Heeseung's POV
Нүүр нь цусандаа будагдаж, хөл дээрээ доголж ядан алхах хүү харанхуй гудамжаар тусламж гуйж болохоор нэгнийг хайх ч үл олдоно.
Баруун гартаа өөрийн гэх хэдэн зүйлсээ хийсэн том цүнхээ алдчих вий гэсэн шиг чанга атгах тэр өвдөлтөөсөө болон нулимс дуслуулан явах нь хэчнээн өрөвдөлтэй.
"Хисын! Яг одоо байрандаа зогс! Хараал идсэн хүүхэд" гэнэт л түүний ардаас эцгийнх нь бүдүүн хоолой дуулдаж эхлэн удалгүй нааш дөхөх чимээ сонсогдож эхэлсэнд явж ядан байсан хүү хамаг хурдаараа гүйж эхлэв.
Толгойноос нь урсах цус, хацрыг нь зүсэх мэт гашуун нулимсны хамт урсан түүний дээгүүрээ өмссөн нимгэн цамцыг завааруулах аж.
"Зогс гэж байна!"
Өнөөх эрийн зандрангуй хоолой ойр дуулдаж, хурц гэрэл нүдийг нь өвтгөн биед нь ирэх өвдөлт хэд дахин нэмэгдсээр хүү тэсэлгүй нүдээ аних ч...
"Зүгээр үү?" хэн нэгний сандарсан хоолойг сонсон сэрэхдээ би энэ бүхнийг зүүд байсанд талархаад амжив.
"Хисын? Бие чинь өвдөө юу?" хажууд амьсгаадан зогсох Жэйк сандрангуй асуусаар би толгой сэгсрэн "Зүгээр л хар дарсан бололтой" гэсээр буцан ширээгээ дэрлэн хэвтлээ.
Харин Жэйк хэсэг чимээгүй зогссоны эцэст сая л юм хэлэх гэж байснаа санав бололтой уулга алдсаар "Нээрээ тийм, Хисын! Захирал чамайг өрөөндөө дуудуулсан"
Намайг хариу болгон чимээгүй толгой дохиход тэр нааш ойртсоор "Магад энэ Жонвоны асуудлаар байх? Чи хурдан очих хэрэгтэй" Жэйк энэ өгүүлбэрээ шивнэх шахам хэлсээр Сонүг ч мөн адил захирлын өрөөнд байгааг сануулах аж.
Захирал намайг дуудсан нь тийм гайхмаар хэрэг биш ч Жонвонтой хамаатай асуудал байсанд хамаг хурдаараа ангиас гарав.
Очоод нүүр тулах асуудлаас илүү Жонвонд санаа зовж буй өөрийгөө хараах шиг.
Аль хэдийн өөр нэгэнд сэтгэл алдарсныг нь мэдсээр байж нэрийг нь сонссон төдий түүнийг чиглэн хурдалж буй би хэтэрхий мунхаг юм.
Захирлын өрөөний хаалганд байх жижиг шилээр харсан эхний зүйл минь алгадалт байх аж.
Яг л бодсон шиг минь Жонвон алгадалтаас үүдэлтэй улайсан хацраа нэг гараараа дарсан чигтээ шал ширтэн зогсох бол Сонү цаахна талд нь захирлыг болиулахыг оролдон байв.
KAMU SEDANG MEMBACA
BEAST |Completed|
Cerita PendekБид хамтдаа хамгийн төгс зохицлыг бүтээж араатан бус хүн хэмээх тодотголоор оршин байх болно. 2021.11.09 - 2022.01.06