Худалч

947 111 7
                                    

Тэр намайг үүлсийн дээгүүр одод дунд хүргэчихээд өршөөл энэрэлгүйгээр түлхэн унагаж чаддаг байв. Түүний гэх зүйлсээс хаяж гээхэд хамгийн амархан нь би юмсанж.

...

Чэёон Сынчолыг хаалга тайлав уу үгүй юу, заамдан авлаа.

-Яагаад дуудлагыг минь аваагүй юм? Яагаад зурвасанд минь хариулахгүй байгаа юм? Намайг ямар их ганцаардсаныг мэдэх үү? Цэнгээний газар согтуу тасарч унасан ч, мэдэхгүй буудалд нүцгэн сэрсэн ч хамаагүй юм уу? Би чамд үнэхээр хамаагүй хүн болчихоо юу?

-Тайвшир, чи хэтэрхий их уучихаж. Яаж ийшээ ирсэн юм? Ямар нэг юм болоо юу?

Бүсгүй хяналтаа алдан хашгичиж байснаа төдөлгүй уйлж эхлэв. Тэгээд залуу эрийн футволкноос зуурсан чигтээ духаараа цээжийг нь түшин мэгшиж гарлаа.

Ингэж үл тоогдсон дор бол найзуудтайгаа уулзсаныхаа төлөө хоосон хардуулж хундага дарсны араас тэвчээр алдан ирж авахыг чинь харах дээр байж.

Залхмаар нялуурал ч бай, хараамаар хараа хяналт ч бай үгүй болсон хойноо үгүйлэгддэг аж.

-Ямар нэг болох ий? Тийм ээ, ямар нэг юм болсон. Чи болсон. Чи л надад тохиолдчихоод байна

-Юу?

Чэёон хар үстийн цээж рүү хөнгөн цохиж "Чолаа, заримдаа.. гэнэтхэн чиний үнэр энд тэндээс сэнхийх шиг болдог. Би чамайг санаж байна гэдгээ мэдэхийг хүсээгүй ч энэ надад тэр бодлыг минь батлаад өгчихдөг болохоор галзуурах шахдаг. Чиний үнэр миний үнэр болтлоо..бид тэгтлээ нэгэндээ ээнэгшин дассан байтал намайг тэгж хаясныг чинь бодохоор галзуурмаар болдог" гэхэд залуу түүний гараас зууран өөр лүүгээ харууллаа. Тэгснээ хэлээрээ хацраа түлхэн тоглоомтойгоор мушилзав. Яг л хүлээгээгүй зүйлээ сонсчихсон мэт.

-Бүх зүйлийг миний буруу болгох гэж оролдохоо боль. Намайг араар тавихдаа үр дүнг нь тооцоолоогүй л гэж битгий хэлээрэй дээ

-Амаа тат, хөгийн новш минь

Сынчол жаал охины мөрнөөс зууран хана руу түлхэхдээ долоовор хуруугаараа сануулга өгж буй мэт зангана. Бүсгүйн мөргөсөн тавиур дээр байсан шаазан ваар газарт унахдаа сүрлэг чимээ гарган хагарав.

-Харин чи л амаа тат. Иймэрхүү юм ярих гэж ирсэн бол ийшээ зүглэх ч хэрэггүй. Бидний салалт бүхэлдээ чиний буруу байсан, ойлгов уу? Чиний буруу! Чамайг намайг араар тавихад надад ямар новшийн байсныг мэдэх үү? Миний өшөө авах систем чиний хямд шил шиг хэврэг зүрхийг бут ниргэх байсан юм. Чамайг хүлж байгаад бүх найзуудаа цувруулаагүйн төлөө үргэлж надад талархаж яв!

[ SHAMELESS ] completedWhere stories live. Discover now