Би чамд хайртай

1K 103 16
                                    

 Хэлээч, юу хийвэл бид аз жаргалтай төгсгөлд хүрэх юм бэ?

...

Зочны өрөөний буйдан дээр шаргал үст байдгаараа нурмайчихсан сууна. Аниргүй гэрт түүний зүрхний цохилт өөрт нь дөжирмөөр чанга сонсдох аж.

-Одоо ч болов тоглосон юм гээд хэлээдэх. Чолаа, зүгээр л намайг айлгах гэсэн биздээ? Намайг өөр хүнтэй байхыг хараад уурласандаа л..тийм ээ? Тэр бичлэг Чэёонд очих боломжгүй шүү дээ. Чи тийм хайнга хүн биш

Залуу эрийн ер бусын чимээгүй байдал хөвгүүний айдсыг батлах шиг. Сынчол анх удаа гэмтэн шиг толгой гудайлгана.

-Уг нь вааранд хийчихсэн байсан юм. Чэёонтой маргадаг өдөр тэр ваарыг санамсаргүй хагалчихсан. Тэгээд тэр өглөө эрт явахдаа шалан дээрээс хувцсаа цуглуулж байгаад флашийг хамтад нь хамаад авчихсан бололтой

"Ингэж байхаар намайг алчихгүй яав даа"

Чүэ Сынчол. Одоо ч заримдаа нэрийг чинь сонсохоор нуруугаар хүйт даадаг. Хаанаас ч юм олж очоод боомилмоор санагдана. Тэгсэн хэрнэ үзэн ядаж чадахгүй. 

Жонхан үсрэн босож хар үстийн энгэрээс заамдан авлаа. Тэгснээ нулимс мэлтэлзсэн нүдээрээ залууг цоо ширтэж чичирхийлэх гараараа багалзуураас нь атгав.

Одоо бодоход тэр нөхцөл үг ч хэлж дөнгөмгүй аймшигтай байсан. Хэтэрхий их гомдол хуралдаад ам нээвэл арчаагүй амьтан шиг ахиад л уйлах байсан болохоор дуугүй л завжаа хазаад өнгөрсөн. 

Хөвгүүн гүнзгий амьсгал аван өндийж ширээн дээрх хайрцаг тамхинаас нэгийг амандаа зуугаад буйдан дээр лагхийтэл суухад Сынчол дэмий л "Би зохицуулна аа, амлаж байна" хэмээн нам дуугаар өгүүлэв.

-Мэдээж чи зохицуулна

Шаргал үст тамхиа талд нь оруулахдаа өөрийгөө шоолон хөхөрлөө.

-Новш гэж, хорвоо дээр өчнөөн олон хүүхэн байхад очиж очиж чиний өлөгчинтэй орооцолдчихдоо яахав дээ. Тэгээд бүр тэр галзуу хүүхнийг орлох хэрэгсэл нь болчихсон байдаг

Залуу эр сөргөж маргасангүй, гэмшингүй өөдөөс нь ширтэхүйд Жонхан түүний цээж рүү долоовор хуруугаараа чичив.

-Чүэ Сынчол, чи бол миний амьдралдаа учирсан хамгийн хувиа хичээсэн адгийн эр. Чам шиг хүмүүс зөвхөн өөрийгөө л боддог. Бусдын сэтгэл шархална уу, байна уу хамаагүй. Зөвхөн өөрийнхөө аз жаргалыг л дээгүүр үздэг. Гэхдээ байна аа, энэ чинь хараал идсэн новшийн их өвддөг юм за юу. Чи зүгээр л дур хүслээ..үгүй ээ өөрийгөө баясгах тоглоом олохын тулд бусдын амьдралаар наадаад байж болохгүй

[ SHAMELESS ] completedWhere stories live. Discover now