Chapter 22 (Part 2)

393 58 3
                                    



Минсог Чу Руан өргөөний гадна хүлээн зогсохдоо бэхний үнэр үнэртэхийг мэдэрлээ. Хормын дараа Титэмт ханхүү өргөөний хаалгыг онгойлгон гарж ирэхдээ 9-р ахыгаа хараад уур бухимдлаа даран гунигтай төрхөө үзүүлэв.

-"9-р ахаа,"

-"10-р дүү ч бас байжээ."

Түүнийг хариу хэлж амжихаас өмнө дотроос Ван Фу Му-гийн яриа гаран тасалдуулж орхив.

-"9-р ханхүү, дотогш морил"

Минсог Титэмт ханхүүгийн өөдөөс харан толгой дохиод Чу Руан өргөө рүү орон даруй шалан дээр унасан чулуун хэлтэрхийнүүдийг харан зүрх нь базлах шиг л болох нь тэр.

Хаан эцэг нь түүн рүү өргөх бичиг шидэн -"Чамд хэлэх зүйл байна уу?" гэхэд Минсог шалан дээр унасан өргөх бичгийг авч үзэнгүүтээ цочролд орсон мэт царайлан шалан дээр өвдөглөн суугаад -"Хаан эцэг минь, намайг гүтгэж байна" гэлээ.

-"Хоёр хөлсний алуурчин Өмнөд Жинаниас ирсэн байна. Чи тэнд хоёр жил байсан. Их ч сайн хүмүүс цуглуулж" хэмээн хүйтнээр өгүүллээ.

Үүнийг сонссон Минсогийн царай хувхай цайн -"Намайг гүтгэж байна" гэлээ.

-"Би чамд тайлбарлах ганцхан л боломж олгоё"

Хүйтэн чулуун шалан дээр удаан өвдөглөн суух нь зүрхийг нь царцаах ч хангалттай хугацаа мэт.

-"Надад хаан ширээнд суух сонирхол үгүй билээ."

Эзэн хаан түүний хэлж буй үгсийн цаад утгыг ойлгосонгүй.

-"Би огтхон ч хаан ширээнд шунаагүй. Би цэргийн эрх мэдлээ шилжүүлж, өөрийнхөөрөө амьдрахыг л хүссэн. Яагаад хаан эцгээ, ах дүү нараа алахыг хүснэ гэж?"

Эзэн хаан Минсогийн өвдөг сөгдөн сууж байхдаа ч нуруу цэх байгааг анзааран өмнөх сул дорой нэгэн биш болсныг ойлголоо. Мөн хүү нь хэзээ ч түүн рүү эгц ширтэж байгаагүйг санасан юм.

Эзэн хаан хоёр хүүгээ хаан ширээний төлөө өрсөлдүүлж буйгаа мэдэх ч эдгээр хоёр ханхүү хүлээлтийг нь давуулах ч тэвчиж үл болох сул талуудтай. Тэдний үнэн сэтгэлийг харахаас нааш хаан ширээгээ өвлүүлж яасан ч чадахгүй байсан билээ.

Тиймээс эзэн хаан Ван Фу Муд хэдэн хөлсний алуурчин золионд гаргахыг тушаан ургацын баярын үеэр дайрахыг тушааж гурван хүүгийнхээ байр суудлыг ч хувиарласан байж. Түүний чин хүсэл аюулд орсон үед нь түүнийг хэн аврах вэ гэдгийг харах байсан. Гэтэл хоёр алуурчин Өмнөд Жинаниас ирсэнээр төлөвлөгөөг нь бусниулж, 7-р ханхүү азаар түүнийг аварсан ч хүссэн шиг нь үр дүн үзүүлээгүй нь харамсалтай.

Нөхөр минь, Эрхэмсэг бай [COMPLETED]Where stories live. Discover now