Бүх зүйлд төлөөс байдаг. Хэн нэгний амьдралыг сүйрүүлэх итгэлтэй байгаа бол өөрийнхийгөө ч алдахад бэлэн бай.
...
Шаргал үст хар дарсан зүүднээсээ цочин сэрэхдээ ханын цаг дээрээс өөрийгөө ердөө 2 цаг зүүрмэглэснээ анзаарлаа.
Бүтэн өдрийн хэрүүл маргаан, айдас дүүрэн хором мөч бүрээс тэр ямар ч шийдэлд хүрж чадаагүйн дээр тасралтгүй өсөх түгшлээсээ болж галзуурахад ганц хуруу дутуу байсан ч Сынчолын цөхрөл дүүрэн тэвэрт сая нэг амьсгаа авах шиг болсон сон.
Үүрийн 4 цаг. Чамайг хайрлахад төгс цаг.
Жонхан хүйтэн хөлс дааварласан шанаагаа алгаараа шудраад утсаа хайн ийш тийш харц чулуудсан ч эцэст нь зүүдэндээ хүртэл шаналж байна уу гэлтэй, зовуурьтайгаар хөмсөг зангидах эрээс болж гүнзгий амьсгал аваад эргэн хөнжилдөө шургалаа.
Хөвгүүн Сынчолын өөдөөс харан хэвтэхдээ өөрийн эрхгүй залуу эрийн хацрыг аргадангуй илбэнэ. Тэгээд хэлсэн зүйлээсээ болж өөрийгөө шоолон шүүрс алдав.
-Чи их ганцаардсан харагдаж байна..
Бурхан минь гэж, бидний анхны учралаас санадаг зүйл минь ганц энэ гэвэл чи итгэх үү?
Жонхан ялимгүй урагшилж хар үстийн тэвэрт шургалахдаа биеэ хумин залуу эрийн эгэм тушаа нүүрээ наалаа.
Суларч амжаагүй тамхи, хурц сүрчгийн үнэрийг давамгайлах түүний төрөлх үнэр. Сарнай, тоор, шимтэглээ. Хүчирхэг атлаа ялдам бүсгүйчүүлийн түрхдэг сүрчигтэй тун чиг ойролцоо чиний энэ үнэр намайг аргадаж нэг, айлгаж нэг өөртөө автуулдаг.
Шаргал үст шинэ ном худалдаж авсан даруйдаа дэлгээд үнэрлэдэг хүмүүс шиг залуу эрийн арьсны хэсэг бүрээс шинийг илэрхийлэн хуудас эргүүлж байгаа аятай эгэмнээс нь доош үнэрлэн үнсэнэ.
Би чамд донтож байх шиг байна.
...
-Хараал ид, тоглож байгаа байлгүй дээ. Ийм юм байх боломжгүй!
Бүсгүй угаалгын өрөөнөөс үсээ үгтээсээр гарж ирэхэд шөнө дунд цочиж сэрсэн Момо нүдээ нухалсаар өндийлөө.
-Зүгээр үү? Яагаад ингэтлээ барайчихсан юм?
-Би..би.. за за, юу ч биш ээ. Би зүгээр л хот руу буцах хэрэгтэй байна. Жолоочоо дуудаад өг
Залуухан стилист торон дотуур хувцсан дээрээ торго хөдрөх зуураа "Гэхдээ чи өглөө л ирсэн шүү дээ" хэмээн гоморхоход Чэёон сандал дээр овоолсон хувцсаа хам хум өмсөнө.
YOU ARE READING
[ SHAMELESS ] completed
FanfictionҮнэнч биш хэрнэ аймшигтай хартай бисексуал эмэгтэй өөртэйгөө ижил бэлгийн чиг баримжаатай шалиг, асуудалтай эрчүүдтэй харилцаанд орвол юу болдгийг мэдэх үү? Галав юүлдэг юм.