18 | Төгсгөл бүхэн өөр

385 61 6
                                    

Author's POV

Гадаа хүйтэрч, цас ганц хоёроор хаялан, гүнзгий амьсгаа авах бүрд амнаас цагаан уур савсах нь юутай гунигтай.

Хэцүү л юм энэ өвлийн улирал. Хэн бүхэн дотроо цохилох халуун зүрхээ сугалж гарган даарч ядан байх гараа дулаацуулахыг хүсэх нь хачирхалтай ч сэтгэл дулаацуулам санагдах аж.

Өчигдөрхөн л дулаахан байсан энэ цаг агаар өөрийнхөөрөө аашлах үүлсийн дураараа унагасан цаснаас болж хүйтэрчээ.

Намрын налгар өдрүүд дуусаж өвөл ирсэнтэй адил юунаас ч илүү гуниглаж, нулимсаа ширгэтэл тарчилсан хөвгүүдийн зовлонт өдрүүд дуусан нэгэн хэвийн ч жаргалтай өдрүүд эргэн ирсэн байв.

Бүх зүйл дууссан.

Харанхуйд ганцаар гүйсэн тэр л өдрөөс хойш, өөрт сэтгэлтэй нэгний зүрхийг зогсоосон тэр л мөчийн дараа, эрх чөлөөг тултал нь мэдэрсэн тэр л цаг үеийн төгсгөлд, хайртай нэгэн лүүгээ тэмүүлсэн минут, секунд бүхний эцэст тэдний зовлон төгссөн юм.

Пак Жунмин гэх эр үхэхээсээ өмнө ганц ч болов удаа эцгийнхээ үүргийг биелүүлэхийг хүсэхдээ өөрийн үйлдсэн бүхий л нүглээ тоочиж, хэн бүхний булхайг дэлгэн өнөөх л хойд эцэг, эх гэх араатнуудаас хүүгээ чөлөөлж өгсөн нь энэ байв.

Магад дотроос орилох цуст холбоогоо тасалж чадаагүйдээ бодлыг нь идэх хүн чанартаа баригдан ганц удаа ч болов үнэний мөрийг дагахаар шийдээ биз.

Байдаг л нэг энгийн өдөр, удаан үргэлжлэх хичээлийн цаг. Бүхий л зүйл хуучин хэвэндээ. Гэхдээ тэдний хувьд байж болох бүхий л аз жаргал нь.

"Үзэсгэлэнтэй юм"

Гадаа хэдий хүйтэн байх ч дээвэр дээр суух хоёр хөвгүүн жаргалтай нь аргагүй инээлдэх аж.

"Тийм ээ, үзэсгэлэнтэй. Гэхдээ чи мэдэх үү, Хисын?"

"Юуг?" гэнэт л нухацтай болоод ирсэн Сонхүны хоолойг сонсохдоо Хисын яагаад ч юм сандран түүн лүү харсаар асуувал Сонхүн дээш харсан чигтээ уртаар санаа алдав.

"Чиний нүд. Анх уулзахад чиний харц надад юуг ч хэлээгүй. Зүгээр л хоосон, цэвэр тунгалаг оршихуй байсан юм. Гэхдээ одоо бол өөр. Чиний нүд дүүрчихсэн. Аз жаргал, баяр баясал, хайр энэрэл, харуусал, гуниг, гэмшлээр дүүрэн чиний нүд өмнөхөөсөө хавь илүү үзэсгэлэнтэй"

Сонхүн өөрт утгагүй сонсогдох ч үнэ цэнтэй үгсээ дуусган Хисыны нүд лүү хайрлангуй ширтсээр инээмсэглэн "Үргэлж аз жаргалаар дүүргэж чадахгүй ч хоосорч хоцорсон нүдийг чинь дахин харахгүйн төлөө би орших болно"

BEAST |Completed|Where stories live. Discover now