Chapter 1

1.8K 89 5
                                    

 <<<Zoyaaa>>> 

AN: Сүүлийн үед ямар нэгэн зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өгүүллэгийг нь орчуулж, өөрийн юм шиг тавьсан хүмүүсийн талаарх шүүмжлэл хэд хэдэн харсан тул анхны орчуулгын өгүүллэгээ түр хойш нь тавьсан байлаа. Юуны түрүүнд хэлнийхээ түвшинг тодорхой хэмжээгээр ахиулах дээрээс нь найруулга тал дээр анхаарахаар ийн өөрийн хүслээр оруулж байна. Энэхүү новелийг орчуулж дуусгана хэмээн өөртөө амлалт өгсөн тул ийн бичиж сууна. Хэрэв таньд үгийн сонголт болон найруулга тал дээр алдаа дутагдал олж харж байгаа бол нуулгүй сэтгэгдлээ үлдээж хэлж болно шүү.


Жич: Зөвхөн дүрийн нэрийг сольсоноос өөрөөр үйл явдал дүрслэлийг өөрчлөөгүй болно.



Ян Хэраны тоорын мод тун өрөвдөлтэй. Өнгөрсөн арван найман жилийн туршид ердөө ганц л удаа цэцэглэсэн юм. Тэрээр эсрэг талын дүр биш бөгөөд ухаалаг үзэсгэлэнтэй нэгэн. Гэхдээ түүнд яагаад нэг ч сүйт залуу байхгүйг хэн ч үл мэднэ. Энэ бол байж боломгүй дүр зураглал.

 Түүний аав бол баруун гарын сайд Ян Сожүн. Хэран аавынхаа гайхалтай охин нь биш учраас тун хөөрхийлөлтэй. Сожүн суралцахын тулд арван жил хичээсэн ядуу гуйлгачин байлаа. Тэр хүндхэн сорилтын үед Ян Хэраны ээж түүнийг дэмжсэн юм. Сожүн болон Живон ч хайр сэтгэлийн холбоотой болсон бөгөөд Ян Сожүн эзэн хааны шалгалт өгсөний дараахан санамсаргүй байдлаар Гүнж Суагийн нүдэнд өртсөн ажээ.

Сожүн хэцүүхэн сонголттой нүүр тулах хэрэгтэй болов. Нэг талд түүний хайртай эмэгтэй харин нөгөө талд алдар нэр. Эцэст нь тэр хоёуланг нь хүссэн учир Гүнж Суатай гэрлэхээр шийдсэн юм. Тэрээр төгс төгөлдөр амьдралаар амьдрана гэж бодсон боловч тэдний хуримын шөнө Гүнж Суа Живоныг нутагтаа үлдсэн гэр бүл рүү нь буцаасан аж. Живон хэдийгээр эзэнт улсад хэзээ ч эргэж ирэх ёсгүй боловч Ян Хэраныг төрүүлсэн юм.

Хэраныг төрсөний дараа ч Ян Сожүний зүрхний тал нь эзэнт улсад нөгөө хагас нь Живон байсан хэвээр. Хааяахан тэрээр Живоны байх нутагт эцэг эх дээрээ зочилно. Живоныг хэдий их санаж байгаа ч Гүнж тун хүчирхэг тул үе үе зочлохыг үл зөвшөөрнө.

Арван жил тун хурдан өнгөрлөө. Живон шаргуу ажиллаж амьдарсан бөгөөд уушгины хатгалгаагаар нас барж, Сожүн түүнийг өөд болох үед нь олж мэдээд тасралтгүй уйлсан юм. Тэр жил дөнгөж арван зургаан нас хүрсэн Хэраныг эзэнт улс руу дагуулан явсан билээ.

Ихэвчлэн залуу бүсгүйчүүд түүний насан дээр маш олон сүй тавих хүсэлтүүдээс сонголт хийх ёстой байдаг бол Хэраны гэр бүлийн ар тал төгс төгөлдөр биш байсан юм. Ерөнхий сайдын охин болсон хэдий ч төгс нөхөртэй болно гэсэн өндөр хүлээлт байсангүй. Нэр алдартай залуус тэдний статусыг өргөх тохиромжтой нэгэнтэй гэрлэхийг хүсдэг. Харин Хэраны ард ерөнхий сайдын гайхалтай охин гэгдэх нэр хүнд байсангүй. Тэрхүү гайхалтай охины ээж бол гүнж, гүнж бол эзэн хааны төрсөн дүү нь байсан юм.

Гүнж Суагийн охинтой харьцуулахад Хэран хүчирхэг гэр бүлтэй холбогдоогүй дэлхий дээрх цор ганц нэгэн байсан юм. Энэ л яагаад Хэран тийм олон гэрлэх хүсэлт аваагүй шалтгаан юм. Тэд зөвхөн ерөнхий сайдын гайхалтай цорын ганц охин дээр л төвлөрдөг.

Дараагийн хоёр жилийг Хэран эзэнт улсад эцэс төгсгөлгүй тайван бус байдалтайгаар өнгөрүүлсэн юм. Хэн ч түүнтэй гэрлэхийг хүссэнгүй. Эрх чөлөөтэй байхдаа тэрээр сүйт залуугүй байх нь 2 үр дагавар авчрахыг бодож үзсэн юм. Нэгдүгээрт удахгүй гэр бүлтэй болж гэрлэсэн эмэгтэйн амьдралаар насыг өнгөрөөх, логикоор бол хөрсөн дээр нь юу болж байгааг харахаас аргагүйд хүрнэ. Хоёрдугаарт түүний аав гүнжийг дэмжихээр Гүнж Суагийн ард зогсох ба Хэраны гэрлэлтэд ч мөн ялгаагүй.

Хэдийгээр өдөр өдрөөр нас нэмэж хөгшин шивэгчин боллоо ч үүнд санаа зовохгүй. Бусад хүмүүс түүнийг өрөвдөж байсан ч эелдэг зөөлөн төрхөө хадгалан инээмсэглэх л болно.

Хэран ээжийнхээ амьсгал хураахын өмнөхөн Эзэнт улсын нийслэл Жинань биш гэж захисныг саналаа. "Жинаниас орхиж явсныхаа дараа хүслээ дагаж болохгүй. Гүнжийн дургүйг хүргэж хэрхэвч болохгүй. Хэрэв түүний дургүйг хүргэвэл тэр өшөөгөө заавал авах болно. Үйл хөдлөл үг бүрдээ тун анхааралтай байх ёстой шүү."

Эзэнт улсад байх үедээ тэрээр ээжийнхээ анхааруулснаар хэлж буй үг, үйл хөдлөл бүрээ тун сайн хянаж байсан юм. Хэран эзэнт улсад дуулгавартай эелдэг нэгэн байх ёстойг мэддэг байлаа.

Эхэндээ тэр хүсэл эрмэлзлээ дарахад дассангүй. Учир нь тэрээр түргэн ууртай бас тайван бус нэгэн байсан бөгөөд түүний хувьд биеэ зөв авч явдаг бүсгүй байх хэцүү хэрэг. Аз болоход тэр зөөлөн, дөлгөөн байх тусам энэ нь яваандаа зуршил болсон юм.

Эзэнт улсад амьдарсан хоёр жилийн дараа хүмүүс түүний талаар чөлөөтэй ярилцах болж Ерөнхий сайдын том охин Ян Хэран дуулгавартай эелдэг зөөлөн нэгэн хэмээгдэх болжээ. Мэдээж хэрэг сүүлд нь тэд дуулгавартай эелдэг нэгэн байсан ч сүйт залуугүй өрөвдөлтэй нэгэн гэж ярьцгаана.

Хэран харин үүнийг хөөрхийлөлтэй гэж мэдэрсэнгүй. Сүй тавиагүй байгаадаа санаа зовохгүйгээр барахгүй аль хэдийнээ хэн нэгнээс хараат бус хөгшин шивэгчнийхээ амьдралыг илүүд үзэж эхэлсэн байлаа.

Гэвч түүнийг хөгширөх үед өөр хэн нэгэнд түүний гэрлэлтийн байдлыг тэдний замд саад болж байна гэж үзэх нь тэр даруй тодорхой болов. Тэр дэвүүрээ даллаад, тэнгэр өөд харан өөрийгөө хэн нэгний гэрлэлтэнд саад болж буйгаа ухаарана. 

Нөхөр минь, Эрхэмсэг бай [COMPLETED]Where stories live. Discover now