Хараал идсэн Валентин

1K 117 34
                                    

Хайр, үзэн ядалт нэг зоосны 2 тал юм бол би үргэлж сүлд буулгахыг хүснэ. Аль дээр нь хайр байсныг сүүлд нь чи надад хэлээрэй. Тоо юу? Сүлд үү?

...

Үдийн 11 цагийн орчимд Сынчол гал тогооны хэрэгсэл шажигнуулах дуу болон халуун ногоотой шөлний үнэрээр сэрэв.

Одоо хүртэл яваагүй юм байх даа?

Залуу эр өөрийн эрхгүй инээмсэглэн өндийхдөө цааш харан ногоо хэрчих бүсгүйгээс болж хөшиж орхилоо.

Хүлээ, Сун Чэёон?

Өөртөө зохиогүй цэцэгтэй хормогч өмссөн эмэгтэй хөлийн чимээ дуулав уу үгүй юу, цааш харсан чигтээ "Унтлагын өрөөнөөс архины үнэр үнэртээд байхаар нь чамайг ганцаараа юм бодонгоо ууж сууж гэж бодоод шөл хийчихлээ. Яагаад буйдан дээр унтсан юм? Хэтэрхий зөөлөн юман дээр унтхаар нуруу чинь өвддөг шүү дээ" хэмээн зовинонгуй өгүүлэв.

Гал халуун хурьцлын дараа ганцаар үлдэх нь Чэёоны хувьд нэг их гэнэтийн зүйл байхаа больсон ч тэр эмзэглэж буйгаа илэрхийлэн шалтгаан асуухаар ирсэн нь илт. 

Гэсэн ч Сынчол өчигдөр түүнийг орхиж явснаа ч мартчихсан аятай дүйнгэтэх агаад Жонханыг Чэёонтой таарчихсан байх вий гэдэгт л санаагаа чилээх аж.

-Ингэхэд чи хэдийн үед ирсэн юм? Сайн амарж ч чадаагүй байж хүйтэнд машин ч үгүй ирээд даарсан биздээ? 

Бүсгүй хормогчоо сандалд тохоод хуучин найз залуугийнхаа энгэрт шургалаа. Залуу ч түүнийг дургүйлхэлгүй хүлээж авав.

-Яахав, ядраад явсны чинь дараахан шууд унтсан ч машинтай ирснийг чинь санаад..Дарс уучихсан, дээрээс нь ядарчихсан явж байгаад янз бүрийн юм болчихоогүй байгаа гэж санаа зовоод л яараад ирлээ. Дээрээс нь чи ер утсаа авахгүй юм. Ядаж дуудлаганд минь хариулж байж болохгүй юу?

Сынчол санаа алдалттайгаа хослуулан толгой дохьчихоод "Хэд хоногоос байрандаа засвар хийх төлөвлөгөөтэй байгаа болохоор хэлэлгүйгээр ирээд хэрэггүй. Шаардлагатай бол би чамайг очиж авч байя" гэснээ яриаг нь өлгөхөөс болгоомжилсон мэт "Ингэхэд Валентинаар юу хийх үү?" хэмээн залгууллаа.

Жаал охин сонссон зүйлдээ итгэхгүй байх шиг, хөөрлөө нуух гэсэндээ Сынчолын цээжинд улам бүр наалдсаар "Чиний дураар" гэх товчхон хариулт өгөв. Гэсэн ч тэр хоёрхон хормын дараа барайх нь тэр.

Өөрийгөө л байдаг гэж итгэдэг тэврээс өрөөлийн үнэрийг амтлахын гашуун.

...

[ SHAMELESS ] completedWhere stories live. Discover now