Бичлэг

953 101 24
                                    

Хортой харилцааны ой гутам тал нь үнэндээ би ч бас тэр харилцааг бүтээлцэхэд хувь нэмрээ оруулсан, мэдсээр байж таслах нь битгий хэл харин ч таашааж явсан гэдгээ ухаарах явдал. Эцсийн дүндээ тэр их өвдөлтийн дараа ч түүнийг үзэн ядаж зүрхлэлгүй хамт өнгөрүүлсэн хугацаандаа талархаж хоцрохын уйтайг яана.

...

-Муу хараал идсэн завхай новш,найз охинтой минь унтсан л гэж битгий хэлээрэй дээ!

Сынчол ийн хашгичсаар шаргал үстийн завжнаас атган өөр лүүгээ угзрахад Жонхан өвдөлтөндөө бөглүү дуу алдан залуу эрийн бугуйнаас зуурах аж.

-Би та хоёрыг үерхдэг байсан гэж мэдээгүй. Чи найз охинтой байсан гэснээс хэзээ ч Сун Чэёонтой үерхдэг байсан гэж хэлээгүй биздээ?

Хар үст үл мэдэг хөмсөг зангидсаар хойш ухрахад Жонхан хөндүүр болсон шанаагаа тэмтэрнэ.

Чэёон сэрмэгцээ хам хум хувцаслаад гүйн гарсны дараа шөнөжин цурам хийгээгүй Жонхан өрөөнөөсөө гарж ирмэгцээ "Арай чиний хуучин сүйт бүсгүй Сун Чэёон байсан юм уу?" хэмээн зориглон асууснаас энэ бүх галзуурал эхэлжээ.

-Чи ч ёстой усан тэнэг юм даа. Яаж..бурхан минь, хэлэх ч үг алга. Юн Жонхан, чи чинь юугаа бодож байсан юм бэ?

Тэдний дунд нам гүм айлчлахад хөвгүүн юунд ч юм гэмшин толгойгоо гудайлгав. Залуу эр хүндээр амьсгал авахдаа гараараа нүднийхээ ухархайг таглах нь өөрийгөө тайвшруулах гэсэн оролдлого мэт.

-Унтаагүй гээд хэлээдэх

-Юу?

-Та хоёрын дунд ямар хараал идмэр нь болсныг мэдэхгүй ч..новш гэж, зүгээр л унтаагүй гээд хэлээдэх

Урьдын Сынчол бол хуучин сүйт бүсгүйтэй нь орооцолдсон хэнийг ч бай сэхээн амьдруулах тасагт хүргэгдтэл нь нүдэх байсан. Гэтэл энэ удаад яагаад ч юм чадахгүй нь. Цээжинд нь буцлах тэр бүхэл юм нэлэнхүйдээ уур хилэн бус хэсэг хэсгээрээ салан тусгаарлагдаж буй гомдол, гэмшил, ичгүүрийн хэлтэрхийнээс бүрдэх буйзаа.

-Унтах нь битгий хэл үнсэлцээ ч үгүй. Тангараглаж байна, бидний хооронд үнэхээр юу ч болоогүй

Би. Би л буруутай. Тэднийг ийм байдалд хүргэсэн нь миний буруу.

Залуу эр жаалхүүгийн өөдөөс эгцлэхдээ хоолой нь зангирахыг мэдэрлээ. Тэгээд тэсэлгүй харц буруулав.

Чамайг энэ хөгийн зүйлд татаж оруулах ёсгүй байж.

-Яв

[ SHAMELESS ] completedWhere stories live. Discover now