9 | Үнэний мэдрэмж

243 53 3
                                    

Heeseung's POV

"Сургуулийн зааланд зодоон болж байна. Доод ангийн Жонвон Сонүг-"

Жэйкийн хэлсэн үгсийг сонсмогц дотор минь ямар нэгэн зүйл дэлбэрэх шиг л болов.

Зодоон, Жонвон... үнэхээр л тэр минь өрөөл бусдад дээрэлхүүлэх нэгэн биш ч өөр нэгнийг гэмтээсэн гэх үнэн надад тийм ч таатай санагдсангүй.

Өөрт байж болох бүхий л хурдаараа заалыг зүглэсэн ч би аль хэдийн хоцров бололтой өөрийн харахыг хүсээгүй зүйлээ маш тод томруунаар үзчихсэн юм.

Доор нь үхлүүт хэвтэх нэгнийг зогсолтгүй цохих хуучин хайртыгаа.

"Жонвон! Боль!" түүн рүү яаравчлах зуураа чангаар орилсоор намайг ер анзаараагүй түүнийг Сонүгаас хүчээр холдууллаа.

Гар нь өөр нэгний цусанд будагдаж, тэр минь өөрт тохироогүй зэрлэг араншныг зүүжээ.

Жонвон гараас минь мултрах гэж хичээн эсэргүүцэж, хоолой мэдэн орилон Сонүг амандаа харааж байх нь үнэхээр л миний мэдэх тэр мөн үү?

"Чи чинь яачихсан юм бэ, Жонвон? Ухаан орж үз! Сонү, тэр аль хэдийн ухаан алдчихаж. Тийм байхад... чи чинь галзуурчхаа юу?!" аргаа баран түүний мөрнөөс барьсан чигтээ сэгсчин хэлсэнд тэр сая л нэг юм нааш харах аж.

Амьсгал нь тогтворгүйжин, харц нь нэг газраа тогтож өгөхгүй байсан тэр одоо л амьсгаа авахтайгаа болж өнөөх үзэсгэлэнтэй хоёр нүднээсээ нулимс унагаад эхэлсэнд би түүнийг зөөлнөөр тэврэв.

"Зүгээр дээ, зүгээр. Би энд байна" нэг гараараа үсийг нь илэх зуураа чихэнд нь ийн шивгэнэхдээ би хэзээнээс энд байсныг нь мэдэхгүй ч биднийг тасралтгүй ширтэн байх Сонхүнтай харц тулгарах нь тэр.

Яагаад ч юм буруу зүйл хийж буй мэт санагдахдаа энгэрт минь нялхран байх нэгнийг өөрөөсөө холдуулсаар "Гарч ярилцацгаая" хэмээн тэндээс дагуулан гарлаа.

Гэхдээ би яагаад сандраад байна аа?

"Юу болсон юм?" хүнгүй газарт ирэхдээ би асуусаар Жонвон өөдөөс минь гэмшингүй ширтэж эхлэв.

"Алив ээ, ингэж харлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Зүгээр л юу болсныг хэлчих" түүний гараас атгасаар аргадангуй хэлэхэд минь тэр гараа татаж авсан ч надаас зайгаа барьсангүй.

Түүний энэ үйлдэл нэг талаараа талархууштай ч нөгөө талаас намайг алж байсан юм. Үргэлжид л атгадаг байсан тэр гар, байнга мэдэрдэг байсан тэр дулаан хормын төдийд замхарсаар холдохдоо миний хэзээ ч хүрч чадахааргүй газар луу зугтчихсан мэт л санагдах аж.

BEAST |Completed|Where stories live. Discover now