Илчлэлт

1.4K 142 6
                                    

Залуу насанд тохиосон бүхэн үүрдийнх юм шиг санагддаг. Энэ хайр ч тэр, ганцаардал ч тэр илүү гүнзгийрнэ. Авралгүй мэт живнэ.

...

Хичээл завсарлав уу, үгүй юу Чэёон ангиас яаран гарлаа. Багийн оноолтыг өөрчилж өгөөч гэж гуйхаар гүйж буй нь тэр.

-Дугаараа өгчих, хаягаа явуулъя

Сынчол шийдэмгий гэгч нь ийн өгүүлээд гар утсаа сунгахад Жонхан үл мэдэг хөмсөг зангидлаа.

-Юун хаяг?

-Гэрийн хаяг. Аятайхан дүн авах ёстой хичээл юм хойно эртнээс дотноссон нь дээр биздээ? Хичээлээ тараад манайд ирээрэй. Оройн хоол ч болтугай хамт идье

Шаргал үст түүнийг ямар нэг далд санаа агуулаагүй байгаа гэж сэжиглэсэн ч өөрийг нь огтхон ч атугай сонирхохгүй байгаа хүйтэн харцнаас нь төвөгшөөхдөө ядах юмгүй дугаараа өгж орхилоо.

Хүмүүс Жонхантай харилцахдаа үргэлж эелдэг байдаг. Нүдээрээ инээж, илүү дотносохсон гэх хүслээ нүүрэн дээрээ ил гаргадаг. Гэтэл энэ залуу яагаад ч юм дорд үзээд байх шиг. Яасан гэж?

Сынчол шаргал үстийг мөрлөх шахуу хажуугаар нь зөрөхөд жаал хөвгүүн ар нуруугаар нь хүйт оргихыг мэдэрлээ.

Үнэр. Гаатай тамхи, сахлын ус, сарнайн дэлбээ, тоор, шимтэглээ. Нэг л танил. Нэг л аймар.

...

Оройн 7 цагийн орчимд Сынчол гэрийн өмд, майк мөн нойтон үстэйгээр Жонханыг угтлаа. Залуу эр саяхан шүршүүрт орсон нь илт, мөрөн дээр нь арчиж амжаагүй усан дуслууд гялтганана.

-Гадуур хувцсаа өлгөчихөөд зочны өрөөнд тухалж бай. Би чамд цай бэлдээд өгье

Жонхан Сынчолыг яагаад дандаа захирангуй өнгөөр яриад байдгийг ойлгосонгүй. Дэмий л санаа алдаад хэдийн өөрийг нь орхин гал тогоо руу зүглэсэн гэрийн эзний араас харуулдсаар гадуур хувцсаа тайлж эхэллээ.

3 магадгүй 4 өрөө байр. Минималист үзэл нэвт шингэсэн цэвэрхэн гэр.

Хөвгүүн угаалгын өрөө хайн унтлагын өрөөнүүдээр шагайн явахдаа ханан дээр байрлуулсан уран зураг, шүүгээн дээрх сүрчигний цуглуулгатай танилцаж тэгэх бүрийдээ Сынчолыг хур баяны өв залгамжлагч ч байж мэдэхээр хөрөнгө чинээтэй хүн гэдгийг гадарлажээ.

Жонхан хүйтэн усаар нүүрээ шавшчихаад зочны өрөө лүү зүглэхдээ тэндээс цуйраатах хачин чимээнээс болж хөмсөг зангидав.

[ SHAMELESS ] completedWhere stories live. Discover now