Chapter 12 (Part 1)

436 54 0
                                    


Су Юүэ нэг өдрийг хаалттай өргөөний цаана өнгөрүүлээд байлаа. Тэрээр өөрийг нь нэг сар хорихоор шийдсэн Минсогийн бодлыг хэрхэн өөрчлөх талаар л бодох аж. Өдөр өнгөрч харанхуй нөмөрхөд Су Юүэ дэнлүү бариад хоосон ширээнийхээ шургуулгыг онгойлгон жижигхэн хайрцаг гаргаж ирлээ. Түүн дотор нэг цагаан бас цэнхэр өнгийн бортого байх агаад Су бүсгүй цагаан бортогийг авах гэснээ болин хайрцганд нь буцаан хийгээд халаасандаа лав гэгч нь хийлээ.

Минсог харин Өмнөд Жинаниас ирсэн настнуудын болон цэргийн нууц захидалыг уншин сууна. Өргөөгөөр нэг түүний инээд тодхон сонсогдох шалтгаан нь эргэн Жинаньд ирэхийг хүссэн хүсэлтээс үүдэлтэй билээ. Тэнд хүн бүр зөвхөн ногоо л идэж буй тухайгаа гомдоллон бичсэн ба хэн ч үүнд санаа тавихгүй байгаад сэтгэл нь зовж буй аж. Гэтэл гадаа нь хэн нэгний мэгших дуу сонсогдлоо.

"Намайг оруулаач, Би 9-р ханхүүтэй уулзах хэрэгтэй байна"

Минсог хөмсөг зангидан өнөөх захидалыг нуугаад хаалга руу очиход Су Юүэ өргөөний гадна сөхрөн сууж байлаа. Шөнийн салхи жихүүнээр үлээж байхад тэр нимгэн цагаан даашинзтай, нүүрээ хичээнгүйлэн будсан харагдана. Тэр яагаад бичгийн өргөөнд энэ цагаар хорионоосоо гарч ирдэг билээ? Эрээ цээргүй амьтан.

Су Юүэ Минсогийн өргөөний үүдэнд тавагтай шөл барин сөхрөн суух агаад удаан сууснаас хөл нь мэдээ алдаж эхэлсэн тул ийн хэллээ.

"9-р ханхүү. Би буруугаа мэдлээ. Ханхүү минь өршөөж хайрла. Би дахин ийм алдаа гаргахгүй. Би цаашид эхнэрт тань үүрд үйлчлэхээ амлаж байна"

Минсог тэрхэн хооронд Хэраныг санагалзан түүн дээр бушуухан очихыг хүсэж байсан ч Су Юүэгийн өмнө очоод "Босож болно, хэлэх гэсэн зүйлээ хэл" хэмээхэд зальт эм өрөвдөлтэй дүр үзүүлэн "Үгүй ээ, хэрвээ 9-р ханхүү намайг уучлахгүй гэвэл би эндээс босохгүй" гэсээр зөрүүдлэн суусаар байх цаг дор.

"Су Юүэ, өөрийнхөө байр суурийг мэдтүгэй"

"Байр суурь? 9-р ханхүү тэгвэл миний байр суурь юу хэрэг вэ? Хуан Гөү намайг албан ёсоор таньд үйлчлүүлэхээр явуулахдаа юу гэж хэлж байсныг мартаа юу? Тэр цагт би таньд үйлчлэхэд үргэлжид бэлэн байсан ч та үргэлж л татгалздаг байсан. Та хэлэхдээ намайг хэтэрхий балчир байна гэж талийгаач авхайг санагалзах сэтгэлээ мартаагүй гэсэн. Дараа нь та үйлчлэх гэхэд минь бас л завгүй гэсэн шалтгаанаар надаас дөлсөөр л байсан. Гэтэл би арван найман нас хүрсэн атал та албан ёсоор гэргий буулган авсан. Бусад хүмүүс намайг таны эмэгтэй гэлцдэг. Гэтэл энэ үнэн гэж үү? 9-р ханхүү, миний байр суурь юу юм бэ?"

Минсог энэ үгсийн дараа Су Юүэгийн өрөвдөлтэй царайг харахыг хүссэнгүй эргэж хараад дотроо өөрийгөө эелдэг байхыг сануулж байлаа. Энэ цаг үед дөлгөөн төрхийг үзүүлэх тун бэрх байсны дээр эргэж хараад түүний өмнө сөгдөх эмэгтэйг харах хүсэл байсангүй. Энэ мөчид Су Юүэд залуу эзнийх нь чимээгүй байдал сэтгэлийг нь зовоон хэлэх үгсээ болгоомжтой сонгох ёстойгоо бодон сууна. Залуу эзэн нь үргэлжид эелдэг даруу нэгэн байсныг санан түүнийг өрөвдөн уучилж тэврээд үнэт эдлэлээр шагнах учиртай гэж бодно. Эхнэр авах үед нь ч зөвхөн өөрийг нь таалахыг хүссэн ч чадаагүй мэтээр өөрийгөө хуурна. Энэ цаг мөчид ямар нэгэн зүйл буруугаар эргээд байгааг мэдэж байгаа ч өрөвдүүлэх тактикаа өөрчилсөнгүй.

" 9-р ханхүү ганцхан удаа л над руу харах юм бол надад харамсах шалтгаан үгүй билээ. Таны хажууд байхдаа би туйлын жаргалтай байдаг. Өнгөрсөнд болсон миний алдаа эндэгдлийг уучилж өршөөвөөс цаашид ахин ийм алдаа гаргахгүй гэдгээ амлая. Таньд үйлчлэхгүй өнгөрөөх нэг сарын тухай бодох тусам зүрхээр минь хатгуулах шиг л болох юм. Таньд хэчнээн хайртайгаа хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй лянхуа цэцэгтэй шөл хийж авчирсан юм. Хэрвээ та үүнийг зоогловоос мөхөс намайг уучилж байна хэмээн ойлгоё. Би өөрийн болгоомжгүй зан байдлаа сайтар анхааран ахин алдаа гаргахаас сэргийлье."

Минсог урдаа байх шөлийг сайтар ажиглан эргэлзэж байсан ч талархан хүлээн аваад зооглолоо. Үүний учир Су Юүэг Хуан Гөү илгээсэн учир эс зоогловоос даруй сэжиг төрүүлэх бус уу.

Су Юүэ харин Минсогийг шөлийг таалсанд даруй уужран аягыг ширээн дээр зөөлөн тавиад түүнийг ажиглах аж. Минсог түүнийг анхааралгүй ширээнийхээ ард ном уншин суух үесд ямар нэгэн зүйл буруугаар эргэж эхлэсэн юм.

Яагаад энэ ханзнууд номон дээрээ бүжээд байгаа хэрэг вэ?

"Чи энэ шөлөнд юу хольсон?"

Минсогийн бяцхан анд чинэрэх нь мэдрэгдэж нударгаа зангидах агаад түүний бие шатах мэт халуу оргин толгой нь дайвалзана. Су Юүэ цаг нь ирсэнийг мэдмэгцээ түүнийг ор луу түлхэн гадуурх өмсгөлийг нь тайлах гэж хичээх бөгөөд хэчнээн болиулахыг хүссэн ч бие нь хөдөлж өгөхгүй хэвээр. Үгүй ээ. Яасан ч түүний арганд орж болохгүй. Гүнзгий амьсгаа аван эцсийн хүчээ дайчлан байж түүнийг хойш нь түлхээд гадагш гарлаа.

Энэ үед Хэран нүүрээ дөнгөж угааж дуусаад үсээ самнан сууж байсан бөгөөд өргөөнийх нь хаалга онгойх нь сонсогдож өөрийнх нь зүг гуйвж дайван ирэх нөхрөө олж харлаа.

"Том ахаа, ямар нэгэн зүйл болоо юу?"







AN: Hi everyone, амалсан ёсоор энэ 7 хоногийн шинэчлэлт. Тэд хуримын анхны шөнөө албан ёсоор өнгөөрөөгүй шүү дээ. Кхмм дараа 7 хоногт уулзацгаая

Нөхөр минь, Эрхэмсэг бай [COMPLETED]Where stories live. Discover now