Орчин үед араар тавилт өөрийгөө янзтайгаар мэдрэх нэг төрлийн бахархам явдал болж хэн нэгэнд галзууртлаа дурласан ч итгэлцэлтэй харилцаа үүсгэхийн тулд ухаанаа уралдуулах шаардлагатай болсон нь намайг айлгаж байна.
...
Үүрийн 4 цаг.
Эл хуль гудамж. Гэрэлгүй цонхнууд.Сынчол хөнгөн түгшил тээсээр гэртээ орж ирмэгцээ одоо ч хангинах зурагтын дуунд хиртхийх шиг болов.
Тэр сэрүүн байгаа хэрэг үү?
Залуу эр гүнзгий амьсгал аваад юу ч болоогүй мэт зочны өрөөнд ороход буйдан дээр түүнийхтэй яг ижил хос мөнгөн бөгж зүүсэн бүсгүй тамхилан сууж байлаа.
Дотуур хувцсан дээрээ сулхан хөдөрсөн даавуун цамц, завсраар нь цухуйх шивээснүүд, мөр шүргэсэн богино үс. Хөхнийх нь ойролцоо бүдгэрч амжаагүй шимсэн мөр мэр сэр үзэгдэнэ.
Жаал охин зуршил аятай цагирган ээмгээрээ тоглохдоо тамхиныхаа үнсийг хивсэн дээр хаях нь дур гутмаар.
-Би чамайг битгий гэрт татаж бай гэж хэлсэн байх аа? Тав алхаад тагтан дээр гарах тийм хэцүү байна уу?
-Хаачаад ирж байгаа юм?
Бүсгүй Сынчолын үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж огтхон ч анхаарахгүй байгаа зурагтын хөтөлбөр лүүгээ гөлөрсөн чигтээ түрүүхэн задалсан шилтэй виногоо хундагаласан ч үгүй, шууд шилээр нь залгилав.
Залуу хэсэг дуугаа хурааснаа "Найзтайгаа хэсэг ууж суусан юм. Хүлээх хэрэггүй гэж хэлсэн биздээ? Унтацгаая" гэчихээд унтлагын хувцсаа өмсөхөд бэлдэн сорочкин цамцаа тайлахад жаал охин гашуунаар инээмсэглэлээ.
-Аан, тэгэхээр тэр найз чинь чиний нуруун дээр хумсны мөрөө үлдээгээ юу?
Сынчол хөмсөг зангидан ар нуруугаа тольдоход далан дээр нь тэсвэр алдсан хумсны мөр улайран үзэгдэнэ.
Хараал идсэн Юн Жонхан.
Залууг тайлбар хэлэхийн завдалгүй бүсгүйн гар ар нуруугаар нь тэнүүчилж улмаар бэлхүүсээр нь ороон тэвэрлээ.
-Их хөлөржээ? Энэ удаад хэн юм?
-Тэнэг зүйлс ургуулж бодохоо боль. Одоо цаг хэд болж байгааг мэдэж байна уу? Хэрүүл өдөх гээд байлгүй зүгээр унтацгаая
Сынчол шавдуулсан өнгөөр ийн өгүүлээд унтлагын өрөө лүү зүглэхэд яг дэргэд нь виноны шил хагаран хэдэн тийш бут үсрэх нь тэр.
YOU ARE READING
[ SHAMELESS ] completed
FanfictionҮнэнч биш хэрнэ аймшигтай хартай бисексуал эмэгтэй өөртэйгөө ижил бэлгийн чиг баримжаатай шалиг, асуудалтай эрчүүдтэй харилцаанд орвол юу болдгийг мэдэх үү? Галав юүлдэг юм.