Гурвалжин

4.3K 227 18
                                    

Сайн байна уу, энэхүү бичвэрт насанд хүрэгчдэд зориулсан үзэгдлүүд болон BxB буюу хөвгүүдийн хайрын тухай өгүүлэх хэсэг багтсан тул 16 доош насны эсхүл ижил хүйстний хайрыг хүлээн зөвшөөрдөггүй мөн эмзэг ханддаг хүмүүс уншихгүй байхыг хүсье.

...

2 дугаар сар айлчилж өвлийн амралт өндөрлөснөөр оюутны гудамж хөл хөдөлгөөнд дарагджээ.

Үндэсний их сургуулийн хөтөлбөрт заасны дагуу 3 дугаар дамжааны оюутнууд салбар харгалзахгүй "Эрүүл мэндийн сэтгэл судлал" гэх сүржин нэртэй хичээл үздэг нь цөөнгүй танилуудыг нүүрэлдүүлдэг гэхэд болно.

Сургуулийн зүгээс оюутнууд сэтгэцийн завсрын эмгэгүүдтэй танилцах нь тэдэнд өөрсдийгөө харж хандахад тус болно гэж үздэг ч улирлын төгсгөлд нийт суралцагчдын талаас илүү нь мэргэжлийн зөвлөгөө авахад хүрж зарим нэг нь сэтгэцийн эмнэлэгт хэвтдэг нь хачин.

...

2 дугаар улирлын хичээлийн эхний өдөр, өглөөний 7:40 минут.

Нүүрэн талын эгнээнд суусан охин цагирган ээмэгтэй нь орооцолдох мөр шүргэсэн үсээ байн байн янзлах агаад ар нурууг нь халуу дүүгүүлэх түрэмгий харцнаас зугтаж ядахдаа ширээн доогуур хөлөө савчуулна.

Намайг ахин нэг удаа өөрийнхөө диваажинд хорихоор ангуучлах тэр, бал бурмын уруулаараа зүрхийг минь тамгалахаар улайрна.

Хоцорж орж ирчихээд бүхний анхаарлыг сарниулан цүнхээ онгичих хөвгүүн өөрийг нь ичгүүр сонжуургүйгээр ширтэх нүд бүрт зориулж нүүр лүү нь унжих шаргал үсээ ихэмсэг гэгч нь чихнийхээ араар хийлээ. Нийлэг материалтай цамцных нь цаанаас тодрох түүний галбир, өө сэвгүй царай нь бүсгүй хүнийг ч атаархуулахаар дур булаам аж.

Үзэсгэлэнтэй төрсөн бол түүнийгээ ашиглаж сурах хэрэгтэй. Би нэг хүнд өмчлөгдөж амьдрахаар заяагдсан нэгэн биш. Бас гэгээнтэн ч биш. Зүрхийг нь булиглуулсан хором бүрийн төлөө тэд надад төлөх ёстой.

Танхимд орж ирсэн цагаасаа хойш урд талын эгнээнээс харц салгаагүй эр дэргэд нь суухаар зэхэн цүнхээ ухах шаргал үст рүү үе үе хяламхийнэ. 

Танихгүй зөрмөөр байхад яагаад өдөөн хатгаж байгаа аятай энэ цамцаа өмсчихөөд дэргэд минь сууж байгаа юм? Тохиолдол төдийхөн гэвэл ойлгох ч үнэхээр надтай унтсанаа санахгүй байгаа юм уу? Эсвэл..албаар?

Үнэнч биш хэрнэ аймшигтай хартай бисексуал эмэгтэй өөртэйгөө ижил бэлгийн чиг баримжаатай шалиг, асуудалтай  эрчүүдтэй харилцаанд орвол юу болдгийг мэдэх үү?

Галав юүлдэг юм.

[ SHAMELESS ] completedWhere stories live. Discover now