3 | Хорны үнэ цэн

307 58 2
                                    

Heeseung's POV

"Архи уух болгондоо над луу залгадаг наад хөгийн зуршлаа хэзээ болих юм?" утасны цаанаас Жонвоны ууртай хоолой сонсогдож удалгүй хүндээр санаа алдах нь дуулдав.

Харин би түүнийг утсаа авсанд нь талархан уйлснаас болж сааралтан байх хоолойгоо зассаар "Жонвон, чи надад хэрэгтэй байна"

"Больж үз, И Хисын! Бид салчихсан, санаж байна уу?"

"Гуйя, Жонвон. Надад-"

"Амаа тат! Хажууд чинь байх хугацаанд намайг хүн чинээ тоогоогүй хэр нь салсан хойноо амьдрал чинь сүйрчихсэн мэт аашлахаа боль" энэ удаад Жонвон уйлж байлаа. Амьсгал нь тогтворгүй болж, нусаа татах чимээ дуулдсаар удалгүй түүний цөхрөнгөө барсан хоолой чихийг минь баясгах аялгуу мэт л урсаж эхлэв.

"Та хэзээ ч миний үнэ цэнийг ойлгохгүй..." дуудлага тасарсаар өнөөх нүд хорсгох шингэн нь урсаж, би сууж буй ширээгээ чангаар цохин хашхичиж байлаа.

"Хаягдчихаа юу?" хэн нэгэн гараас минь зууран ширээ цохихыг болиулан ийн хэлчхээд миний өөдөөс харсан сандал дээр тухлан суув.

"Тийм ээ, хаягдчихсан"

Эхэндээ хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Гэсэн ч одоо би бодит байдалтай эвлэрч байгаа бололтой огтхон ч уцаарлах сэдэл төрсөнгүй.

Урдаа байх шилтэй архинаас юу ч бодолгүй хэд балгалахад миний одоо л таньж буй өнөөх шинэ сурагч ярвайн "Хүмүүс яагаад энэ гашуун шингэнд ингэж их дурладаг байна аа?"

Сонхүн. Түүний нэрийг дотроо шивнэсээр би түүнийг хэсэг ажив. Шарх дүүрэн нүүр, шалбархай гар, ядрангуй төрхтэй хөвгүүн өөрийн одоогийн байдалд тохироогүй инээмсэглэл гарган суух аж.

"Чи өөрийнхөө амьдралыг ямархуу гэж боддог вэ? Хэцүү, ядаргаатай, уур хүргэм, тэсвэрлэшгүй эсвэл эсрэгээрээ аз жаргалтай, баяртай, сайхан?"

"Миний хувьд бол боломжийн" тэр хариулсаар би хариуд нь түүнийг шоолж инээн "Тэгвэл чи архины хэр сайхныг ойлгохгүй байх?"

"Магадгүй ээ..." тэр өөрийгөө өмөөрөн уцаарлахын оронд санаа алдсаар ширээнээс босон "Чамд л гэж хэлэхэд архи тийм ч хэрэгтэй зүйл биш шүү. Бас ахлах ангийн сурагч, дөнгөж арван найман насыг шүргэж яваа байж хожим харамсах сонголт битгий хий. Үхэл өмнө чинь тулаад ирэхэд чамд амьдралынхаа турш бүтээсэн жаргалтай дурсамжийн оронд өөрийгөө хороор дүүргэсэн харамсал дүүрэн мөчүүд л харагдах болно. Тиймээс өөрийгөө битгий хордуул" тэр хэлсээр цааш явж би өөрийнхөө өрөвдөлтэй амьдралыг шоолон үлдсэн юм.

--

"Архи уух гэж байвал ядаж дүрэмт хувцсаа сольж бай л даа"

"Үглэх гэж ирсэн бол явж үз, Пак Жунсон. Чамтай чамгүй амьдрал минь хэцүү байна"

"Шөнө дунд залгаж ирж ав гэж дарамталсан хүн нь хэн билээ?" Жэй гарт минь аягатай ус бариулсаар үглэх ч удалгүй нухацтай царайлан "Ямар нэгэн юм болоо юу? Чи их хэцүү харагдаж байна"

"Хамаагүй ээ, нэгэнт болоод өнгөрчихсөн явдал. Харамсах ч зүйл алга" аягатай усаа нэг амьсгаагаар ууж дуусгачхаад хэлсэнд Жэй санаа алдан "Худалч" хэмээв.

Үнэндээ зүгээр биш байна. Амьдралын минь анхны аз жаргал болсон нэгэн намайг орхиод явчихсан байхад би яаж зүгээр байна гэж?

Тэр минь миний инээх ганцхан шалтгаан байсан ч одоо уйлах мянган шалтгаан болж байна. Жонвон. Өмнө нь энэ нэрийг сонссон даруй жаргалтай болж ертөнцийн төгсгөлийг үзчихсэн мэт сэтгэл ханадаг байсан юм сан. Гэтэл одоо энэ нэр надад зөвхөн өвдөлтийг л мэдрүүлж өнгөрсөндөө гэмших сэдлийг төрүүлж байна.

"Хэлэх зүйл байгаа юм уу?" гэрт чимээгүй байдал үүсэж Жэй нэг газраа тогтож өгөлгүй ийш тийш холхиод байсанд ийн асуувал тэр ширээнд ирж суусаар толгой дохив.

"Тэгээд юу юм?"

"Уурлалгүй тайвнаар сонсоорой. Танай..."

BEAST |Completed|Où les histoires vivent. Découvrez maintenant