Хүнийсэл

1K 110 21
                                    

Аз жаргалыг чи надтай жишихэд амьдрал чинь хэчнээн бүрхэг байсныг ойлгосон.

...

Номын сангийн багийн ажлын өрөөнд бөгчим гэж жигтэйхэн. Залуус энгэрийнхээ товчийг эхнээс нь мулталж хажуудаа байх мөстэй кофеноос үе үе балгална.

-Тайлангийнхаа нүүрийг жигдрүүлчихсэн юм чинь бусад нь яваандаа болчих байх. Нэмэх юм байхгүй бол энэ чигээр нь хадгаллаа шүү

Шаргал үст үгээ дуусгаад Чэёоны зөөврийн компьютерийг эргүүлэн эзэнд нь сунгахдаа угаалгын өрөө орохоор өндийлөө. 

Ширээн дээр 2 зөөврийн компьютер, 3 дэвтэр, судалгааны ажлын түүвэр болоод талдаа орсон хайрцаг тамхи асаагуурын хамтаар байрлана. Сандал дээр саарал пальто тохоотой.

Тэдний дундын уур амьсгал хэтэрхийгээс ч хэтэрсэн жигтэй нөхцлөөр үргэлжилнэ. Бүгд нэгнээ танина, танихаар барах уу нэлээдгүй дотно байж амьдралдаа анх удаа уулзаж байгаа хүмүүс шиг л эвгүйрхэх нь хачин.

Хөлийн чимээ алсарсан хойно бүсгүй залхсан янзтай сандлынхаа түшлэгийг налж Сынчол руу "Гэрлэхдээ тулж байсан хүмүүс байж яасан хөндий байх юм? Хөндлөнгийн хүний хажууд бүр танихгүй юм шиг л аашилж байх шив?" хэмээн шордохуйд "Тэгээд яалгамаар байгаа юм? Би нэг муу багийн ажил дээр хамтарч байгаа хүндээ хүртэл чамайг энэ миний хуучин сүйт бүсгүй гэж танилцуулах ёстой юу?" гэх ширүүн хариулт авав.

Чэёон хэсэг дуугаа хурааснаа гэнэтхэн урагшилж залуу эрийн өөдөөс эгцэллээ. Тэгснээ долоовор дунд хуруугаа нийлүүлэн Сынчолын эрүүн доороос өргөн өөр лүүгээ татах нь тэр.

-Чиний ингэж хачин аашлаад байгаа чинь ямар нэг өөр шалтгаантай тийм үү? Ийм хурдан өөр хүнтэй болчихоо юу? Хэл дээ, тэр чинь тэгээд миний таньдаг хүн үү? 

Чиний биед шүргэх төдийд хүний юманд зөвшөөрөлгүй хүрж байгаа аятай дагжсан мэдрэмж төрнө. Ахиад хэзээ ч бүрэн гүйцэд миний хүн болохгүй чи.

Сынчол жаал охины гарыг түлхэн зай авахдаа "Өөр хүнтэй болсон байлаа ч чи танихгүй. Ер нь чи дандаа яахаараа намайг миний эргэн тойронд байгаа охидтой холбож боддог юм?" гэхэд "Тэгээд эрэгтэй хүнтэй уулзаад байгаа юм уу?" гэх асуулттай тулгарлаа.

Гэнэтхэн хаалга онгойх чимээ дуулдахад залуу эр эвгүй байрлалтай баригдахаас эмээсэндээ ч тэр үү, тамхиа шүүрэн авч дөнгөж орж ирсэн Жонхан руу өнөөхөө сунгана.

[ SHAMELESS ] completedWhere stories live. Discover now