Sunghoon's POV
Би айдаг байв.
Хагацлын зовлонг дахин мэдэрч, нулимстай харцыг сэтгэлдээ мөнхөлж, хэн нэгний дүүрэн нүдийг хоосруулж, ганцаардахын жаргалыг мэдэрч, хэн бүхнээс хамааралгүй хувиа хичээгч нэгэн болохоос би айдаг байв.
Айдас минь биеллээ олсон тэр мөчид би өөрийн эмгэнэлт амьдралаа төгсгөл болгож, хэнд ч хэрэггүй амиа увайгүй шалтгаанаас болж золиослох амлалтыг өөртөө өгсөн ч чадахгүй нь бололтой.
Энэ хэтэрхий зориг шаардсан зүйл юм.
Хисын хэрвээ тэр миний оронд байсан бол... хажууд минь машин барин явах нэгнээс зугтахыг оролдох байсан болов уу?
Мэдээж тэр тэгнэ. Хэн нэгний захиргаан дор байх дургүй тэр шууд л энэ хүлээснээс мултрахыг хүсэх байсан биз.
Бараг гучин минутын турш хаашаа ч юм явсан Жэйк хотын төвөөс зайдуу хүн багатай газар ирсээр зогсон машинаасаа буун миний сууж байсан талын хаалгыг нээв.
Тэгээд халаасанд байх жижиг хутгаа гаргаж ирэн гарын минь хүлээсийг тайлсаар машиныхаа хаалгыг томоор дэлгэх аж.
Харин би түүн лүү сэтгэл хөдлөлгүй нүдээр тасралтгүй ширтсээр аль хэдийн тав гаруй минутыг өнгөрөөжээ.
"Зугтахгүй юм уу?" дараа нь түүний асуулт.
Тэр дургүйг минь улам л хүргэж, тэвчээрийн минь хязгаарыг шалгах гэсэн аятай л ийн асуув.
Би ойлгосонгүй. Өөрийн ашиг сонирхлын төлөө намайг хүн ч гэж үзээгүй тэр одоо өмнө минь эрх чөлөөг харуулж, амин хувиа хичээн зугтах замыг минь бэлдэж өгөх аж.
Үзэн ядаж байна, Шим Жэюүн!
"Алив ээ, Сонхүн. Чи үүнийг л хүсэж байгаа биз дээ? Араатнаас ч долоон дор надаас холдохыг. Би чамд боломж олгож байна"
Энэ удаад түүний хоолой илүү уцаарлангуй сонсогдох агаад тэр нэг гараараа хувцаснаас минь багахан зуурах аж.
Түүний царайны хувирлаас л дэндүү гэмээр чимээгүй суух надаас хариу авахыг хүсэж буй нь илхэн. Гэсэн ч би хариулахгүй.
Тэр биш би түүний тэвчээрийн хязгаарыг үзэх нэгэн байх болно.
"Пак Сонхүн! Тэнэг хүн шиг суугаад байлгүй яв л даа. Зугт гэж байна! Дахиж над шиг араатантай уулзалгүй амар тайван амьдар! Угаас чиний хүсэл чинь энэ биз дээ. Зайл гэж байна новш минь!"
Энгэрээс минь зуурах гараа тэр улам чангалан над луу хашхичих ч удалгүй доош харсаар цөхөрч буйгаа илтгэх мэт уртаар санаа алдав.
"Яагаад тэгсэн юм?" энэ удаад миний асуулт.
Ямар ч сэтгэл хөдлөлгүй дуугаар амнаасаа гаргасан үгсийнхээ хариуд би Жэйкийн гэмшил дүүрэн харцтай нүүр тулав.
"Тэгэх хэрэгтэй байсан юм"
"Урам хугарч байна, Жэйк... чамд шалтгаан байсан гэж найдъя" түүний хажуугаар зөрөн машинаас буун хаашаа ч юм алхаж эхлэхэд ард түүний газар унах нь сонсогдож би өөрийн эрхгүй хойш эргэж харав.
"Н-Намайг уучлаарай, Сонхүн. Үнэхээр надад чамайг тэдэнд аваачиж өгөх ш-шалтгаан байсан юм"
Түүний хоолой чичирхийлж аль хэдийн гэмшлийн бололтой нулимс нүүрийг нь завааруулжээ.
"Тэгээд хэл л дээ. Хоорондын найз гэх нандин холбооноос илүүд үзсэн тэр нэг шалтгаанаа"
Би түүний урд тулж зогсохдоо газар сөхрөн суух түүнийг өрөвдсөнгүй. Харин ч дээрээс нь дэвслэн хараалын үгээр өвтгөж, бие болоод сэтгэлийг нь авах юмгүй болгомоор байх аж.
"Найз гэх хүрээллээс илүү гэр бүл минь надад чухал байсан юм"
Нэг цохилт. Түүнд биш өөртөө.
Ойлгомжгүй. Энэ хүмүүний амьдрал. Нэг талд хэн нэгэн гэр бүлээсээ болж шанална. Харин нөгөө хэсэгт түүнийг нь мэдээгүй нэгэн зөвхөн өөрийгөө нэн тэргүүнд тавьж гомдоллох юм.
Түүнд хариу хэлэлгүй дахин өнөөх зүг лүү алхахдаа би хаашаа явахаа шийдээгүй дээ их л удаанаар хөдөлнө.
"Бас би... зөвхөн найз гэх холбоонд баригдахыг хүсээгүй!"
Ардаас Жэйкийн цөхрөнгүй хоолой чангаар дуулдаж би байрандаа хөдөлгөөнгүй зогсов. Хэдий эргэж хараагүй ч түүний энэ үгс намайг дотроос минь хангалттай хэмлэх аж.
Урагш хоёр алхам.
"Би чамд сайн. Сонсож байна уу? Пак Сонхүн!? Би чамд сайн гэж байна!"
Үүний дараа нулимс. Яагаад энэ гашуун шингэн нүднээс халин хацар даган урсах ийм дуртай байдаг юм бэ?
Өөрийн дотор холилдох энэ олон ойлгомжгүй мэдрэмжүүдээ илэрхийлэхэд ганцхан энэ... нулимс тус болдог ч одоо залхаж байна.
Магад би Хисынтэй учраагүй байсан бол түүнд. Шим Жэюүнд сэтгэл алдрах байсан болов уу? Үгүй байх. Хисынд өгсөн бүхий л сэтгэл, түүний гэх бүх зүйл надад ирээдүйгээ өөрөөр төсөөлөхөд саад болох аж.
Хачин л юм. Магадгүй би түүнтэй уулзаагүй байсан бол ирээдүйд түүн шиг нэгэнтэй таарахын тулд хэдэн жил ч хамаагүй ганцаар байхыг илүүд үзэх байсан биз.
Эхний бөгөөд эцсийн жаргал. Ганцхан тэр л бололтой. И Хисын.
ESTÁS LEYENDO
BEAST |Completed|
Historia CortaБид хамтдаа хамгийн төгс зохицлыг бүтээж араатан бус хүн хэмээх тодотголоор оршин байх болно. 2021.11.09 - 2022.01.06