Эхний шөнө

1.1K 100 23
                                    

Бэлгийн харилцаа бол хэрэгцээ, хайр дурлалын баталгаа гэхээс илүү өөрийн биеийг өрөөлтэй хуваалцах зориг юм.

...

Сынчол Жонхан хоёрын анх учирж байсан цэнгээний газрын буланд Чэёон хундага виски атган сууна. Өмнө нь шар айрагны хоосон лааз, татсан тамхины иштэйгээ хөглөрөөстэй.

Тэр ижил хүйстнээ сонирхдогоо ил гаргахыг хүсдэггүй ч өнөөдөр өөр лүү нь шүлэнгэтэх эрчүүдээс алхам ч атугай холдож тайван ууж суухаар энд иржээ.

Толгой нь дүйнгэтэж улмаар биеэ удирдахад бэрх болж эхлэхэд бүсгүй хөнгөн жуумалзаад сандлынхаа түшлэгийг наллаа. Бүжгийн талбайгаас цуурайтах нүсэр чимээ тэртээд алсарна.

Сынчол яах байсан бол? Өөрөөс нь болж өөрийгөө ч удирдах тэнхэлгүй болсон намайг хараад яах байсан бол?

Урьдынх шигээ хэнд ч ашиглуулахад бэлэн өрөвдөлтэй янхан гэж хараах уу, эсхүл өрөвдөж энэрээд энгэртээ наах уу?

Жаал охин хэтрүүлж ууснаа мэдэж байгаа ч хүчлэн байж вискинээсээ балгаад дур гутсан аятай ярвайлаа.

-Хараал ид, толгойноос минь гараад өгөөч дээ!

Чэёон нүүр лүү нь унжих үсээ гараараа арагшлуулаад өөртөө итгэлтэй алхсаар бүжгийн талбайг зүглэв.

Өнөөдөр би энд тэр новшийн араас уйлах гэж ирээгүй.

Бүжгийн талбай руу ойртох тусам цэнгээний газрын нялуун, тачаадам уур амьсгал бүсгүйг бүчих шиг, согтууруулах ундааны нөлөө бөгчим агаартай нэгдэн амьсгалыг нь давчдуулна.

Талбайн захад бүжиглэж эхэлсэн Чэёон ертөнцөөс тасарсан аятай аашлах агаад хүмүүст түрэгдэн гол руу дөхөхдөө урт хар үстэй эмэгтэйн эгц ард оччих нь тэр. Шахцалдаанаас үүдэн тэдний бие шүргэлцэвч аль аль нь дүргүйлхсэнгүй, харин ч хөгжмийн хэмнэлээр нэгэндээ уусна.

Үл таних бүсгүй үе үе мөрөө давуулан эргэж харахдаа Чэёон руу өдөөн хатгасан харц шидлэх нь хачин. Тэр түүнтэй ижил цагирган ээмэг зүүжээ.

Чэёон уур амьсгалын нөлөөнд автан урдаа байгаа бүсгүйн бүсэлхийгээр атгахад гил хар үст чадмаг гэгч нь өөдөөс нь тосгуулан хөдөлнө.

Үүнээс цааш бүх зүйл харанхуйллаа. Бүсгүй Сынчолын гэрт, зочны өрөөний буйдан дээр ухаан орох хүртлээ болсон бүхнийг мартсан гэхэд болно.

Уруулын будаг нь халтардаж өөрийнхөөс нь тэс өөр нил ягаан будагтай холилджээ. Хэвлий хавиар хөндүүрлэх нь Сынчолоос болсноос зайлахгүй ч халаасанд нь байгаа нэрийн хуудас хэнийх гэдэг нь тодорхойгүй. Магад тэр гил хар үстийнх байх.

[ SHAMELESS ] completedWhere stories live. Discover now