Том цохилт

852 102 8
                                    

Ичгүүрийн илрэл хацрыг минь чимчигнүүлэн улаанаар будна. Дурлал, үгүй ээ донтолтыг үгүй хийхэд ердөө ганц урвалт хэрэгтэй байдаг аж.

... 

Зочид буудлын өрөөний хаалга түгжигдсэн даруйд Жонхан сүнсийг нь хүртэл ховх сорох гэсэн аятай түрэмгий үнсэлттэй нүүр туллаа. Тэгээд хамаг биеэ чангалан даруй нүдээ анив.

Түүнийг гээд бодчиход л болно. Ганцхан удаа..түүнийг гээд. Түүний төлөө.

Сынчолоос ялгаатай нь Мингюүгийн дур хүслээ илэрхийлэх арга барил дан ганц дарангуйлалд оршдоггүй аж. Тэр хамтрагчийнхаа таашаалыг урьтал болгодог нь шаргал үстийн хүлээлттэй харшилдана.

-Бурхан минь гэж, би чамайг өвтгөхгүй болохоор биеэ сул тавь. Битгий хүчээр чирэгдээд ирчихсэн аятай мод шиг зогсоод бай

Хар үст хөвгүүний хүзүүг үнсэх зууртаа ийн шивэгнээд "Намайг ч гэсэн энхрийл л дээ, мм?" гэсээр алхмын зайд ухрахдаа огцом хувьсхийв. Жонхан түүний урам хугаралтаар дүүрэн урвагар царайг аргадангуй илбэсэн ч зангирсан хөмсөг нь тэнийсэнгүй.

-Чадахгүй нь

-Юу?

Мингюү сандал дээр тохсон хүрмээ эргүүлж хөдрөөд орны буланд суухдаа толгой гудайлган гараа элгэндээ тэвэрнэ.

-Зүгээр л энэнээс цааш хийж чадахгүй нь

Шаргал үст хэсэг балмагдсан ч төдөлгүй залуу эрийн хоёр хөлийн хооронд сөхрөн суулаа. 

-Би таалагдахгүй байгаа юм уу?

Хөвгүүний гар залуугийн гуян завсар гүйж аажмаар тэлээ рүү нь ойртоно. Жаал хүү ойлгомжгүй нам гүмийг тасалдуулан  "Хоёулаа тохиролцсон биздээ? Миний юу нь таалагдахгүй байгаа юм? Би чадахаараа залруулъя" хэмээн үргэлжлүүлсэн ч Мингюү түүний гараас атган өөдөөс нь эгцэллээ.

-Би чамд хайртай

Анир чимээгүйн ноёрхолд амьсгал давчидна. Үнэн сэтгэлээ учирлахад үг хомсдоно.

Залуу эр гүнзгий амьсгаа аваад "Чамайг тулгамдуулсан минь тэр новшид уурласандаа л тэр. Одоо иймэрхүү зүйл хэлэх цаг биш ч, би чамд хайртай. Ойлгож байна уу? Сургуульд элсэж орсон жилээс чинь хойш чамайг харж явсан. Үнэндээ чамаас болж л бэлгийн чиг баримжаандаа эргэлзэж эхэлсэн. Инээгээд мэнд мэдэх төдийд догдлол тээж намайг анзаарч харсанд чинь талархдаг байсан. Би чиний хувьд танил төдий байсан ч гэлээ..ердөө тийм байхдаа баяртай байдаг. Чи магадгүй иймэрхүү зүйл залхатлаа сонссон байх. Гэхдээ би чамайг үнэн сэтгэлийнхээ гүнд үхтлээ нандигнадаг. Тийм болохоор үүнээс цааш битгий өөрийгөө өрөвдөлтэй байдалд оруул. Надад чамд ийм зүйл хийх зориг алга" хэмээн нэг амьсгаагаар дуржигнуулав.

[ SHAMELESS ] completedWhere stories live. Discover now