Sunghoon's POV
"Сонхүн? Сэрээрэй, гуйя босох хэрэгтэй байна" хэн нэгний сандарсан хоолойгоор сэрэхдээ би өчигдөрхөн л зүс таних төдий болсон нэгнийг харлаа.
"Ашгүй, сэрчихлээ. Алив ээ, Сонхүн бид явах хэрэгтэй" Хисын хажуугаас минь түшсээр арай ядан зогсох намайг өргөх нь холгүй байх аж.
Гэхдээ, юу болсон юм бэ?
Нүд бүрэлзэж, толгойгоор хатгуулах ч гэрээс гарахын өмнө харсан ганц зүйл минь газар ухаангүй хэвтэх аав, ээж хоёр л байсан юм.
Ухаан санаа минь орж гарсаар би одоо болтол зарим зүйлсийг ойлгож амжаагүй ч Хисынд итгэн түүнийг дагаж байна.
Энэ үнэхээр зөв гэж үү?
Гэрээс гарсан даруй хүйтэн салхи нүүрийг минь хүчтэйгээр алгадах шиг л болов. Өнөөх танил өвдөлт биеийн минь хаа сайгүй тархаж, эрүү даган урсаад хатчихсан цус таталдан байгаа нь нэг бүрчлэн мэдрэгдэхэд л би нэг юм өөрийгөө амьтай байгаа мэт мэдэрлээ.
Өндөр хамар, бараан үс, том нүд, надаас багахан өндөр хөвгүүн хажууд минь их л болгоомжлон алхах агаад би өөрийн өвдөлтийг ч үл тоон түүнийг ширтэн байсан юм.
Анхнаасаа л хоосон байсан түүний харц энэ удаад дүүрчээ. Айдас, санаа зовнил, сэрэмж, уур хилэн. Гэхдээ яагаад ч юм түүний энэ байдал надад таалагдсангүй.
"Эндээ байж байгаарай" Хисын намайг өөрийнх нь бололтой машинд суулган ийн хэлчхээд өөрөө хаашаа ч юм гүйн алга болох аж.
Өчигдөрхөн л архи уулаа хэмээн зэмлэн байсан нэгэн минь өнөөдөр миний амийг аварсан баатар болчих шиг боллоо. Хааяа энэ амьдрал гээч үнэхээр таамаглахын аргагүй байх юм.
"Өвдөж байна!" өөрийн мэдэлгүй урсах нулимсаа арчихдаа үүнээс үүдэлтэй өвдөлтөд уулга алдахад Хисын авчирсан эмээ задлах гэж улам л яарч буй харагдав.
"Хисын, чи яагаад тэнд байсан юм?" тэр шархыг минь цэвэрлэж би хэсэг тэвчиж суусны эцэст толгой дотор эргэлдэх олон асуултаас нэгийг ч болтугай хасахыг хүссэндээ ийн асуусан ч тэр надад хариу хэлэхийн оронд асуулт тавьсан юм.
"Овог чинь?"
"Ким" юу ч бодолгүй хэлсэн товч хариултад минь тэр толгой сэгсрэн "Аавынх биш ээ, жинхэнэ овог чинь өөр биз дээ?"
"Пак, Пак Сонхүн"
"Тийм ээ, наадах чинь илүү дээр сонсогдож байна" Хисын хэлсээр багахан мишээх нь нүдэнд үзэгдсэн ч би харахыг хүссэнгүй.
Анх харсан цагаасаа л би түүнд хэтэрхий их шунахаа мэдчихсэн учраас шаналалтай царай, хоосон нүднээс нь бусдыг харж чадахгүй нь.
"Тэгэхээр, Сонхүн? Тэд чамайг хэзээ өргөж авсан юм?" тэр хамар дээр минь лент нааж өгөнгөө асуувал би энэ удаад түүн лүү харлаа. Гайхсан төрхийг нь үзэх гэсэндээ л тэр.
"Гурав гаруй жилийн өмнө л байх? Гэхдээ тэд намайг өргөж аваагүй..." гэсээр үгээ гүйцээлгүй чимээгүй болсонд тэр ч бас нааш харсаар би үргэлжлүүлэн "Аав маань намайг тэдэнд зарчихсан юм"
Гэсэн ч тэр гайхсангүй.
"Ямартай ч энэ талаар дараа нь ярилцацгаая. Одоо бид эндээс явах хэрэгтэй" Хисын хэлсээр бидний богинохон харилцан яриа дуусах нь тэр.
Гэхдээ эхэлж асуулт тавьсан нэгэн нь би байхад энэ зөвхөн миний талаарх яриа болчихсон нь гайхмаар юм.
STAI LEGGENDO
BEAST |Completed|
Storie breviБид хамтдаа хамгийн төгс зохицлыг бүтээж араатан бус хүн хэмээх тодотголоор оршин байх болно. 2021.11.09 - 2022.01.06