Төгсгөлийн бүлэг

1.5K 161 29
                                    

Цаг хугацааж ухрааж болдог байсан бол би чамтай огтлолцохгүйн тулд чадах бүхнээ хийх байсан.

...

Юу гээч. Чолаа, би хэн нэгнийг хайрлаж чадахгүй байна.

Гал улаан үс, савхи бас гинжит чимэглэлээр  өвч тоноглосон хүү сургуулийн хаалгаар гарав уу үгүй юу гаатай тамхи зуулаа. 

Би хаврын урийг амталж, хайрын сэвшээнд хөвж дөнгөсөнгүй. Өдөрт 10 удаа өөртөө бүх зүйл зүгээр болно гэж хэлээд өнөөдөр ядаж бүтэн нойртой хононо гэж найддаг.

Ойлгож байна уу? Энэ бүгд чамаас болсон гэдгийг. 

Угаасаа харлаж эхэлсэн улаан үс нь зуны халуун салхитай сүлэлдэн нүүрнийх нь урдуур ороход Жонхан дуртай дургүй тамхиа хаяад такси барихаар төв зам руу алхав.

Эмч хэлэхдээ хортой харилцаа төгссөн ч заавал ул мөрөө үлдээдэг. Бас энэ эдгэхдээ их урт хугацаа зарцуулдаг гэсэн. Юу гэхлээр, одоо чи миний дэргэд байхгүй ч би чамаас авсан шархнаасаа зүүгдсээр байгаа гэсэн үг.

Бурхан минь, чи намайг яаж өөрчлөгдсөнийг харсан ч болоосой. Шөнө бүр мотоциклтой хотын төвөөр сэлгүүцдэг үл бүтэх эрчүүдээс ялгарах юм алга. Яахав, тэд намайг ичгүүргүй, улаан цагаандаа гарсан өлөгчин мэтээр ярих болсныг эс тооцвол бүх зүйл тэгтлээ дордчихоогүй байна. Эмч надад хүчтэй харагдах гэж хичээж өөртөө тухгүй байдал үүсгэх нь өөрийгөө хайрлах хэлбэр биш гэж хэлсэн ч жигшсэн харцан дунд алхсанаас халдашгүй байх нь дээр.

Хөвгүүн таксины цонхоор ширтэж явснаа гэнэтхэн толгой гудайлган гүнзгий амьсгал авлаа. Тэгэхдээ өөрийн эрхгүй ярвайн цээжээ тэмтчих аж.

Заримдаа зүгээр сууж байхад үхмээр санагдаж эхэлнэ. Тэгнэ, тэгтлээ их өвдөнө. Өөрөөсөө хүртэл тас нуусан чамайг санаж байна гэх үнэн намайг ингэтэл минь өвтгөдөг.

...

Улирлын төгсгөлд "Эрүүл мэндийн сэтгэл судлал" хичээлийн эцсийн багаас ердөө 1 гишүүн л хичээлээ амжилттай судалж чадсан. Тэр оюутан ганцаарчилсан илтгэлээ тавьж дуусмагцаа зэвүүцсэн нүдээр багш руугаа хялалзаж "Чи бас чиний хичээлийг хараал идээсэй билээ" хэмээн хашгичсан гэдэг. 

Түүний ганцаарчилсан судалгаа тус хичээлийн түүхэнд хамгийн өндөр оноог авсан төдийгүй хамтрагчдийнх нь нэг сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн гэх хавсаргалт нэмэлт оноо авахад нь дэм болсон хэрэг.

[ SHAMELESS ] completedWhere stories live. Discover now