Chapter 52

360 66 9
                                    


Бай Дуо Минсогийг даган ордон луу явсан ч Минсогийг гол өргөө рүү ороход Бай Дуо алга болох нь тэр. Эзэн хаан өндөр сэнтийдээ заларч луут өмсгөлөө өмсөж. Му хатан 7-р ханхүү нар жаргалтайгаар хааны хажууд сууцгаах бол Их хатан өргөөндөө хүүгээ санагалзан сууна.


-"Минсог, би Хэраны бие муу байгаа гэж сонссон. Дажгүй юу?" хэмээн Му хатан асуулаа.


Минсог Хэраны шархыг хоёр сар нуусан ч Хэраныг халдвар авсан бөгөөд олон оточ ирсэн ч эдгэрэхгүй байгаа хэмээн хэлсэн байж. Ургацын баяраас хойш Му хатан 7-р ханхүү нар ч Минсогийн өргөөнд нэвтэрч чадаагүй юм.


-"Ойрын хэдэн өдрүүдэд Хэраны бие дээрдэж байгаа. Гэсэн ч Хэраны аюулгүй байдлыг бодолцож ахин хэдэн өдөр харах хэрэгтэй байсан билээ. Хэран хаан аав хатан эхээс өршөөхийг гуйсан"


Эзэн хаан үүнд хөмсөг зангидлаа. Ийм сул дорой бэрээс анхны ач хүүг төрүүлэхийн тулд ахиад хэр удаан хүлээх гэж.


-"Хэран хаантан бид хоёрт дараа нь бараалхахад л болно шүү дээ. Хэраны эрүүл мэнд чухал байлгүй яахав. Гэсэн ч би түүнийг хоёр сар харсангүй " гээд эзэн хаан руу санаа зовсон байдалтай хараад -"Яагаад түүн рүү эзэн хааны отчийг явуулж болохгүй гэж?" гэлээ.


Му хатан Хэраныг үнэхээр өвдсөн үү эсвэл жирэмсэн болсон эсэхийг мэдэхээс нааш тайван байж хэрхэвч чадахгүй. Хэрэв Минсог татгалзвал Хэран үнэхээр жирэмсэн байж таарна.


-"Хатан эхийн сайхан сэтгэлд талархъя"


Эзэн хаан Му хатныг Минсог руу хэрхэн харж байгааг харан хөмсөг зангидна. Хэдийгээр Минсог бусад хан хөвүүд шиг нь хоорондоо тэмцэлдэж, түүнээс юу ч хүсэж байгаагүй ч түүний хүү байсаар л байх болно. Гэсэн ч хоёр сар орчим өвдсөн эхнэрийнхээ төлөө оточ явуулахыг хүсээгүйд бүр ч итгэж чадахгүй нь.


Хаантан өргөөнд байх гурван хүүгээ ээлжлэн харан бухимдах аж. Том хүү нь хэтэрхий хэрцгий, удаах нь оньсого мэт, бага нь одоо ч хэрхэн тод ярихаа мэдэхгүй.


Ван Фу Му эзэн хааны дэргэд очоод түүний бодлыг харсан мэт л ажина.

Нөхөр минь, Эрхэмсэг бай [COMPLETED]Where stories live. Discover now