Chapter 64

345 61 3
                                    


-"Хаан яагаад та хоёрт итгэл төгс байгаагаа үзүүлэхийг хүссэн хэрэг вэ?"

-"Хаан мөнх бус шүү дээ."

-"Юу?"

-"Хаан аав бүгдийг удирдлагандаа байлгахыг л хүсдэг хүн. 10-р ханхүүг хаан болохыг хүсээгүйд сэтгэл дундуур байгаагаас гадна одоо ч түүний хойноос гашуудсаар байгаа. Алуурчныг олж чадаагүйдээ үхтлээ уурлаж байгаа. Хүсээгүй зүйлээ хүчээр хийх дургүй учираас л залгамжлагчаа зарлаагүй хэрэг. 7-р ахын бардам занг өөхшүүлж бас болохгүй. Иймээс л тэд хоёул үхтлээ уурсаж байгаа"

Бүхэл өдрийн турш явсан сүйх сая зогслоо. Минсог Хэраныг түшин буулгаж үзэсгэлэнт байгалийг тольдон харна.

Минсог эхнэрийнхээ чихэнд -"Дотор илүү сэтгэл татам" хэмээн шивнэх нь тэр.

Минсог, Хэран нар болон бусад нь бүгд хамтдаа хооллоцглоолоо.

-"Бай Дуо, би энэ дэлхий дээрх хамгийн сайхан сэтгэлтэй нэгэн мөн бээз?" гэхийг сонссон Бай Дуо цайндаа хахаж цацан Шиао Ту түүнд алчуур өглөө.

Бай Дуо яагаад ийм хачин асуулт асуусан учирыг ойлгосонгүй.

-"Хамтдаа усанд ороход ч сайхан" хэмээн аяар хэлэхэд Бай Дуо сая учирыг ойлголоо.

-"Хаан аавын хамгаалагчид гарцгаа. Дотогш орж ирэх хэрэггүй. Дотор байгаа хүмүүс ч бас гарцгаа. Зөвхөн манайхан л үлдэхэд болно."

Бай Дуо толгой дохилоо.
-"Бай Дуо, Би ер нь энэ дэлхий дээрх хамгийн царайлаг ухаантай нэгэн мөн биз?"

-"Мхн"

Бай Дуо ч бас хүйтэн өвлийг үзэн яддаг. Шиао ту хүйтэн шөнө түүнтэй хийхийг хүсдэггүй....тэр одоо халуун рашаан дотор хүйтэн байна гэж маяглахгүй шүү дээ.

Минсог Бай Дуод чимээгүйхэн хахууль өгчихөөд Хэраны гарыг атган гарах гэхэд Шиао Зай зогсоох нь тэр.

-"Ханхүү, та бол мэдээж энэ дэлхий дээрх хамгийн царайлаг ухаантай нэгэн мөн билээ" гэхэд Шиао Хуй гараас нь татах нь тэр.

Шиао Зай, Хуйтай хамт ууланд туулай агнаж байсан тул сүүлийн хэсгийг л сонсож амжиж. Минсог Шаио Зайгийн гэрэлтсэн инээмсэглэлийг мөн Хуйгийн хөмсөг зангидсан төрхийг олж харлаа.

-"Шиао Зай чи ч бас бидэнтэй хамт усанд орохыг хүсээ юу?" хэмээн асуухад

-"Ханхүү тоглоом хийж байгаа ч хамгийн царайлаг нь мөн билээ"

Минсог ямар нэгэн нууц утга агуулж байна уу хэмээн бодлоо.

-"Та хоёр....хамтдаа хийхийг хүссэн зүйл байгаа хэрэг үү?"

-"Тиймээ, хамтдаа"

-"Хэн чамтай юу хийхийг хүссэн гэж? Чи үхмээр байна уу? Ханхүү, нурууг тань угаагаад өгөх үү гэж асуух гэсэн хэрэг"

-"Би чиний нурууг үрвэл үхдийн байгаа биздээ. Битгий миний хамаг тахиаг идэх гээд бай. Чи яаж ахдаа ингэж хандаж чадаж байна аа. "

Шиао Зай ийнхүү анхаарал нь сарних хооронд Минсог Хэраныг чирсээр буланд аваачлаа. Мэдээж минсог агуйд орох мөчдөө л дарж авахыг хүссэн. Өвлийн хүйтэн өдрүүдэд дэндүү олон удаа алгассан. Харамсалтай нь хувцасыг нь тайлж л амжаагүй байхад Бай Дуо тасалдуулж орхив.

-"Юм хэлэх байснах мартчихаж"

Минсог түүний нүднээс муу мэдээ сонсохоо мэдэрсэн юм.

-"Халуун рашаанд дотор жирэмсэн эмэгтэйтэй хийх нь аюултай"

-"Бай Дуо!!! гараад ир. Надад чамд хэлэх чухал зүйл байна"

Минсог тангараг өргөсөн ах дүүс зовлон жаргалаа хамтдаа туулах ёстой гэж үздэг билээ. Тэр өвөл эзэнт улсын урьд хожид болж байгаагүй хүйтэн өвөл байсан юм. 7-р ханхүү өвлийн турш ажиллаж байхад Минсог Хэран нар халуун рашаанд өвлийг үднэ. Халуун рашаанд хийж чадаагүй ч тэд хамтдаа хөгжим сонссон билээ. Хэраныг унтсан хойно Минсог туулай, шувуу агнахаар гарлаа. Хэрэв ховор зүйл олвол нийслэл рүү эзэн хаанд хүргэж хариуд нь элч шинэ мэдээ авчирдаг байсан юм.
Минсогийн таамаглаж байсанчлн Хуан Гуо 7-р ханхүүгийн хоёр дахь эхнэр лүү бэрүүдээ явуулсанаар өргөөн доторх маргааныг олж мэдсэн нь эзэн хаанд хүрсэн байлаа. Ханхүү эзэн хаанд өргөө нь амар амгалан эв найрамдалтай хэмээн тайлбарлаад завгүй байлаа. Му хатан хууль ёсны эхнэр болох хоёр дахь эхнэрийг ордондоо дуудан зэмлэсэн аж.

Харин бяцхан 13-р ханхүүг цохисон мэдээг сонсоод Минсог айхтар уурласан юм. Тэр хөгийн Вэн Цайгаас өөр хэн дүүг нь цохиж зүрхлэхэв. Эзэн хаан Ла хатанд уурлаагүй ч хүүхдээ хүмүүжүүлж чадсангүй хэмээн 7-р ханхүү рүү уурласан юм. Минсогийн хувтд хамгийг харамсалтай мэдээ ордны оточ Ла хатныг ганцхан хавар үзэхийг урьдчилан мэдэж чадаагүй явдал юм.

Zoyaaa: Duuslaa daa duuslaa

Нөхөр минь, Эрхэмсэг бай [COMPLETED]Where stories live. Discover now