Chapter 16 (Part 1)

459 54 1
                                    

Ян сайд өөрийн том охиноо хүргэний хамт оройн зоог барихаар ирэхийг урьсан нь энэ байлаа. Минсог эхнэрийнхээ Ян өргөөнд шаардлагатай хугацаанаас удаан байхыг хүсэхгүйг мэдэх тул эелдэг загнаж байлаа.

Ян сайд Ян Харим нар Минсогт газарчилан Хэраныг өргөөний үүдэнд орхин явах нь тэр.

-"Ээж чинь хаана байна?"

Эхнэрээ зочид ирэхээс ч өмнө харагдахгүй байгааг анзаарсан сайд бага охиноосоо ийн асуухад Харим -"Ээжийн бие таагүй байгаа. Тэр өргөөндөө амарч байгаа эцэг минь." гэлээ.

Бэлэвсэн эм Лиг харсанаасаа хойш яагаад ингэж бие нь дордсоныг гайхширна. Үүнийг сонссон Ян сайд Эрхэмсэг гүнжтэн яагаад өдөржин таагүй царайтай хүн бүртэй эелдэг бус харьцаж байсан учрыг ойлгон толгой сэгсрэнэ.

Хэран эцгийнхээ барайх царайг нь харан эрч хүчээ дэмий үрэхгүйг хичээн эелдэгээр салах ёс гүйцэтгэхийг хүссэн тул "Эцэг минь 9-р ханхүү бид 2 түрүүлэн явах боллоо. Дүү минь, эхийн бие тааруу байгаа тул анхаарал халамж тавин дэргэд нь байгаарай" хэмээн хэллээ. Эцэг нь түүний энэ тахимдуу сайхан сэтгэлийг нь харан өөрийгөө улам л буруутай мэт мэдрэх нь харамсалтай.

Тэд ийнхүү сүйх тэргэндээ орж ирэн суусан хойно тэднийг үдэж буй хүмүүс рүү даллан орхин одлоо. Тэнгэрт үүл үгүй цэлмэг тэнгэрт нар хурцаар тусан эзэнт улсыг тодоор гэрэлтүүлэх ажээ.

"Бид гэр лүүгээ явж байна уу?" хэмээн Хэраныг асуухад хэт их дарс уусан нөхөр нь согтсон байсан хэдий ч сэргэхийн тул морь унан сүйхийг залж байсан билээ. Түүний нүд хэдий анилдаж байсан ч эхнэрийнх нь хоолойн өнгө тун инээдтэй сонсогдсонд

-"Чиний зөв. Өдөр дуусах хараахан болоогүй байна"

-"Юу гэсэн үг билээ." хэмээн асуух зуур нөхрийнхөө нүүр лүү тусах нарыг халхлахаар гараараа саравчлах гэж хичээж байлаа.

-"Бидэнд хуримласнаас хойш хөгжилдэх боломж гараагүй. Жаахан зугаацах хэрэгтэй биш гэж үү. Нөхөр чинь ирээдүйн эрх чөлөөт амьдралаа хэдийнээ төлөвлөчихсөн гээд л бод. Бид эхлээд эзэнт улсад жаахан хөгжилдөж байгаад дараа нь эзэнт улсаас гадагш гарах болно. Юу гэж бодож байна?"

-" Үнэхээр гэж үү?"

Үүнийг сонсож байхдаа түүний хэрхэн гэрэлтэж байсныг нөхөр нь анзаарсан билээ. Үнэндээ түүнийг эзэнт улсад амьдрахыг хэчнээн үзэн яддагыг тэнгэр хүртэл гэрчлэх биз.

Нөхөр минь, Эрхэмсэг бай [COMPLETED]Where stories live. Discover now