Цэцэгс

1.2K 122 18
                                    

~He hurt me but it felt like true love.

...

Үдшийн 21 цагийн орчимд бүсгүй зогсолтгүй дуугарах хонхны чимээгээр дуртай дургүй хаалгаа нээхдээ тас хар алтанзул цэцгийн баглаа атгасан Сынчолыг олж харлаа.

Хоёр талаасаа харилцан дурлалцсан цөхөршгүй хайрын бэлгэдэл шингээсэн алтанзул хар өнгөтэй байна гэдэг "Чамтай хамт үхэхийг хүсэж байна" гэсэн утгатай.

Чэёон гашуунаар инээмсэглээд цэцгийг авахад залуу эр санаа алдаад дотогш нэвтэрч цас дарсан саарал пальтогоо үүдний сандал дээр тавив.

-Даарсан харагдаж байна. Цитрон цай уух уу?

-Улаан дарс..Болох уу?

Бүсгүй дуугүй л толгой дохиод шүүгээнээсээ 2 хундага сонгон авч дарс хундагалахад залуу эр чимээгүйхэн араас нь тэвэрлээ. Тэгснээ хүзүүнд нь нүүрээ шигтгэн гүнзгий амьсгаа авав.

-Би чамайг маш их санасан. Маш их

Дотор хуримтлагдсан гомдол нэгэн зэрэг тэсрэх шиг болж амьсгаа авах төдийд цээжээр хатгуулан өвдөнө. Түүний хүйтэн гар хэвлий байтугай зүрхийг минь хүртэл хайрах шиг.

-Ахиад намайг хармааргүй байна гэчихээд яагаад энд ирсэн юм?

-Чи амьдралыг минь сүйрүүлдэг гэчихээд яагаад хаалгаа тайлсан юм?

Харин тийм. Яагаад тайлсан юм бол? Яагаад нүүрэн дээр чинь хаалгаа саваад зайл гэж хашгичаагүй юм бол?

Бүсгүй залуу эрийн тэврэлтээс салж хундагалсан дарсаа сунгахад Сынчол өнөөхөөс нь амсах ч үгүй ширээн дээр эргүүлэн тавиад гэртээ байгаа аятай буйдан дээр тухлан гараа салаавчилж атгав.

-Намайг уучлаарай

-Юу?

Залуу эр эргэн өндийж хүндээр санаа алдсаар "Намайг уучлаарай. Миний буруу. Болсон бүх зүйл..Би тэгж хэлэх гээгүй юм" гэхэд жаал охин "Хэтэрхий оройтсон гэж бодохгүй байна уу?" хэмээн бувтналаа.

Сынчол байж суух газраа олохгүй бухимдаж, үгүй ээ тэвдэж буй нь илт.

-Хэлэх зүйл чинь дууссан бол одоо яв

Бүсгүй хүчлэн байж ийн өгүүлээд залуугаас нүүр буруулахад Сынчол түрүүхэн орхисон дарсаа нэг амьсгаагаар залгилав.

-Уучил, би зүгээр л хаанаас эхлэхээ мэдэхгүй нь. Би хичнээн хичээсэн ч чамд үргэлж миний хэзээ ч болж чадахааргүй тийм хүн хэрэгтэй байдаг

[ SHAMELESS ] completedWhere stories live. Discover now