Chapter 37

382 57 7
                                    


Хэран уран бичлэгийн өргөөнөөс гарсан даруйд Ян Харимын нүүрэнд инээмсэглэл тодорч нисэх мэт л мэдрэмж төрнө. Мэдээж тэр эгчийнх нь үлдээсэн хаш зүүлтийн талаар сонссон төдийгүй түүнээс авах дургүй байвч хаш эдлэлд хамгаас дуртай билээ.

 
Ян сайд өргөөнөөс гаран бага охиныхоо өргөөнд орж ирэхэд охин нь хаш бугуйвчийг зүүж үзэж байлаа. Эцгийнхээ сэтгэлээр унасан төрхийг үзээд түүнээс ийн асуухад

 
-"Эцэг минь ямар нэгэн зүйл болоо юу?"

 
Ян сайд өөдөөс нь харан суугаад цай авчрах гэж байсан шивэгчнийг зогсоогоод оронд нь ус авчрахыг хүслээ.

 
-"Эцэг минь, яагаад ус уух гэж? энэ бол их хатны надад бэлэглэсэн дээд зэрэглэлийн цай шүү дээ."


-"Харим, чи одоо нас биед хүрсэн бүсгүй хүн. Өөрийн гэсэн гэр бүлтэй болох нь" гээд гарыг нь атгаж байгаад хурууг нь хатгаж орхих нь тэр. Гэнэтийн час хийсэн өвдөлтөнд татваганасан ч 
-"Эцэг минь, ямар нэгэн зүйл болоо юу?" гэхэд Ян сайд аягатай усанд дусал цусыг нь мэдэгдэлгүй хийгээд -"Үгүй дээ. Юу ч болоогүй. Энэ аяга бохир бололтой. Цэвэрлэх хэрэгтэй" гээд хариу хүлээлгүй өргөөнөөс гарлаа.

Гадаа гаруутаа өөрийн хурууг эсгэн цусаа аягатай ус руу хийтэл Ян Харимын цустай холилдсонгүй. Түүний чихэнд гагц аяга бутран унах чимээ л сонсогдоно. Хэрхэн охиныхоо өргөөнөөс гарсанаа ч мэдсэнгүй, хөл нь хүндэрч, хамаг бие нь хүйт даан, гар нь салгалах аж. Гүнж өөрийг нь арван зургаан жилийн турш хуурч байж шүү дээ.

***  
Ян Харимын төрсөн тэр жилийг эргэн дурслаа.

 
-"Суа, Харим миний төрсөн охин үнэхээр мөн үү? Үнэнээр нь хэлээд өгөөч"


-"Том ахаа,  та сонсохыг хүсээ вэ? Хэрвээ надад итгэхгүй байгаа бол би нүдэн дээр чинь үхээд өгье. Намайг үхэхийг нүдээрээ харсан мөчдөө л итгэх хэрэг үү? Яаж надад ингэж хандаж чадаж байна аа. Түүнийг хараач таньтай адилхан биш байна уу? Тэгвэл энэ цусыг хар. Холилдоогүй байна гэж үү? Өөр юу сонсохыг хүсээ вэ?"


Ян сайдын зүрх харуусалын нулимсаар дүүрчээ. Тэр өдгөө Баруун гарын сайд авч хоёр дахь эхнэр нь охиных нь тухай арван зургаан жилийн турш хуурч байж. Ямар инээдтэй хэрэг вэ?

Хэсэг хугацааны дараа Ян сайд Гүнжтэний хаалгыг нүдээд зогсож байлаа.

 
-"Бүгд гарцгаа!!!" хэмээн бүх шивэгчдэд тушаагаад Гүнжийн зүг хорсолтойгоор харна.
Гүнж түүнтэй энэ олон жил ханилсан тул түүний ууртай байгааг хараад л мэдэх бөгөөд ууртай байхдаа хэнийг ч сонсдоггүйг ч сайн мэдэх билээ. Харин нөхрийнхөө өгсөн захиаг авуутаа царай нь хувхай цайх нь тэр.

-"Бүгд яг одоо бушуу гарцгаа" хэмээн хашхирахад өргөөнд тэр хоёроос өөр хүн үлдээгүй тул өрөө чимээ аниргүйд автлаа.

Нөхөр минь, Эрхэмсэг бай [COMPLETED]Where stories live. Discover now