Chapter 3 (Part 1)

549 64 0
                                    

<<<Zoyaaa>>>
AN:Зөвхөн дүрийн нэрийг өөрчилсөнөөс бус эх зохиолын үйл явдал дүрийн зан чанарыг өөрчлөөгүй болно

Хэран титэмт ханхүүг явах мөчид Минсогоос зугтах шахам орхин явлаа. Харин Минсог түүний араас харан өнгөрсөн үеэ дурсана.

"Дүү минь чи юуг тэгтлээ их бодоов?" хэмээн Минхёг асуухад Минсог "7-р ах минь, би энэ цэцэрлэгийн гайхам сайхныг л биширсэн хэрэг.  Энэ яг л диваажингийн хөндий мэт харагдах юм. " хэмээн хариуллаа.

"Үхэлд хүргэх гоо үзэсгэлэн шиг"

Минсог ахыгаа үгүйсгэсэнгүй. Минхёг Хэраны араас хальт хараад ийн асуулаа.

"Дүү минь, ингэхэд чи бидний бяцхан дүү Ян бага авхай хоёрын талаар мэдэх үү?"

"Би Өмнөд Жинаниас саяхан буцаж ирсэн билээ. 7-р ах минь намайг эзгүй байх хооронд юу болоод өнгөрсөн хэрэг вэ?"

"Тэгэхээр дүү минь чи ирэх жил гэхэд тэдний хуриман дээр хундага тулгаад сууж байх болно"

"Үнэн гэж үү? Ямар сайхан мэдээ вэ" Минсогийн инээмсэглэл Минхёгийг тавгүйтүүлэх нь тэр.

"Титэмт ханхүүгийн хувьд энэ сайхан боломж. Баруун гарын Сайд Ян Сожүний дэмжлэгээр ханхүү өндөр дүүлэн нисэх нь. Сайд тун авхаалжтай, хичээнгүй сайд гэдгээрээ алдартай нэгнээс гадна түүний дэмжсэн хүн хэзээ ч доройтож байгаагүй."

Минсогийн үгнээс ганц ч худал үг олж сонсоогүй Минхёгийн нүд харанхуйлах шиг л боллоо. Бүгд 7-р ханхүүг титэмт ханхүүгийн орыг эзлэхийг хүсдэгийг мэднэ. Тэрээр 9-р дүүгийнхээ дэмжлэгийг авахыг хүсдэг ч 2 жилийн өмнө дүү нь сайн дураараа Өмнөд Жинаньд байх босогчдыг дарахаар явахад л хаан ширээний төлөөх тэмцэлд огтхон ч анхаарал хандуулахгүй болохыг ойлгосон юм.

Минхёг Хэраныг хажууханд нь багачуултай тоглож байхыг хараад "Хэрэв Ян Харим гэрлэхийг хүсвэл Ян Хэранд нөхөр олж өгөх ёстой болно. Энэ бол Ян эдлэнгийн эргэн тойронд болж буй хамгийн маргаантай асуудал."

Минсогт Ян Хэран руу чиглэх 7-р ахынх нь санаархал нэг л муу совин төрүүлнэ.

"Үнэн гэж үү? Би Ян том авхайтай танилцан түүнтэй ярилцах тун таатай байлаа. Ах минь, намайг түүнтэй гэрлэх талаар юу гэж бодож байна?" хэмээн Минсог асуулаа.

Хэрэв Минсогийн зөн совин зөв бол хүйтэн сэтгэлт ах нь Ян Хэрантай гэрлэхийг хүсэж байгаа. 7-р ханхүү ордонд эрх мэдлээ баталгаажуулахын тулд олон эхнэр авсан тул үүнийг хэрхэвч зөвшөөрч болохгүй.

Харин Минхёг 9-р дүү нь түүний санаа бодлыг ойлгодгыг мэдэх билээ. Хэрэв титэмт ханхүү Ян бага авхайтай гэрлэхээр болвол түүнд хамгийн түрүүнд саад хийх нэгэн бол баруун гарын сайд Ян билээ. Гэсэн ч тэр 9-р дүү нь Ян том авхайтай гэрлэх тухай эхэлж ярина гэж санасангүй.

Минхёг дүүгийнхээ гэрэлтсэн нүд, анхааруулга бүхий үгсийг сонсоод царай нь ахин барайлаа. Гэвч Минхёг дүү нь үнэнээсээ Хэрантай гэрлэхийг хүссэн үү эсвэл түүний эсрэг зогсохыг хүссэн үү гэдгийг мэдээгүй юм.

"Тэр бол сайхан сэтгэлтэй эелдэг нэгэн. 9-р дүүд төгс тохирох гэргий яах аргагүй мөн" хэмээн Минхёг эцэст нь ийн хариуллаа. Түүний хувьд ганц эмэгтэйн төлөө 9-р дүүтэйгээ муудалцах утгагүй хэрэг мэт санагдсан төдийгүй Ян Хэраныг түүнд өгөх нь харин ч ашигтай.

"Дүү минь чи надад өртэй боллоо доо" гээд Минхёг түрүүлэн явлаа. Минсог 7-р ахынхаа араас харан инээмсэглээд эргэн Хэраныг багачуултай тоглож байгааг ахин харлаа.

"Бяцхан муужгай минь, би чамайг зовлонт хувь тавилангаас чинь аварлаа шүү. Хэрхэн надад талархах ёстой билээ?" хэмээн зөөлхөн шивнэнэ.



AN: Ямар богино хэсэг вэ гэж бодож болохгүй шүү. 2-р хэсэг бүр 1000+ үгтэй байдаг шүү дээ. Дараа 7 хоногт уулзацгаая.

Нөхөр минь, Эрхэмсэг бай [COMPLETED]Where stories live. Discover now