Сhapter 69

310 61 5
                                    

Ордны шивэгчид тал тал тийш сандралдан гүйцгээлээ. Хаан руу зарим нь Минсог руу үлдсэн нь 7-р ханхүү руу.

Өргөөнд Диан Ти цус алдан өвдөлтөөсөө болоод хашхирч байлаа. Энэ их өвдөлтөн дундаа ч тэр хумсан завсраа нуусан нунтаг эмийг ууж чадсан юм.

Хэран хөдөлж чадхааргүй цочролд орчихсон байлаа. Му хатан Чу Ти нарыг ирж байгааг хараад даруй сэргэн  өөрийг нь гүтгэхийн тулд яагаад Диан Тигийн хүүхдийг, эзэн хааны үр удмыг хөнөөх гэж оролдож буйг ойлгосонгүй.

-"Эзэгтэй, энэ цайн дотор төрөлтийг өдөөх нунтаг агуулагддаг" гэхэд Хэранд сонголт байсангүй тул даруй цайг нь аван уулаа.

-"ЭЗЭГТЭЙ"

-"Санаа зоволтгүй, би ганцхан балга уусан. Шиао дүү миний эх баригч болох хэрэгтэй."

-"Эх баригч гэнэ ээ"

Хэраны гэдэс базалж эхлэхэд доош сөрхөн уналаа.

-"Шиао дүүгээс гуйж байна. Хүүхэд маань одоо найман сартай зүгээр дээ. Энэ боломжтой"

Шиао Ту эзэгтэйнхээ санааг ойлгож байлаа. Дутуу төрсөнөөрөө тэр Минсогийн өргөөн дэх бүх хүмүүсийг аврах замыг сонгож байгаа хэрэг. Шиао Ту даруй үсний хатгуураа сугалан хуруугаа хатган цусаараа даашинзыг нь будах нь тэр.

-"9-р ханхүүгийн эхнэр цус алдаж байна" хэмээн хашхираад Хэраны зарим нэг амин цэг дээр нь даран эм уулгаж амжлаа.

Тэр үед Му хатан Чу Ти нар өргөөнд орж ирээд юу болоод байгааг ойлгосонгүй. Ян Хэран ч бас төрж байна гэж үү. 

-"9-р ханхүүгийн эхнэр төрөх гэж байна" хэмээн Шиао Ту дахин хашхираад Хэраны хөлстэй духыг арчин -"Эзэгтэй, та илүү хүчтэй дүлэх хэрэгтэй" гэхэд тэр үед зэрэгцэн өөр нэг шивэгчин -"Ааа....9-р ханхүүгийн эхнэр цус алдаж байна хэмээн хашхирлаа.

Шиао Ту асуудал таригч шивэгчидийг хөөж гаргаад сандарч мэгдсэн Хэран руу харан -"Эзэгтэй, зүгээр дээ. Та илүү их хүчээр дүлэх хэрэгтэй" гэлээ.

Хэран даашинзныхаа хормойноос чанга зууран илүү хүчтэй дүллээ. Төрөхийн өвдөлтөөс болоод хумсаа алгандаа шигтгэж байгааг ч мэдэрсэнгүй.

-"Хүү минь....тэсээд заавал эсэн мэнд үлдэх хэрэгтэй шүү"

Энэ үед Минсог цустай сав барин гарах шивэгчинийг хараад албатуудаас -"Дотор юу болоод байгаа юм? Миний эхнэр хаана байна?" гэхэд шивэгчин  өөр лүү нь харах үхэл ханхалсан аураг нь арайхийн тэвчин -"9-р ханхүү......Би мэдэхгүй байна" гэлээ.

Нөхөр минь, Эрхэмсэг бай [COMPLETED]Where stories live. Discover now