Sunghoon's POV
"Хичээлдээ явах тийм ч зөв сонголт биш байсан бололтой"
"Яасан?" Хисын алхаагаа удаашруулан асуухад нь би түүнд ойртсоор "Биднийг дагаад байна"
Хэн гэдэг нь мэдэгдэхгүй хар хувцастай залуус биднийг тасралтгүй ажиглан, дагаж байсан юм. Тэд мэдээж аав, ээж хоёрын явуулсан хүмүүс байж таараа. Гэхдээ яагаад ийм ил мэдэгдэхүйц байгаа юм бол?
"Чи ч бас анзаарчээ. Нийт хоёр... биш ээ гурван хүн байна"
"Гурав? Миний харснаар хоёрхон л хүн байх шиг... үлдсэн нэг нь хаана байгаа юм?" эргэн тойрноо харсаар асуусанд Хисын толгойгоороо хажуу тийш зангах аж.
"Бидний баруун талд байгаа дүрэмт хувцастай хөвгүүн. Би сургууль руу очдог хамгийн тойруу замаар явж байгаа ч тэр биднээс холдсонгүй. Хэрвээ зүгээр л нэг энгийн сурагч байсан бол тэр аль хэдийн сургууль дээр оччихсон байгаа"
Хисын өөртөө итгэлтэй нь аргагүй өгүүлсээр бидний зэргэлдээ алхах үл таних хөвгүүн лүү хялам хийв.
Холоос царай нь сайн харагдахгүй байгаа ч бидний үеийн гэмээр тэр хөвгүүн үнэхээр л биднийг дагаж байсан юм. Бараг л юм байхгүй гэмээр цүнхээ байн, байн уутлан бидний алхаатай хурдаа тааруулан байгаа нь илхэн.
"Гэхдээ тэд манай гэрийг олоогүй бололтой?"
"Яаж мэдэж байгаа юм?" Хисыны шоолонгуй үгсийн араас асуувал тэр хойш нэг харчхаад "Гэрээс гарахад эргэн тойрон цэвэр байсан ч сургуулийн ойр хавиас тэд гараад ирлээ. Тэгэхээр тэд биднийг энэ сургуульд сурдаг гэдгээс өөр мэдээлэлгүй байгаа гэсэн үг"
"Өөртөө хэт их итгэх хэрэггүй. Чи алдсан байж ч болно. Аав, ээж хоёр өөрсдийн гэсэн компанитай улсад нөлөө бүхий хүмүүс гэдгийг мэднэ биз дээ?" Хисыны хэтэрхий тайван байдалд ундууцан хэлсэнд тэр өөдөөс минь уурлахын оронд бахдалтай нь араггүй инээмсэглэв.
"Тийм болоод л би итгэлтэй байгаа юм. Нэр хүнд их байх тусмаа унахдаа амархан"
"Гэхдээ л аюултай шүү дээ. Тэд хэзээ, хаанаас гарч ирэх нь тодорхойгүй байхад..." үгээ гүйцээлгүй чимээгүй болоход Хисын энэ удаад нааш харав.
"Сонхүн, чи намайг тэднээс яаж зугтсан гэж бодож байна? Энэ тийм амар байгаагүй ч би тэдэнд баригдалгүй гурван жил болсон. Тийм байхад бид яагаад чадахгүй гэж?" Хисын мөрөн дээр минь зөөлөн товшин хэлсээр сургуулийн хаалгыг татан "Тэглээ ч сургуулийн орчинд тэд биднийг оролдож чадахгүй. Харин хичээл тараад толгойг нь жоохон эргүүлэхэд л хангалттай" хэмээв.
--
"Сургуулийн зааланд зодоон болж байна. Доод ангийн Жонвон Сонүг-"
Их завсарлага болж хоолны танхим луу явж байсан бидний урд үл таних хөвгүүн ирэн ийн хэлэхэд хажууд байсан Хисын үгийн зөрүүгүй эсрэг зүг лүү гүйх аж.
Тэрхүү зодоон надад тийм хамаа байгаагүй ч Хисын тийшээ явчихсан бас Сонү гэх танил нэр сонссон учир тэнд очихыг хүсэхдээ би Хисыны араас аль болох хурдан явсан ч тэр аль хэдийн сураг тасарчээ.
"Тусламж хэрэгтэй юу?" хаашаа явахаа мэдэхгүй эргэлзэн зогсоход минь өнөөх зодооны талаар дуулгасан хөвгүүн хажууд ирсээр хэлсэнд толгой дохилоо.
Толгой эргэм коридороор хэсэг сүлжиж гүйсний эцэст зорьсон газраа ирэв бололтой тэр хурдаа сааруулан урд байх том хаалгыг нээхэд цугласан олон сурагчид угтаж авах аж.
Надаас багахан намхан өнөөх хөвгүүн надад зам гаргаж өгөх мэт урагш түрэн явсаар зогтусан зогсохдоо "Сонү!" хэмээн уулга алдах нь дуулдсанд энэ удаа зориглон урагш алхвал талбайн голд хамар эсхүл амнаас нь гарсан цусандаа хутгалдан хэвтэх Сонү байсан юм.
Түүний цаахна Хисын өөр үл таних нэгнийг тайвшруулах гэж оролдож буй бололтой үзэгдэж удалгүй тэврэх нь харагдав.
Хоосон...
Зүгээр л миний доторх мэдрэмж хоосон байсан юм.
Анх харсан хоосон харцтай тэр л хөвгүүн одоо миний хоосон гэх мэдрэмжийг дотроо агуулах шалтгаан болчихлоо.
Гэсэн ч би тэднийг тийм ч удаан харж чадсангүй. Хисын өнөөх хөвгүүнийг дагуулсаар заалыг орхиж би газар ухаангүй хэвтэх Сонү дээр очсон юм.
Би түүнд тусалж чадах байсан ч хүссэнгүй. Зүгээр л зөнд нь хаячихсан. Яагаад гэдгийг мэдэхгүй ч би анх удаа л хэн нэгэнд туслахаас цааргалж байна.
Хачин юм.
ESTÁS LEYENDO
BEAST |Completed|
Historia CortaБид хамтдаа хамгийн төгс зохицлыг бүтээж араатан бус хүн хэмээх тодотголоор оршин байх болно. 2021.11.09 - 2022.01.06