Chapter 43

356 54 3
                                    

Ян сайд хэдэн өдрийн туршид хэрхэн түүнийг гэрчгүйгээр хөнөөх талаараа бодно. Харин гүнж цонхны дэргэд суух агаад нарны гэрэл буурал үсэн дээр тусах аж. Өмнө нь тэрээр буурал үс үзэгдэх бүрт зулгаан авдаг байсан ч одоо шаардлагагүй болжээ. Энэ зуур хаалга онгойн Ян сайдыг орж ирэхэд Гүнж намрын улиралд цэцэг дэлгэрч байхыг үзсэн мэт л гайхширна. Хэдэн өдрийн өмнөөс хамаг шивэгчид зарц нар энэ өргөөнөөс зугтацгаасан билээ. Өөр очих газаргүй хөгшин үйлчлэгчид л үлдэж. Сайд түүн рүү эзэн хааны өгсөн өнөөх даавууг чулуудаад -"Эзэн хааны тушаал, чи өөрийгөө хөнөөх ёстой" гэлээ.

-"Яагаад тэгэх ёстой гэж? Эзэн хаан чамаар хийлгэх гэсэн биш үү?

-"Чи өөрийгөө аль эрт л алдсан"

-"Би яагаад чамаас түрүүлж үхнэ гэж?"

Сайд гүнжийг алчихаад дараа нь өөрийгөө алахыг хүссэнгүй.

-"Би чамд хэлсэн. Би чамтай хамт үхэхгүй." гэхэд гүнж хүйтнээр инээлээ.

Сайд өөрийн гараар алж чадахгүйдээ харамсана.

-"Хэрвээ чи өөрийгөө хөнөөвөөс би ачлалгүй охиныг чинь асрамжлах болно"

Гүнж охиныхоо төлөө сэтгэл амрахгүй тул лонх хорыг маш бага багаар уулгасан нь нөхрийнхөө саналыг хүлээж авах боломж олгосонгүй. Хөгшин шивэгчин өргөөнд орж ирэн 9-р ханхүүгийн эхнэр ирсэнийг мэдэгдлээ.


Сайд гүнжийн хариуг хүлээлгүй орхин гарлаа.

-"Энэ чиний сонголт"

Ян Хэран энэхүү өргөөнд зочилсон явдал нь гайхмаар зүйл байсан юм. Энэ хоёр жилийн өмнө Ян өргөөнд ирж байснаас огт өөр нөхцөл байдал билээ. Тэр өдөр Гүнж, Ян Харим нар өргөөний арслантай хаалганы өмнө түүнийг хүлээн зогсож байсан юм. Энэ хоёр жилд тэд хоол идэх үеэрээ л түүнийг санадаг байсан нь харамсалтай.

Хөгшин шивэгчин нь түүнийг төв өргөөнд дагуулан очин цай аягалж өглөө. Энэ амт хоёрхон сарын өмнөх тансаг цайны амт биш байсан юм.

-"Хэран, ийм үед зочилж байгаа чинь тоогүй." хэмээн хэлэхдээ сайд охиноо ийм ядуу тарчиг байдлаа харуулахыг хүсээгүй хэрэг байлаа.

-"Эцэг минь, ойрын үеүүдэд бие минь таагүй байсан тул эрт ирж чадсангүй"

Сайд охиноо төрсөн ээжтэйгээ хэчнээн адилхан болж буйг харан гунигтайгаар санаа алдана.

-"Хэран, эдгээр жилүүдэд чи намайг үзэн ядаж байсан уу?"

Хэранд энэ асуулт тун хачирхалтай санагдана. Сайд охиных нь байгаа байдал үгүйсгэхгүй байгааг мэдрэн -"Намайг үзэн ядах нь зөв. Энэ бүгд миний л буруу."

Нөхөр минь, Эрхэмсэг бай [COMPLETED]Where stories live. Discover now