2 | Хоосон гуниг

350 63 0
                                    

Sunghoon's POV

Шинээр суралцах ангидаа орж ирэн хоосон ширээн дээр дур мэдэн суун ангийн цонхыг томоор дэлгэлээ.

Гайхсан эсвэл баярласан харц намайг төөнөж бүгдийн анхаарал над дээр бууж байсан ч би тоосонгүй.

Ангиа андуурчхаагүй л бол хамаа алга.

Цүнхэнд байх цөөхөн хэдэн дэвтрээ зузаан хавтастай номын хамт гаргаж тавьсаар өөрийгөө энэ эвгүй байдлаас гаргахыг хүссэндээ худлаа үнэн номоо уншиж байгаа мэт дүр эсгэн суув.

"Хөөх, нүүрэн дээрх шарх чинь догь юмаа" өнөөх номоо эргүүлж тойруулан байхад урд сууж байсан ягаан үстэй хөвгүүн инээмсэглэсээр ийн хэлэх аж.

Догь болоход үнэхээр их өвддөг юм шүү!

Түүнийг үл тоохыг хүссэнгүйдээ утгагүй үгэнд нь хариу болгон толгой дохиход тэр нааш ойртон гүнзгий амьсгаа авсаар "Бас чамаас тамхи үнэртэж байна. Чи татдаг хэрэг үү?"

Гэр үргэлж л аавын татсан тамхины утаагаар дүүрэн байдаг гэдгийг түүнд тайлбарлаад нэмэргүй биз.

Тийм дээ ч эхнээсээ л иймэрхүү ядаргаатай зантай сурагчтай таарчихсандаа төвөгшөөн "Энэ чамд хамаагүй асуудал!" гэсэнд тэр дахиад л томоор инээмсэглэв.

"Намайг Сонү гэдэг. Ким Сонү, чамайг тамхи татдаг талаар багш нарт хэлэхгүй болохоор хоёулаа найзууд болцгооё"

"Юу вэ? Жоохон хүүхэд биш дээ" түүний намайг тамхи татдаг талаарх ойлголтыг үгүйсгэхийн оронд нааш сунгасан гарыг нь зөөлхөн цохин хэлсэнд тэр шууд л хүрмээс минь татан энгэрийн тэмдгийг маань оролдсоор "Сонхүн гэдэг байх нээ. Хаанаас шилжиж ирснийг чинь мэдэхгүй ч эхний өдрөөсөө л ингэж аашилбал чи найзтай болж чадахгүй шүү"

Саяхан л инээмсэглэн байсан тэр гэнэт л сүрдүүлэх аятай ийн хэлсэнд нь тэрхэн хугацаанд сандралыг мэдэрсэн ч түүний гараас хүрмээ хүчтэйхэн татаж авсаар "Дахиж надад дураараа хүрэхгүй байвал сайн байна"

"Угаас Хисын байхад би чамайг нэг нүдээрээ ч тоож харахгүй шинэ сурагчаа. Бас наад суудал чинь хүнтэй" Сонү гэгч басах мэт хэлэнгээ ангийн үүд лүү эрүүгээрээ заасаар зальтай нь аргагүй инээмсэглэх аж.

Гэсэн ч би тэр зүг лүү харахыг хүссэнгүй. Сонүгийн яриад байгаа Хисын гэгчээс илүү урд минь байх ном дээрх зураг анхаарлыг минь татсан бололтой.

Ширээн дээр минь ээж гэх хүний өчигдөр л авч өгсөн шинэ ном харагдах агаад гадна талын хавтсан дээрээ хоосон харцтай хүү болон түүний араатан мэт харагдах аймшигт сүүдрийн зурагтай байсан юм.

Мангас эсвэл чөтгөр бус араатан хэмээхэд л тохиромжтой тэр сүүдэр яг л одоогийн эцэг, эх шиг минь санагдах аж. Хоёр нүүртэй араатан.

"Юу вэ, Хисын? Суудалдаа суухгүй юм уу?" бодлыг минь тасалдуулан Сонүгийн хоолой дуулдаж араас нь ширээг минь товших сонсогдон хөөсөн чихэр шиг нялуун үнэр хамар цоргин тэр үнэрийн эзэн зэргэлдээх ширээнд минь суух үзэгдэв.

"Би чамайг хичээлээ тасалсан гэж-" Сонүг дахин ам нээхэд өнөөх Хисын гэгч түүний үгийг гүйцээлгүй хүндээр санаа алдан "Сонү, зүгээр л намайг тайван орхиод өг. Гуйя" хэмээв.

Түүний цөхрөнгүй хоолойг сонсохдоо би тэр зүг лүү харахгүй байж чадсангүй. Харин Хисын, тэр яг л өнөөх номын хавтсан дээрх хүү шиг юу ч үл өгүүлэх хоосон харцаараа нааш хэсэг ширтсэний эцэст чимээгүйхэн ширээгээ дэрлэн хэвтсэн юм.

Үнэхээрийн гунигтайгаар.

BEAST |Completed|Donde viven las historias. Descúbrelo ahora