Chapter 23 (Part 2 of 2)

413 57 5
                                    

Минсог Хэранд зориулан олон ном худалдан авлаа. Бүгд л байгалийн тухай аж. Өнгөрсөн зургаан өдөр Хэран тэдгээр номнуудыг уншсан юм. Ханхүүгийн эхнэр байх тун амаргүй тул хайрын түүхүүд уншиж байхыг нь хэнд харуулах ёсгүй билээ. Уншлагын танхимд байхдаа өөр нэгэн хайрын түүхэнд ууссан байснаа хэн нэгэн орж ирэх үед салж ядан хаалга руу хартал Минсог хятад бөмбөг барин зогсож байлаа.

-"Эхнэр минь, чи үүгээр тоглож болох юм"

Хэран бөмбөг рүү хяламхийнэ. Тэр хэн билээ? Гурван настай жаахан хүүхэд үү?

-"Юу юм?"

-"Муужгайхан минь, бөмбөг хараад баярлахгүй байна гэж үү?"

Тэр огтхон ч баяртай байсангүй.

Минсог эхнэрийнхээ  ууртай байхыг харан -"За яахав, наргисан юм. Даашинз урлаач Су дахин даашинз авчирсан байна. Хүрч ирээд өмсөөд үз"

-"Яагаад ийм их даашинз байгаа юм?"

-"Би илүү олон даашинз өгөхөө амлаагүй гэж үү?"

Хэран гурван ч том авдар, хоёр жижиг авдар онгойлгосныхоо дараа хэчнээн их даашинз, шаахай, үнэт эдлэл, будаг байхыг үзээд цочирдох нь тэр. Тэнгэр минь, энэ хэдэн жилдээ ч хангалттай их эдлэх эд. Ганц л зүйл нь эд хэчнээн их үнэтэй байх вэ?

Дахин өчнөөн их авдар өргөө рүү зөөгдөн ирэх бол Хэран цочирдлоо одоо ч дарж чадаагүй хэвээр.

-"Том ахаа, та галзуураа юу?"

-"Энэ яваа насандаа ахиад хэд ч галзуурч магад"
(Минсог аа надаа бас авч өгөөч дээ)

Хэран харж буй бүхэндээ итгэж чадахгүй хэвээр. Түүний мэдэхээр тэр их хямгач хүн. Өмнө нь хэрэв хатаасан жимс авахыг хүсвэл түүний мөнгөөр л авахыг хичээдэг байсан. Түүний энэ өгөөмөр сэтгэл жинхэнэ эсэхэд ч эргэлзэхээр байна. Арай чөтгөрт эзэмдүүлээгүй байгаа даа.

Хэран энэ бүхэн үнэхээр үзэсгэлэнтэй байсан ч дотуур хувцасаар дүүрэн авдарыг нээмэгцээ нүүр нь улайх нь тэр. Тэд маш нарийхан, хэт их арьсыг нь ил харагдуулахаар байсан юм. Хэрвээ үүнийг өмсвөл дотуур хувцас өмсөөгүйтэй л адил хэрэг.

-"Том ахаа, та яагаад энэ бүгдийг худалдаж авсан хэрэг вэ?"

-"Энэ миний буруу бишээ. Би оёдолчингоос хамгийн сайныг нь л асуусан. Харин ийм сайныг авчирна гэж мэдээгүй."

Минсог дотроо жаргалтайгаар инээж байсан юм. Мэдээж тэр л оёдолингоос хамгийн нарийхан, халуухан харагдуулах дотуур хувцасыг асуусан байж таарна. Үүнийг харсныхаа дараа төсөөлж байснаас нь ч илүү байсанд баяртай байсан юм.

Хэран Минсогийн гэрэлтэх нүдийг харан, өөрөө бүгдийг зааварчилсан гэдгийг мэдсэн билээ. Хүн яаж ийм байж болох билээ. Зүрх нь хүчтэй цохилон -"Хэрвээ худалдаж авахыг хүсвэл авч бололгүй яахав. Үүнийг өмсөхгүй л бол яаж ч чадахгүй юм чинь"

-"Өмсөхгүй бол өөрт нь л хэцүү байх болно."

Тэр шөнө Ян Хэран усанд орж байхдаа үнэхээр ядарсан байлаа. Бусад өдрүүдийн адилаар ноёнтон харахаар ирсэн байлаа. Цэцгийн дэлбээн доогуур аажим биеэ хумин үл тоомсорлох аж.

Усны онгоцноос гагц эхнэрийнхээ царайг л харсандаа сэтгэл хангалуун бус байсан ч тэр шөнийн зорилго хаврын цэцэгсийг харах биш байсан юм. Усны өрөөг ахин нэг тойроод орондоо орлоо.

Хэранд нэг л сэжигтэй санагдах нь тэр. Ихэвчлэн нөхөр нь усанд орж байхад нь заль гаргах гэж үздэг. Гэхдээ өнөөдөр тэр тэгсэнгүй.

-"Эхнэр минь, би уран бичлэгийн өргөө лүү явлаа. Нэг зүйл орхисноо саначихлаа."

Хэран уруулаа жимийн үлдлээ. Түүний хаашаа явах нь хэнд хамаатай гэж? Ус хөрсний дараа усны онгоцноос гаран хувцасаа хайтал байсангүй.

Хэран нөхөр нь тойрон алхаж байхдаа гартаа хувцасыг нь нуусан болохыг мэдэн зөвхөн өнөөх нимгэн дотуур хувцасыг үлдээсэн байх аж. Шүдээ зуун -"Минсог, муу новш" хэмээн дотроо түмэнтээ хараах аж.

Хэран гэсэн ч өнөөх хувцасыг өмсөлгүй усны өрөөнөөс гүйн гараад унтлагын өргөө лүү хамаг хурдаараа гүйн очлоо. Нөхөр нь уран бичлэгийн өргөөнд байгаа гэж бодсон ч худалч амьтан орон дээр инээмсэглэн хэвтээд биеийг нь ажиглаж байлаа.

-"Эхнэр минь, яагаад хувцаслаагүй юм? Эр нөхрөө өдөөхөөр шийдээ юу? Гэхдээ нөхөр чинь журамт эр юм шүү."


Zoyaaa: Daraagiin hesg dr ta buhnii tsaas alchuur oros olgii beldh heseg bga tul hurdn unshmar bvl yah ystoigoo medne dee tiime Luuvangud min 😂🫶🏻

Нөхөр минь, Эрхэмсэг бай [COMPLETED]Where stories live. Discover now