7 | Өмнөх өвдөлт

273 53 4
                                    

Heeseung's POV

"Тэгэхээр энэ чиний өрөө"

"Байз би энд амьдрах хэрэг үү?" анх байшингаа худалдаж авснаасаа хойш хоосон байлгасан өрөөний хаалгыг томоор дэлгэн харуулахад тэр гайхсаар асуух аж.

"Тийм ээ, эсвэл чамд очих өөр газар байгаа хэрэг үү?"

"Үгүй ээ" тэр толгой сэгсрэн хариулсаар "Гэхдээ би чамд төвөг удахыг хүсэхгүй байна"

"Энэ надад ерөөс төвөг болохгүй шүү дээ" би зүгээр гэх шиг гараа урдаа саван "Тэглээ ч чиний энэ гурван жилийн хугацаанд үзсэн зовлонг хэр хэцүүг би юунаас ч илүү мэддэг болохоор чамд туслахыг хүсэж байна"

Үнэхээр л би толгой хорогдох газаргүй байхын зовлонг хэнээс ч илүү мэднэ. Хоосон ходоодтой өнгөрүүлсэн өдрүүд цөөнгүй ч би одоо энд байна. Өөрийн гэсэн байшин, сэтгэл хангалуун амьдрал. Тийм байхад миний шулуун зангаас болж амиа эрсдэлд оруулчихсан нэгнийг би зүгээр л тавиад явуулчхаж чадахгүй шүү дээ.

"Гуйя, зүгээр л би тэдний өмнөөс хариуцлага үүрч байна" сайхан сэтгэл минь сүүлдээ цөхрөл болж эхлэв.

Сонхүн хариу үл хэлэн нааш үгүй гэх шиг ширтэн байсанд би түүний хоёр мөрөөс барин өмнөх дурсамжаас үүдэлтэй урсах нулимсаа ч үл тоон түүн лүү гуйх мэт ширтлээ.

Яагаад түүнтэй хамт амьдрахыг ингэж их хүсэж буйгаа мэдэхгүй ч... зүгээр л энэ хэдэн жил хоосон байсан намайг тэр дүүргэж чадах мэт санагдсан учраас би ийм цөхрөнгүй байгаа байх.

"Үүнд уйлах зүйл юу ч алга, Хисын! Эсхүл би чамд тийм өрөвдөлтэй арчаагүй амьтан мэт харагдаа юу?" Сонхүн энэ удаад уцаарлангуй дуугарах нь тэр.

Шал ширтэн зогссон тэр нааш эгцлэн ширтэж, цамцныхаа хормойг оролдон байсан гараа цайтал нь атгажээ.

Тийм дээ, хэн ч над шиг олиггүй шалтгаанаар нулимс дуслуулан, өөртэй нь хамт амьдрахыг дахин, дахин гуйн гаж донтон шиг аашилж буй нэгнийг удаан харж тэвчихгүй шүү дээ.

"Би тэдэнтэй хамт амьдарч байсан. Яг л чамтай адил. Үхлүүт болтлоо зодуулж, цэв хүйтэн ус нүүр лүүгээ цацуулан тэдний зэвүүцэм инээдийг ямар ч эсэргүүцэлгүйгээр шөнөжин сонсон хатуу шалан дээр цус алдан хэвтдэг байсан юм. Тэгээд л..."

"Хэр удаан?" үгээ гүйцээлгүй чимээгүй болоход тэр лавлан асуусанд би нулимсаа шувтран түүн лүү харсаар "Арван жил, таван настайгаасаа хойш..."

Шивнэн хэлсэн үгсийн минь хариуд тэр доош шал ширтсээр удалгүй "Уучлаарай" хэмээн хэлэх аж.

"Ямартай ч, Сонхүн? Чи өнөөдөртөө амарсан нь дээр байх. Ядарч байгаа биз дээ?" гэрт хэсэгтээ л чимээгүй байдал үүсчихсэн учир түүнд ийн хэлэн өрөө лүү нь зөөлхөн түлхсээр "Ямар нэг зүйл хэрэгтэй болбол надад хэлээрэй"

"Ойлголоо" ард түүний сул хоолой дуулдсаар би хариу өгөлгүй өрөө лүүгээ алхав.

Яагаад гэдгийг мэдэхгүй ч сандран, ямар мэдрэмж авснаа илэрхийлж үл чадах ч би баяртай байна.

Сонхүн надад яг л Жонвон шиг санагдах аж. Түүнээс илүү ч байж мэднэ. Эелдэг, зөөлөн харьцаан дээрээ хүйтэн, хөндий байдлыг хослуулсан тэр хэтэрхий гайхалтай биш гэж үү?

Хаалганыхаа бариулаас зуурахтай зэрэгцэн утсанд зурвас ирэх нь тэр.

'Ким Сонү' гэж хадгалсан дугаараас Жонвоны хэн нь мэдэгдэхгүй нэгэнтэй хамт явж буй зураг ирсэн байх бөгөөд доор нь түүний ойлгомжгүй хэдэн үгс зурайн харагдана.

"Чамайг л бодсондоо явуулсан юм шүү! Бас намайг битгий загнаарай"

"Хэн юм?"

"Чи мэднэ дээ. Өмнөх жил Жонвоны ангид шилжиж ирсэн Япон хүү. Ники"

"Тэгээд?"

"Чи уурлахгүй байна гэж үү? Магадгүй Жонвон Никигээс болоод чамаас салсан байх. Би тэднийг хамт явахыг байнга шахуу хардаг байхад чи анзаараагүй хэрэг үү?"

Би яагаад уурлана гэж?

Хариу бичилгүйгээр утсаа унтраан өрөөндөө орох гэсэн ч дахин зурвас ирсээр би ууртайгаар утсаа харлаа.

Гэхдээ энэ Сонү биш байв.

"Биднийг хүлээж байгаарай, хүү минь!"

Энэ ээж байсан юм.

BEAST |Completed|Où les histoires vivent. Découvrez maintenant