Chapter 71

334 55 0
                                    

Хэран төрсөнөөсөө хойш овоо тэнхэрч анхны ач хүүг нь төрүүлсэн бэрдээ эзэн хаан итгэмжлэгдсэн тайган шивэгчидээ болон хөхүүл ээжийг илгээсэн байлаа.

Сарын хугацаа өнгөрчээ Ян Хэран аажимхан алхах болж, хүү нь бумбайсан уйланхай хүүхэд болсон байлаа.

-"Тэнгэр минь, Юу болоод уйлагнаад унав? Тэр унтаагүй байсан хэрэг үү?" хэмээн хэлээд уйлагнах хүүгээ харлаа.

Минсогийн хүү биш гэсэн шиг өглөө ч орой ч өдөр ч тэр унтахынхаа өмнө үргэлж уйлагнадаг билээ. Бусад хүүхдүүд жаахан л уйлагнадаг байхад түүний хүү хэн нэгэн тэврэхээс нааш чимээгүй болдоггүй байсан юм.

Сарын өмнө гэхэд л Хэран хүүгээ уйлах бүрт дагаад уйлах гээд яахаа мэддэггүй байсан сан. Учир нь хүүг нь хөнөөх гэсэн олон хүн байгаа шүү дээ. Гэвч сарын дараа угаасаа л уйлагнах дуртай хүүхэд болохыг нь мэдсэн юм.

Хүүгээ уйлах бүрт аваад байхыг хүсдэггүй ч бяцхан ханхүү дүүгээ уйлаад байхаар нь зүрх шимширээд байдаг тул авдаг юм.

Эзэн хаан Хэран ач хүү болон 13-р хүүгээ хамгаалахын тулд тэдэнд хэнийг ч саад болохгүй байхыг зарлигдсан юм. Бяцхан ханхүү дүүгээ өдөр ч шөнө ч асарч хамгаалах дуртай байлаа. Гэтэл ханхүү Хэраны өргөө лүү гүйн орж ирээд -"Уйл, уйл" гэхэд Хэран

-"13-р ханхүү,түүнийг орхичих. Энэ хүүхэд өдөр шөнөгүй л уйлж байдаг. Магадгүй уйлахаа л мэддэг байх" гэхэд ханхүү буцан дүүгийнхээ өргөөнд хүрч ирээд духыг нь илэн


-"Дүү минь, битгий уйлаарай. Хэрэв чамайг сайн байх юм бол чамайг том болохоор чинь би зөндөө амттан идүүлнэ шүү. Одоохондоо чиний шүд ургаагүй учраас идэж чадахгүй" гээд гарыг нь атгалаа. Энэ бүгд дүүг нь унтуулахад дэм болсон биз.

Гэнэтхэн хэн нэгэн орж ирэхэд ханхүү эргэж харан бөхийлөө.

-"Хаан ааваа"

Эзэн хаан Хэраныг сэжигтэй зүйл хийж байгаа эсэхийг харахаар гэнэт зочилсон агаад Хэран энэ үед Шиао Тутай өнгөт ундаа хийж сурч байсан юм. Үүнийг харсан хаан ач хүүгээ харахаар явж байхдаа 13-р хүүгээ ийнхүү чөлөөтэй ярьж байхыг хараад цочирдсон байжээ.

Хэран ханхүүг бөхийсөн байгааг харан баярлаад -"13-р ханхүү, ярьж чадна тийм ээ" гэхэд ханхүү толгой дохилоо.

-"13-р хүү хэн чамд ярихыг заасан юм?" гэхэд

-"9-р ах болон 9-р эгч надад заасан"

Нөхөр минь, Эрхэмсэг бай [COMPLETED]Where stories live. Discover now