Chapter 39

350 50 8
                                    

Эзэн хааны анхны ач Вэн Цай байгаагүй юм. 7-р ханхүүгийн албан ёсны эхнэр Вэн Цайг төрүүлэхээсээ өмнө жирэмсэн байсан бөгөөд хүү байсан ч төрөөгүй байхдаа эндсэн билээ.

Хэдийгээр 13 хүүхэдтэй ч тэднээс дөрөв хүү нь л одоо байгаа билээ. 7-р ханхүү олон эхнэр авч олон ч удаа жирэмсэн болсон ч бүгд эндэж гагц Вэн Цай л эсэн мэнд төрсөн аж.

Ард иргэд хойчийн үр удмын төлөө санаа зовнино. Энэ л яагаад Ян Харимын төлөө санаа зовж буй хэрэг. Эзэн хааны эл байдалд хэн ч гайхаагүй юм.

-"Хаантаан, та отчыг дуудаж болохгүй. Хуримын ёслол дуусахаас өмнө оточ ирэх нь азанд муу шүү дээ" гэхэд Му хатан -"Азанд муу? Том эгчээ таны мухар сүсэг түүний амь наснаас ч илүү чухал хэрэг үү?" хэмээн асуулаа.

Их хатан Му хатны олиггүй царайг харж өөрийг нь гутаах гэсэн арга болохыг ойлголоо. Ян Харимын хуурамч жирэмслэлтийг эртнээс мэдчихээд хуримын өдрийг хүртэл хүлээж байсныг нь сая ойлголоо. Тэгээд л өнөөдөр ингэж өөдөөс нь зоригтой үг хэлж байгаа хэрэг.

Эзэн хаан тэдний үгсийг тоосонгүй.

-"Яг одоо их отчыг энд авчир"

Оточ яаран ёслолын танхимд орж ирэхийг харсан Ян Харим цочирдон -"Оточын хэрэг байхгүй" хэмээн хашхирах нь тэр.
Их оточ их хатны талын хүн биш тул түүний хуурамч жирэмслэлтийн талаар мэдэхгүй билээ. Хуримынх нь өдөр энэ нь илчлэгдэвээс түүний тахилын өдөр болж хувирах нь ойлгомжтой.
Ян Харимд түүнийг аврах хэн ч байхгүйгээс гадна эзэн хааны отчыг зогсоох ч боломжгүй байлаа. Гэдэснийх нь өвдөлт тэвчээрийг нь барж дотуур хувцас нь хэдийнээ норсон байлаа.

Түүний эргэн тойронд байсан хүмүүс энэ үнэрийг ч мөн авсан байлаа.

Ян Харим уурласан, түгшсэн төдийгүй хуримынх нь даашинз бохирдож, будаг нь уйлснаас нь үүдэн арилжээ.

Минсог Хэраны гарнаас атгана, энэ явдал түүнийг баясгахад хангалтгүйг мэдэх ч харах зугаатай байсан юм.

Эзэн хаан отчоос юу болсныг асуухад Му хатан хуримын өдөр яагаад ийм зүйл тохионо вэ хэмээн шогшроно.

-"Отчоо бушуу хэлээд аль. Титэмт ханхүүгийн эхнэрт юу тохиолдсоныг хэл" хэмээн Му хатан шавдуулахад оточ Ян Харим руу алхам алхамаар ойртон очоод хурим жаргалтайгаар төгсөхгүйг хэдийнээ мэдэрсэн байлаа.

-"Ян авхай, надад зөвшөөрнө үү" гээд урд нь өвдөглөн суугаад бэлхүүснээс нь барих гэхэд сандарсан Харим -"Тайлбарлах шаардлага байхгүй!" хэмээн хашхирлаа.

Нөхөр минь, Эрхэмсэг бай [COMPLETED]Where stories live. Discover now