Chapter 25 (Part 2)

417 54 1
                                    

Минсог Хэраныг дагуулан эзэн улсын нийслэлээр салхилана. Гудамж хөл гишгэх зайгүй хүмүүсээр дүүрэн, хаашаа л харна амттай хоолтой газрууд эгнэх аж. Хэран Минсогийн өргөөнөөс холдсоны дараа л тайвшрал мэдрэх юм чинээ бодсонгүй. Гэсэн ч Минсогийн хамгаалагчид тэднийг дагалдах агаад дүрээ хувирган явсан ч тэднийг хамгаалагчид гэдгийг төвөггүй танихаар байлаа.

Эхнэрээ ийн чөлөөтэй ч алхаж чадахгүйг байгааг анзаарсан Минсог -"Хамгаалагчид, биднийг дагах хэрэггүй." гээд -"Дарс худалдан авч ууцгааж болно" хэмээн тушаахад Хэран санаа зовон -"Аюултай биш үү? Хэрвээ энд хөлсний алуурчид байвал яах юм бэ?"

Үнэндээ Хэран өргөөнөөсөө гарах тийм дуртай байгаагүй юм. Ордонд болсон өнөөх аллагын улмаас эмээж байсан ч Минсог тайвшруулан ордны гадна хамгаалагчидаар хүрээлүүлэн гарахаар болсон нь энэ юм.

Хэрхэн эхнэртээ тайлбарлах учираа олохгүй хэвээр. Яаж тайтгаруулах билээ. Эхнэр минь, санаа битгий зов. Тэр алуурчдыг нөхөр чинь явуулсан юм? Гэх үү

Удаан бодсоны эцэст хамгийн эелдэг тайлбар бодож олон ийн хэллээ.

-"Эхнэр минь, санаа зоволтгүй дээ. Биднийг хамгаалагчид нууцаар дагаж хамгаалж байгаа"

Хэраны нэг хэсэг үүнд итгэсэн ч нөгөө хэсэг эл тайлбарт эргэлзэж байлаа. Гэхдээ хэрэв үнэхээр тэд нууцаар хамгаалж байгаа бол энд үргэлжлүүлэн хөгжилдөж болох юм.

Минсог Хэран нар үргэлжлүүлэн гадаахыг сонирхож байтал нэгэн танил нэгнийг олж харуутаа нөхрийнхөө гараас татан зогсоолоо.

-"Тэр хэн нэгэнтэй адилхан биш байна гэж үү?"

Минсог эхнэрийнхээ заасан чигт харан эмийн сангаас гаран алхах эмэгтэйг харлаа.

-"Бэлэвсэн Ли юу даа"

Нөхөр нь хүртэл түүнийг таньж байхыг харан баярлан өөрийгөө алдаагүйгээ мэдсэн бол Минсог өөрийнх нь гараас атгаж буйд баяртай байсан юм. Хэран бэлэвсэн Лигийн зүг нөхрөө дагуулан алхлаа.

Бэлэвсэн Ли харин эмийн сангаас гарсныхаа дараа тайван гэгч нь гэрийн зүг алхах агаад өмнө нь гарч ирэх эрхмийг харан царай нь барайлаа.

-"Ян эзэгтэй"

Хэран түүнийг харсандаа баяртай байсан бол Минсог түүнийг харуутаа яагаад ингэтлээ айж байгааг ойлгосонгүй.

-"Ли эгчээ, та өмнөд зүг рүү аялана гээгүй билүү? Яагаад нийслэлд байж байдаг билээ."

-"Би.....би өмнөдөд байх үеэл дээрээ очихоор төлөвлөж байсан ч тэр нийслэл рүү нүүхээр болсон тул хамтдаа нааш ирсэн хэрэг"

-"Нийслэлд ирсэн хэрнээ яагаад намайг хайж очоогүй юм бэ?"

-"Би .....би тийм ичих нүүргүй нэгэн байж чадаагүй билээ"

-"Явж тухтай сууж ярилцацгаая" хэмээн Минсогийг хэлэхэд бэлэвсэн эм Ли даруй татгалзан -"Өөө, үгүй дээ. Надад очих ёстой газар бий" гэлээ. Түүнийг анхааралтай ажиглаж байсан Минсог баадан дүүрэн эмийг нь хараад  -"Ли эгчээ, танд энэ их эм яагаад хэрэг болов?" ийн асуухад өнөөх эм гунигтай гэгч нь санаа алдлаа.

-"Миний хөгшин үеэл өвдсөн. Ян эзэгтэй, 9-р ханхүү Би түрүүлээд явалгүй болохгүй нь. Түүнд эдгээр эм тун чухал." гээд хариу хүлээлгүй яаравчлан одлоо.

Хэран түүнийг явсны дараа эргэн хараад -"Минсог, ли эгч өөрчлөгдсөн юм шиг санагдахгүй байна уу?"

-"Ямар нэгэн зүйл болсон л бололтой. Бай Дуо намайг хэдэн эм аваатах гэснийг мартчихаж. Эхнэр минь эндээ хүлээж байгаарай. Захисан эмийг нь аваад ирэх тул удахгүй ээ."

Минсог өнөөх эмийн сан орон эзэнтэй нь уулзахыг хүсээд -"Дөнгөж сая гарч явсан эмэгтэй ямар эм авсан бэ?" хэмээн асуухад эзэн хүссэн хариултыг нь хэлэхэд тавгүйтүүлж орхих нь тэр.

Минсог бэлэвсэн эм Лигийн авсан эм үнэтэй байсныг мэдсэн ч үнэтэй хувцас өмссөнөөс гадна яаж тэр үнэтэй эмнүүдийг авсныг ойлгосонгүй. Мөн эзэн ахин нэлээд хэдэн сар авч буйг нь хэлснээр дор хаяж мянган зоос хүрэх мөнгөөр энэ олон сар тэр эмнүүдийг авсан болохыг мэдсэн юм.

Эхнэрийг нь харсан мөчдөө хачин их барайсан царайг нь санан ямар нэгэн зүйл болоод байгааг зөн совингоороо мэдрэн өргөө рүүгээ очсоныхоо дараа эмийн сангийн ойролцоо хамгаалагчдаа илгээж нууцаар өнөөх эмийг дагахыг тушаалаа.

Хэрэв бэлэвсэн эм асуудалд орсон бол эхнэрийнх нь хувьд чухал нэгэн тул туслахад бэлэн байсан юм. Гэвч хэрэв ямар нэг аюултай зүйл нууж байвал эхнэрт нь хор учруулахаас өмнө зогсоох болно.

Нөхөр минь, Эрхэмсэг бай [COMPLETED]Where stories live. Discover now