Алтан загас

939 107 24
                                    

Би хэзээ ч чиний урмыг хугалах зүйл хийхийг хүсээгүй.

...

Чэёоныг утсандаа хүрэхээс өмнө өнөөх нь өөдөөс нь хангинан дуугарч дэлгэц дээр нь танихгүй дугаар тодров. Жаал охин сандарсандаа ахин ганц ч дуудуулалгүй утсаа авахад харилцуурын цаанаас танил бус намуухан дуу сонсдлоо.

-Сайн байна уу? Би Хираи хатагтайн хувийн жолооч байна. Гэнэтхэн ийм зүйл ярих эвгүй ч би таны хатагтайд хэлсэн хотхоны гадаа ирчихээд байна л даа. Та боломжтой бол аль болох хурдан гараад ирэхгүй юу? 

-Уучлаарай, Хираи хатагтай гэж хэн билээ?

Эелдэг хоолойны эзэн хэсэгхэн зуур балмагдсан ч даруй "Хираи Момо" хэмээн залруулахад жаал охины нүд гайхсандаа бүлтийж орхив.

-Хүлээ, тэгэхээр чи тэр эмэгтэй намайг хүлээж тэсэхгүй жолоочоо явуулсан гэх гээд байгаа юм уу?

-Юу.. нөгөө..шууд утгаараа бол тийм л дээ. Гэхдээ та битгий буруугаар ойлгоорой. Хираи хатагтайн шинэ загварт таны тусламж хэрэгтэй байгаа юм. Их яаралтай болохоор л ингэж шавдуулсан хэрэг

Жаал охин бодолд автан дуугаа хураасан ч "Удахгүй гарлаа" гэхээ мартсангүй. Цэнгээний газар согтуу байхдаа учирсан хүндээ итгэх нь тэнэг ч оролдож үзэхгүй л бол болохгүй юм мэт. 

Чэёон гутлаа өмссөнийхөө дараа гэнэтхэн ямар нэг зүйл санасан аятай зөөврийн компьютер луугаа харц шидлэмэгцээ хөмсөг зангидаж том том алхсаар ширээн дээр очив уу, үгүй юу флашийг сугалж аваад гэрийнхээ хогийн сав руу чулуудчихав.

Юу ч байлаа гэсэн энэ миний оролцох хэрэг биш. Жонханд ч бас хувийн бахархал бий. Өдийг хүртэл арга хэмжээ аваагүй бол тэр үүнийг мэдэгдэхийг хүсэхгүй байна гэсэн үг. Танихгүй шахуу хүнтэйгээ уулзах гэж явуулсан машинд нь суух гэж байгаа над шиг солиотой амьтан бусдын асуудалд хошуу дүрлээ гээд юу ч олж долоохгүй.

...

Үүрийн 4 цагийн алдад Чэёон хотоос хэдэн зуун километрийн цаана байрлах далайн эргийн эдлэнгийн урд буулаа. Анх дуудсан оффисоос эсрэг зүг рүү явахаас нь авхуулаад өөрийгөө хүний наймаанд өртчихлөө мэтийн уянгын халил дүүрэн эрсдэлтэй төсөөлөлд автаж байсан жаал охин сая нэг санаа амрах шиг.

Биеийг нь нэвт сүлбэх далайн хүйтэн уур, элстэй холилдон шавхай татуулсан гэрэлтүүлэггүй чулуун зам, үзэмж муутай хавирган сар гээд өвлийн шөнийн далай сэтгэл булаахаас илүүтэй айдас дагуулам зүйл олонтой аж.

[ SHAMELESS ] completedWhere stories live. Discover now