17 | Давтагдах дурсамж

225 46 0
                                    

Heeseung's POV

Ганцаардал миний хамгийн том дайсан байв.

Ганцаараа инээж, ганцаараа уйлж, ганцаараа унтаж, ганцаараа байхаас би хамгийн их айдаг байсан ч төрсөн цагаасаа авхуулаад л би үргэлж айдас дотроо амьдардаг байсан юм.

Миний бүх л амьдралын туршид ганцхан би л гэх тодорхойлолт оршиж би бүхнийг ганцаар туулсаар аль хэдийн олон жил өнгөрчээ.

Сүүлийн хэдэн сар би түр ч болов айдсаасаа ангижирч чадсан ч түрхэн зуур асаад дуусах шүдэнз шиг тэр нэгэн ч бас намайг айдастай минь хамт үлдээчихлээ.

Гунигтай биш гэж үү?

Одоо надад түүнээс үлдсэн цор ганц зүйл гэвэл тийм ч жаргалтай биш ч инээд бэлэглэх нэгэн хэвийн өдрүүд л байна.

Байшин дотор харанхуйлж, цонхоор харагдах хүмүүсийн хөл хөдөлгөөн багасаж эхлэхэд л би орой болж, нар аль хэдийн жаргасныг мэдэв.

Энэ сандалд хүлээтэй чигээр хэтэрхий удаан суусан бие минь хөшчихсөн байх ч үүндээ хэтэрхий дасчихсан мэт л огт өвдөлт мэдэрсэнгүй.

Сонхүн эндээс яваад хэдийнээ тав гаруй цаг өнгөрч. Магад тэр одоо эндээс хавь илүү аюулгүй газар байгаа байх.

Байшинг дүүргэж байсан зурагтын чанга дуу гэнэт л алга болж гэрт үнэхээрийн чимээгүй орчин үүсэх нь тэр. Тэд нааш дөхөж эхлэв.

Хэдэн цагийн турш аллагаар дүүрэн кино инээлдэн үзсэн тэд ямар аймшигтай зүйл сэдсэн нь надад сонин санагдахын хажуугаар айдас ч дагуулна.

Ээж аль хэдийн урд минь ирсэн байх бөгөөд өнөөх л хоосон харцаараа нааш цоо ширтэн зэвүүцэм инээмсэглэл нүүрэндээ тодруулжээ.

Тэр баруун гараа удаанаар өргөн нааш далайхад нь би нүүрэндээ өвдөлт мэдрэхээ хүлээн хэсэг нүдээ анин суусан ч энэ бүхэн эсрэгээрээ байсан юм.

Ээж хацраар минь гараа гүйлгэсээр инээмсэглэн "Энэ царайг сэвтээлгүй ашиглахын тулд би их л тэвчих хэрэгтэй бололтой" хэмээв.

Тэр утгагүй хэдэн үгс урсган зогсох зуур аав гарын минь хүлээсийг тайлах аж.

"Маргааш бид гэр бүлийн зураг авхуулах болохоор өөрийгөө гэмтээж болохгүй шүү, Хисын. Чиний царай одоогоор миний хамгийн эрхэм зүйл болчхоод байна"

Тэр ийн хэлсээр бүжих мэт хөдөлгөөн хийн амандаа хэдэнтээ дуу аялаад амжив.

Гэрээ тойрон алхалсаар хэсэг хугацааг өнгөрөөсөн ээж буцан хажууд минь ирж зогсон чангаар инээн "Би чамд өмнө нь хэлж байгаагүй байхаа, Хисын? Өөрийн бяцхан мөрөөдлийн талаар. Солонгос улс даяар тарах хамгийн алдартай мэдээний эхний нүүрэн дээр бидний хамтдаа аз жаргалтайгаар авхуулсан зураг хэвлэгдэн мэдээ унших дуртай хэн бүхэн тэр зургийг харан инээлдэх болно. Үнэхээр сайхан"

Ээж урд минь байх ширээн дээр суун хоёр гараа урагш сунгасаар яруу найраглал унших мэт л сонин үйлдлүүдийг хийн инээмсэглэн ярих аж.

Энэхэн мөчид би өөрийгөө ямар ч үнэ цэнгүй нэгэн мэтээр мэдэрсэн юм.

Олон жилийн турш зодуулж, хараалгуулан тарчилсны эцэст ээж гэх нэгний энэ өчүүхэн мөрөөдлийг биелүүлэх гол хөшүүрэг болно гэдгээ би яахан мэдэх билээ?

Сонин л юм. Хэн нэгнийг гэмтээхээс өөр зүйл мэддэггүй нэгэнд мөрөөдөл байдаг чинээ санаагүй болохоор түүний ярьж буй бүхэн сонин санагдаж байна.

Тэр хэсэг амьсгаагаа даран чимээгүй суув. Тэгээд дахин ярьж эхлэхдээ ширээн дээр босож зогсон улам чангаар инээх аж.

"Түүний дараа чи бидний компанийн өв залгамжлагч болох болно. Гайхалтай биш гэж үү? Улс орон даяар биднийг хамгийн сайн эцэг, эх хэмээн ярьцгааж үүний хажуугаар албан үүргийг нь үргэлжлүүлэх нэгэн ийм царайлаг төрхтэй гэдгийг бусад компаний захирлууд мэдвэл ч..."

Өнөөх л хоосон харцтай нэгэн. Нүдэнд нь оч гялалзаж, ертөнцийн төгсгөлийн хэр үзэсгэлэнтэйг харчихсан мэт л ярих нь үнэхээрийн жаргалтай ч үзэн ядмаар санагдах юм.

Ээж яриагаа дуусган шалтгаан нь тодорхойгүй нулимс дуслуулсаар зогсолтгүй инээмсэглэн зогсоход аав миний хүлээсийг бүрэн тайлж дуусав бололтой ээжийг ширээн дээрээс өргөн тэвэрсээр хацар дээр нь зөөлнөөр үнсэв.

Энэ хэдий тэдний хамгийн том жаргал байж болох ч миний хувьд үнэхээрийн ой гутмаар үзэгдэл байх аж.

"Үнэхээр гайхалтай сонсогдож байна, хонгор минь"

Аав ээжийг тэвэрсэн чигтээ шивгэнэсээр нааш дөхөхөд нь одоо л нэг юм гарч ирсэн боломжийг ашиглан би тэднийг цааш хүчтэй түлхсээр байшингаас хамаг хурдаараа гарсан юм.

Яг л гурван жилийн өмнөх шиг.

Толгойндоо авсан шарх минь гэнэт задарсан уу гэлтэй цус бага багаар урсаж өнөөх л хүйтэн салхийг мэдрэн гүйхдээ би энэ удаад тэднээс бүрэн ангижирч чадахаа мэдэж байлаа.

Амыг минь тагласан наалтыг салгаж хаяхдаа би чангаар орилон дараа нь инээв.

Удаан хугацааны дараа.

"Хисын! Яг одоо байрандаа зогс! Хараал идсэн хүүхэд" өнөөх л ширүүн хоолой ардаас минь сонсогдсон ч энэ намайг айлгах биш харин ч инээдийг минь хүргэх аж.

Гэсэн ч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Бүх зүйл буцаад гурван жилийн өмнөх тэр өдөр лүү оччихсон мэт адил үйл явдлууд цуварсаар. 

Хурц гэрэл нүд өвтгөсөн ч би биедээ өвдөлт мэдэрсэнгүй.

Ү-Үхчихсэн болохоор уу?

BEAST |Completed|Donde viven las historias. Descúbrelo ahora