14 | Хачин хүрээлэл

216 46 1
                                    

Sunghoon's POV

"Өглөөний цай таалагдаж байна уу?"

"Мэдээж. Үнэхээр амттай байна"

"Алив ээ, Хисын чи ч бас идээд үз л дээ. Ээжийн чинь хийсэн шинэхэн талх үнэхээр сайхан болж"

Хэн нь мэдэгдэхгүй хүмүүсийн хоолой чихэнд минь цуурайтсаар би өөрийгөө удаан хугацааны дараа сэрж буй мэтээр мэдрэх аж.

Яг л хэн нэгэн нүдийг минь хүчээр хаачхаад хорлонтой хоолойгоор чихэн дээр минь шивнэж байгаа мэт л хэцүү нөхцөл байдал.

"Жэйк ч бас сайн идээрэй. Чи бидэнд их тус болсон шүү дээ"

Төсөөлөөгүй нэгний нэр сонсогдож саяхан л дааж ядан байсан зовхи минь өөрөө нээгдэн би сэрэхийг хүсээгүй нойрноосоо хүчээр сэрэх шиг л болов.

Бүрэлзэн байх нүдээ олон дахин аньж нээсээр хамгийн түрүүнд харсан зүйл минь миний хуучин амьдарч байсан байшингийн тохижилт муутай гал тогоо.

"Сонхүн ч бас сэрчихсэн үү?"

Толгой хүчтэй хатгуулан өвдөж эхлэхэд ард ээжийн хоолой дуулдан тэр мөрөн дээр минь зөөлөн товшсоор миний өөдөөс харсан суудалд тухлах аж.

"Үйлчлэгчээ түүнд шөл авчраад өгөөч" дараагийн сонссон зүйл минь түүний ядаргаатай инээд.

Тэр тохойгоороо ширээ тулан урагш тонгойн нүүр лүү минь удаанаар ширтэх бөгөөд өнөөх ядаргаатай инээмсэглэлээ нүүрнээсээ огт салгасангүй.

"Ингээд гэр бүл маань дахин бүрдэж байх шив. Ингэж бүгдээрээ нэг ширээнд сууж цайлаагүй үнэхээр удсан байна шүү"

Энэ удаад аавын хоолой дуулдаж тэр хажуудаа суух эхнэрээ мөрөөр нь тэвэрсээр мөн адил инээх аж.

Юу болоод байгааг ч ойлгоогүй би ганцхан энэ аймшигтай газраас зугтахын хүслэн болов. Гараа дараа нь хөлөө хөдөлгөсөн ч байрнаасаа огт хөдөлсөнгүй.

Өмнө нь үргэлжид суудаг байсан сандалд минь намайг бүдүүн олсоор чанга гэгч нь хүлэн, хөлийг минь бэхэлчихсэн байх аж.

Юм хэлэхийг хүссэн ч чадсангүй. Амыг минь ч бас ямар нэгэн зүйлээр хааж авиа ч гаргах боломжгүй болгочихжээ.

BEAST |Completed|Where stories live. Discover now