Хүн бүр хийсэн зүйлийнхээ шанг хүртэх ёстой. Энэ бол дүрэм.
...
-Чи яг одоо энэ шилжүүлгээ цуцлах хэрэгтэй!
Саарал пальтотой эрийг дагалдан гэр лүү нь орох шаргал үст ийн дуугаа өндөрсгөнө.
-Тайвшир, Юн Жонхан. Чи ингэж амь тэмцэн хашгичихгүй байсан ч шилжүүлэг буцаах боломжтой 24 цаг хэдийн өнгөрчихсөн
-Новш гэж, ер нь юугаа бодож миний сургалтын төлбөрийг төлж байгаа юм бэ? Хэн чамайг тэгээд өг гэж гуйсан юм!
Сынчол залхсан янзтай нүдээ эргэлдүүлэнгээ "Бас юу нь болохоо байчихаав? Өрөвдөлтэй хүүг сургуулиас хөөгдөхөөс аварсан нь миний буруу юу?" хэмээхүйд Жонхан тэсвэр алдан түүнийг заамдлаа.
-Чи юу ч ойлгохгүй байна. Би янхан биш. Ойлгов уу? Надад чиний халтар цаас хэрэггүй. Ер нь чиний юу ч хэрэггүй. Яагаад намайг ийм байдалд оруулаад байгаа юм бэ? Яагаад!
Үнэндээ хэнд ч өрөвдүүлэх хэрэгцээ байдаггүй. Өөрийгөө илүү дээр нэгнээр мэдрэхийн тулд хэн нэгнийг өрөвдөж байгаагаа сайхан сэтгэлтэй андуурах нь тэнэглэл. Бусдын хувийн бахархлыг гишгэлэхдээ л чи хэдийн увайгүй яргачин болсон байдаг.
Хөвгүүн залуу эрийн хүйтэн харцнаас хариулт олохгүй гэдгээ ухаармагцаа даруй нүүр буруулж "За яахав, би эргүүлж төлнө. Заавал" хэмээн бувтнав.
-Юугаар?
-Айн?
Сынчол үл мэдэг жуумалзаад шаргал үстийн цээж рүү долоовор хуруугаараа чичиж "Чамд чиний энэ хөөрхөн биенээс чинь өөр юу байгаа юм?" гэснээ ялимгүй бөхийн жаалхүүтэй нүүр туллаа.
-Умгар өрөөний чинь эзэн чамайг сүүлийн 2 сар төлбөрөө төлөөгүй гэсэн. Дүн чинь ч цалинтай дадлага хийхээр хэмжээнд биш юм билээ. Орох орон ч үгүй байж яаж надад 5 сая вон олж өгөх гээв? Гараа эвэрштэл аяга угаах уу? Айлын шал зүлгэх үү? Аль эсвэл..биеэ үнэлэх гээ юу?
Жонхан хараалын үгс урсган залууг цохихоор завдахад өнөөх нь ядах юмгүй нударгыг нь зөрүүлж атган хана руу түлхэж орхив. Шаргал үст ар нуруугаараа хүйтэн хана мөргөхөд Сынчолын атгасан гар сануулга аятай нүүрнээс нь холгүй хөндий хана онов.
Цайвар ханын цаасан дээр уур бухимдлаас үүдсэн цусан мөр зурайна.
Тэд хэсэгхэн зуур харц солилцон хоёул дуугаа хураалаа. Хөвгүүний цахиртсан хоолойноос цөхрөл амтагдана.
YOU ARE READING
[ SHAMELESS ] completed
FanfictionҮнэнч биш хэрнэ аймшигтай хартай бисексуал эмэгтэй өөртэйгөө ижил бэлгийн чиг баримжаатай шалиг, асуудалтай эрчүүдтэй харилцаанд орвол юу болдгийг мэдэх үү? Галав юүлдэг юм.