Chapter 9 (Part 1)

441 62 3
                                    

Морин тэрэг Минсогийн өргөөний гадаа ирэн зогслоо. Хэран Минсогийг дотогш орохоос нь өмнө барьж зогсоогоод түрүүнээс хойш асуух гээд чадаагүй асуултаа асуулаа.

"Том ах аа, та яагаад Му хатны өргөөгөөр зочлохыг хүссэнгүй вэ?"

"Чи яагаад зочлохыг хүссэн юм? Чи түүний уйтгартай яриаг сонсоно гэхээс айхгүй байна гэж үү?"

Хэран түүний хэлсэн үгэнд итгээгүй ч Минсог түүнийг тэврээд ийн хэллээ.

"Муужгайхан минь, дараа нь биднийг ордонд очиход чухал шаардлагатай л биш бол түүнтэй битгий яриарай."

"Яагаад"

"Чамайг түүний үгэнд хууртчих вий гэж айж байна"

"9-р ханхүү таньд өөр хэлэх зүйл байхгүй юу?"

"Тэгэлгүй яахав. Чи бусад хүмүүст итгэж, дээрэлхэж, санааг нь зовоож болохгүй. Голчлон будаа идэж бага ярихыг хичээж, инээмсэглээд тэнэг үйлдэл хийх хэрэгтэй. Хүлээгээрэй чи тэнэг үйлдэл хийх шаардлагагүй. Байгаагаараа байхад л болно."

Минсог түүний толгойг няслахад Хэран зөрүүлэн гарыг нь хазчих нь тэр. Мэдээж тэр түүний үг ямархан гүн утга агуулж буйг мэдэж байсан юм. Тэднийг өргөөнд орж ирсэний дараа өргөөндөө очиж амрах гэтэл Минсог түүнийг татан зогсоолоо.

"Хүлээгээрэй, эхлээд чи нэг хүнтэй уулзах хэрэгтэй"

Хэран хэдий түүнийг сэжиглэж байсан ч нухацтай төрхийг нь үзээд чимээгүй боллоо. Минсогийн өргөө ордны хойд хэсэгт байрладаг бөгөөд тэнд хиймэл нуур, үзэсгэлэнтэй цэцэрлэг бас гоёмсог өргөөнүүд бий. Минсог түүнийг цэцэрлэгээр хөтлөн алхаад өргөөний арын хэсэгт байх тусгаарлагдсан нэгэн танхимын гадаа авчирлаа. Тэндээс олон төрлийн үнэр үнэртэнэ. Минсог хар хувцас өмссөн эмийн ургамалтай шил барьсан залууд хандан "Энэ бол ноён Бай Дуо, ордны оточ." хэмээлээ.

"Том ах аа, та яагаад намайг энэ оточтой уулзуулахыг хүснэ вэ?"

"Тэр отчоос гадна миний найз байгаа юм"

Хэран өмнө нь Минсогийг хэн нэгнийг найз хэмээн хэлж байгаагүйг санан яагаад уулзуулах болсныг мэдэхгүй ч Бай Дуо ноёныг чимээгүйхэн үнэлж байлаа. Эл ноён хорь орчим настай, өндөр нуруутай хэдий ч хүйтэн хөндий харагдана. Энэ байдал нь Хэранд ойр дотно байхад хэцүүхэн хүн мэт санагдсан тул Минсог яаж түүнтэй нөхөрлөсөн нь сонирхолыг нь татаж байлаа.

"Та сүрчиг хэрэглээ юу?" хэмээн Бай Дуо хүйтнээр асуухад Хэран хурдхан шиг толгой сэгсэрлээ.

Нөхөр минь, Эрхэмсэг бай [COMPLETED]Where stories live. Discover now