Heeseung's POV
"Танай аав, ээж хоёр хүүхэд өргөж авсан. Би үүнийг аавын ярианаас сонссон ч чамд хэлж зүрхлээгүй юм"
"Ю-Юу? Хэзээнээс?" сонсохыг хүсээгүй зүйлээ сонсчихсондоо уцаарлан ийн асуусанд Жэй сандрав бололтой хуруугаа оролдон доош харсаар "Би саяхан мэдсэн ч миний сонссоноор гурван жилийн өмнө. Өвөл... чамайг гэрээсээ зугтсаны дараахан гэсэн үг"
"Новш гэж!" түүнийг хэлж дуусмагц амандаа хараасаар машины түлхүүрээ аван гэрээс гарахад араас Жэйн гайхсан дуу хадсан ч би тоолгүй машиндаа суусаар өнөөх л хүүхэд насны минь там болсон газрыг зүглэсэн юм.
--
"Хараал ид!" хэдхэн жилийн өмнө өөрийн гэр хэмээн нэрийддэг байсан газар луу орсон даруй амнаас минь гарсан үг ганц энэ л байлаа.
Яг л гурван жилийн өмнөх үеийг минь санагдуулах дүр зураглал намайг угтан авах нь тэр. Одоо ч тэр үеийн мэдрэмж намайг ороож, шөнөжин авдаг байсан өвдөлтүүд биед минь мэдрэгдэхэд би тэсэлгүй үүдэнд байсан ваартай цэцгийг газар луу хүчтэй шидэн өөрийн мэдэлгүй хашхирлаа.
Үнэхээр л тэсэхгүй нь. Энэ дүр зураглалыг.
Муу араатнууд.
"Хисын? Энэ чи мөн үү?" аав илт гайхсан харагдах агаад харж болохгүй нэгнээ харчихсан мэт л аашлах нь намайг инээхэд хүргэв.
Гэсэн ч миний чанга инээдийг давсаар өөр нэгний зэвүүцэм хоолой дуулдан би тэр зүг лүү өнөөх л хоосон харцаараа харлаа.
Байдаг шигээ л.
"Хисын, миний хүү их том болчихжээ. Чамайг үхчихсэн гэж бодож байсан ч амьд байж. Их удаан хугацаа өнгөрсөн шүү дээ" тэдний өргөмөл хүүхэд болж ирснээсээ хойш ээж хэмээн нэрийдсэн нэгэн тайвнаар цай балгалан хэлсэнд би газраар нэг тарсан хагархай ваарын хэлтэрхийг аван гартаа чангаар атган түүн лүү дөхөн "Хүү гэнээ? Би хэзээ ч та нарын хүү байгаагүй. Бас хүүхэд өргөж авсан гэнэ шүү. Больж үз! Муу гаж араатнууд!"
Зүгээр л аманд орж ирсэн доромжлол агуулах хэдэн үгсээ урсгахдаа би аль хэдийн ээжийн ард ирсэн байлаа.
"Тэр шийтгэл авах зүйл хийсэн болоод л одоо ийм байдалтай байгаа юм. Миний үгнээс зөрж болоогүй мөнгө хүртэл хулгайлж байгаад баригдсан" удалгүй аавын хоолой цуурайтаж түүний байж болох ч худал шалтгааныг сонсохдоо би дахиад л чангаар инээв.
"Шийтгэл гэсэн үү? Энэ чинь зүгээр л та хоёрын гаж хүслээ гүйцэлдүүлэх арга чинь биз дээ? Тийм байхад худлаа сайн эцэг эхийн дүрд тоглохоо больж үз!"
Аавын өөдөөс чанга дуугаран нэг гараараа ээжийн мөрнөөс зуурсаар өнөөх шилний хэлтэрхийгээ түүний хоолойд тулган барив. Энэ хэтэрхий хэрцгий үйлдэл ч одоогийн нөхцөл байдалд өөр арга алга.
"Тэгэхээр... энэ асуудлыг эвээр шийдэцгээе. Та хоёр наад хүүгээ надад өгч харин би яг л гурван жилийн өмнөх шиг чимээгүй алга болъё. Тохиролцох уу?"
Шивнэх шахам хэлсэн үгс минь чимээгүй байшинг цуурайтуулан сонсогдох ч энэ байдлыг үгүй хийн тэдний инээд байшинг дүүргэж эхлэв.
Тэд инээсээр л. Тэгэх тоолондоо намайг шоолох мэт толгойгоо сэгсрэн, гараа савах аж.
"Чи чадахгүй ээ" аавын басамжилсан үгсэд улам л зэвүүцэн өнөөх шилээр урдаа суух нэгний хоолойг өнгөцхөн зүсэх төдийд улаан шингэн олгойдон гарч ээж өвдөлтдөө дуу алдахад би инээмсэглэсээр "Яагаад чадахгүй гэж? Арван жилийн турш харж өссөн зүйл минь ганц энэ байхад би харин ч бахархалтайгаар эхнэрийн чинь амийг тасалж чадна"
Өөрт минь хүртэл хэрцгий сонсогдох энэ үгийнхээ хариуд би ахиад л... ахиад л өнөөх хараал идсэн инээдийг сонссон юм.
"Харж байна уу, Хисын? Чи яг л бид хоёр шиг араатан! Хүн хэзээ ч төрөлх зангаа хаядаггүй юм. Чи Сонхүнийг авч яваад яана гэж? Магад тэр биднийхийг биш юмаа гэхэд чиний уур хилэнг хэзээ нэгэн цагт амсаж л таараа..."
Байз, сая Сонхүн гэсэн үү?
ESTÁS LEYENDO
BEAST |Completed|
Historia CortaБид хамтдаа хамгийн төгс зохицлыг бүтээж араатан бус хүн хэмээх тодотголоор оршин байх болно. 2021.11.09 - 2022.01.06