13 | Үл таних араатан

258 46 4
                                    

Heeseung's POV

"Сонхүн, асуух зүйл байна"

"Юу юм?"

"Чиний ээж... байдаг биз дээ?"

Хэдэн өдөр надаас зугтаж, зайгаа барьсан түүнийг арайхийн олж уулзахдаа асуусан асуулт минь энэ.

Өөр шалтаг үнэхээр л олдоогүй юм.

Одоо болтол тэр үеийн мэдрэмж биеэр минь гүйж, түүнийг харсан даруй өнөөх амтыг мэдрэхийг хүсэх хүсэл минь хязгааргүй ихээр оргилдог ч би тэвчихийг хичээж байна.

Хэдий түүний үйлдлээс тэр явдлыг мартахыг хүсэж буй нь илхэн харагдаж байгаа ч би хүссэнгүй. Зүгээр л тэр жаргалыг дахин ганц удаа ч болов хэдэн хором байсан ч хамаагүй мэдэрмээр байна. Гэхдээ илүү гүнзгийгээр.

"Ээж гэнээ?" тэр нааш хэсэг гайхан харсны эцэст инээх аядан толгой сэгсэрсээр зочны өрөөний буйдан дээр очин суув.

"Чи хар дарсан шүү дээ. Би юу зүүдэлснийг чинь мэдэхгүй ч магад чи ээжийгээ өгүүлсэн байх? Ээжтэйгээ уулзахыг хүсэхгүй байна уу?"

Би ч мөн адил буйдан дээр суунгаа асуусан ч хариуд нь гүн гэг чинь санаа алдах чимээ л сонссон юм.

Тийм үеүд дахиад хэд хэдэн удаа тохиолдсон. Сонхүны ээжийгээ дуудан хашхирах чимээгээр гүн нойрноосоо сэрсэн шөнө цөөнгүй байсан учир тэдгээр өдрүүдийг дуусгавар болохыг хүссэн ч энэ оролдлого минь бүтэлгүйтчих шиг боллоо.

"Би чамд хэлэхээ мартчихаж. Үнэндээ надад ээж байхгүй. Тэр ч бас намайг аав шиг хаячихсан"

Сонхүн ширүүн хоолойгоор дуугарсан ч түүний нүдэн дэх гуниг хэлж буй үгстэй нь огт таарсангүй.

"Уучлаарай"

Хэдий Сонхүнтай хэдхэн хором ч болтугай хамт байхыг хүсэхдээ ийм олиггүй шалтгаан гаргасан ч түүний хамгийн эмзэг гэж болохоор сэдвийг хөндчихсөндөө уучлал эрэх үед тэр буйдангаас өндийн миний өмнө ирж зогсов.

Тэгээд доош тонгойн нааш бага, багаар дөхөх аж. Өмнөхөөс ялгаатай нь илүү удаанаар, тайван хийгээд зөөлөн.

Гэсэн ч тэр бидний хамар шүргэлцэх төдий зайнаас буцаж холдсоор "Чи намайг яг яачихсан юм бэ? И Хисын?" хэмээв.

Хэдий тэр амандаа хэлсэн ч би сонсчихсон юм.

"Нээрээ тийм" Сонхүн цааш өрөө лүүгээ орох гэж байсан ч нэг юм санав бололтой нааш эргэж харан хөмсгөө өргөн "Жэйк удахгүй ирэх байх. Түүнийг ирэхээр нь шууд миний өрөө лүү оруулчхаарай"

BEAST |Completed|Where stories live. Discover now