Author's POV
Шөнийн гурван цаг. Цэв хүйтнийг санагдуулам хоосон байшинг амь оруулах мэт хэн нэгний шаналалтай хоолой дуулдаж эхлэв.
Хэр баргийн чимээнд нойрноосоо салдаггүй Хисын яагаад ч юм сэрэх аж. Магад цөхрөнгүй нэгний амь гуйх мэт хашхираан хэтэрхий чанга байсан болохоор тэр биз.
Хисын нойрондоо дийлдэн буцаад унтахыг хүссэн ч энэ хоолой ойрын хэд хоног түүнийг гүн бодолд автуулаад буй нэгнийх болохоор чадсангүй.
Эргэлзэх зүйлгүй орноосоо өндийн гүйх шахам Сонхүний өрөөнд орж ирсэн тэр шаналалдаа идэгдэх хөвгүүнийг л олж харав.
Сонхүн амандаа ээж хэмээн шивгэнэсээр хааяа нэг чангаар орилох нь Хисыны санааг хангалттай зовоох агаад тэр удаан харж тэссэнгүй шууд л Сонхүнийг сэрээх гэж оролдон хоёр мөрнөөс нь барин сэгсчиж байлаа.
Арав гаруй минутын турш зүүдэндээ тарчилсан Сонхүн сая л нэг юм ухаан оров уу гэлтэй хоёр тийш саван байсан гараа буулгаж, арайхийн тогтвортой амьсгалах аж.
Тэгээд сүүмийх нүдээрээ эргэн тойрноо нэг харчхаад гэнэт л нэг юмнаас цочих мэт Хисыныг чангаар тэврэн авав.
Хар дарснаасаа болж айсан хөвгүүн хажууд нь байх дулааныг дагахдаа Хисыны хувцаснаас тас зуурчээ. Хисын ч мөн адил түүний дулааныг мэдэрсээр өөрөөсөө ер холдуулсангүй.
Хөндлөнгийн хүн харвал ердөө л нэг найзуудын тэврэлт.
Гэхдээ хэн мэдэх билээ? Хоёр хөвгүүний цээжинд догдлолын цэцэг ургаж улмаар тэр нь илүү өссөөр цохилж ядан байх зүрхнүүдийг нь ороочихно гэж.
Хэн ч үүнийг мэдээгүй. Хайрыг бүтээлцэж буй хөвгүүд өөрсдөө хүртэл.
"Зүгээр дээ, зүгээр" Хисын амандаа шивнэсээр Сонхүний нурууг зөөлөн товшин өөрөө ч мэдээгүй байхдаа үсэн дээр нь үнсэн байлаа.
Харин Сонхүн бяцхан хөвгүүн ээждээ эрхлэх мэтээр Хисыны цээжинд нүүрээ шигтгэн, өмссөн байх унтлаганы хувцсыг нь нулимсаараа норгож, халуун амьсгалаа цээжинд нь мэдрүүлсээр байх аж.
Энэ нь Хисынд үнэхээрийн тухтай ч удаан тэвчиж чадахаар зүйл биш байсан бололтой тэр Сонхүныг өөрөөсөө зөөлөн холдуулан баруун гараараа мөрнөөс нь барин нөгөө гараа түүний нулимсанд норсон хэсэг дээр байрлуулан гүнзгий амьсгаа авав.
ВЫ ЧИТАЕТЕ
BEAST |Completed|
Короткий рассказБид хамтдаа хамгийн төгс зохицлыг бүтээж араатан бус хүн хэмээх тодотголоор оршин байх болно. 2021.11.09 - 2022.01.06