Надаас явахыг чинь зөвшөөрөх ч надаас жаргалтай байхыг чинь зөвшөөрөхгүй. Надаас өөр нэгэн чамайг жаргааж дөнгөхийг, надаас илүү нэгэн гэдгээ чамд батлахыг харж тэвчихгүй.
...
Өвлийн адаг сарын наран хурцаар ээж хөшигний завсраар нэвтрэх алтлаг гялбаа нь шаргал үстийг дуу алдан хотойх бүрт нүдийг нь гялбуулан хүчээр шахуу аньсгийг нь доош буулгана.
Сынчол хөвгүүнийг нүдээ нухлан ярвайхыг хармагцаа эргэн орон дээр хэвтүүлж дээр нь гарахдаа "Ханаж цадахаа мэдэхээ байчихжээ?" хэмээн тохуурхахуйд Жонхан амьсгаадсан чигтээ "Амаа тат" хэмээн бувтнаад залуу эрийн хүзүүнээс атган өөр лүүгээ татаж шуналтай нь аргагүй үнслээ.
Заримдаа би чамайг намайг зүйл дуусгачихаасай гэж хүсдэг.
Ямар ч шалтгаангүй сэтгэл түгшиж эхлэхэд бүх мэдрэмжийг минь уландаа гишгээд зөвхөн өөрийгөө зугаацуулаасай гэж. Тэгж гэмээнэ би сая нэг тайвширна.
Хар үст тавирах дөхсөн мэт нуруугаа цэхэлж хөвгүүний хөлийг мөрөн дээгүүрээ давуулахад Жонхан өөрийн эрхгүй бэлхүүснээс нь атгах бахим гарыг хүзүүн тушаанаа хөтлөлөө. Тэгээд талимаарсан харцаараа залууг урхидан "Алив ээ" гэх шиг ёжтойгоор жуумалзав.
Амьсгал нь боогдож эхлэхэд жаал хүү цээжээрээ урагш түрэн багалзуураас нь атгах гарыг энхрийлэн илбэсээр үл мэдэг хөлөө хавчихад залуу эрийн хөдөлгөөн ширүүсч байдлыг бүр ч эгзэгтэй болгох аж.
Би чамд хайртай. Бурхан минь гэж. Үүнийг яаж хэлэх ёстойгоо мэдэхгүй нь.
Бардам сэхүүн Юн Жонханы тооцоолол дүүрэн амьдралд давшилж орж ирсний чинь төлөө, бүхий л төлөвлөгөөг минь бусниулж айдсаар дүүрэн ангал руу түлхсэний чинь төлөө, өрөөлийн төлөө зовинох байтугай харц шидэх ч хориотойг батлан харуулсны чинь төлөө би чамайг өнө мөнхөд үзэн ядна.
Өнчирж хаягдсан жаал хүүг нөмөр нөөлөгтөө авсны чинь төлөө, хайр халамжийн дээдийг амсуулж, амлуулж орхисны чинь төлөө, ийм харгис ивээлээр шагнасны чинь төлөө би чамайг үүрд хайрлан дээдэлнэ.
Энэ бүхний эцэст би эрүүл бус сэтгэхүйтэй өрөвдөлтэй жулдрай болж хоцрох ч гэлээ яасан ч чамайг үзэн ядаж зүрхлэхгүй.
Чиний үлдээсэн мөр сэтгэлд минь толбо болж шингээд өнгөрсөн ирээдүйн алинд ч надтай зэрэгцэн оршиж хайр чинь зүхэл шиг санагдлаа ч юу ч "би чамд хайртай" байсан гэх үнэнийг булшилж чадахгүй.
YOU ARE READING
[ SHAMELESS ] completed
FanfictionҮнэнч биш хэрнэ аймшигтай хартай бисексуал эмэгтэй өөртэйгөө ижил бэлгийн чиг баримжаатай шалиг, асуудалтай эрчүүдтэй харилцаанд орвол юу болдгийг мэдэх үү? Галав юүлдэг юм.