Chapter 59

350 63 6
                                    

Эзэн хаан Хуан Гуогийн хэлж буйг анхааралтай сонсоно.

-"9-р ханхүү ухаалаг, даруу бас тэвчээртэй нэгэн. Тэр жил Шаньчинд болсон үерээр өдөр шөнөгүй зүтгэж байж олон иргэдийг амьжиргаатай нь үлдээж чадсан. Гэвч хэт даруухан тулдаа өөрийн гавьяаг нөхдөдөө өгсөн. Өмнөд Жинанд болсон бослогыг ч давахад түүний гаргасан стратеги л тус болсон. 9-р ханхүү аминч нэгэн биш бусдад үргэлж үлгэрлэдэг хичээнгүй нэгэн гэдгийг та бүхэн харж байна."

Түшмэдүүд бүгд Хуан Гуогийн магтаалыг зүй ёсны хэмээн үзэж байлаа. Өмнө нь эзэн хаан дургүйцдэг байсан тул хэзээ ч хичээл зүтгэлийг нь үнэлж байгаагүй юм.

Эзэн хааны царай барайна. Хэн ч Хуан Гуогийн үгийг эсэргүүцэж зүрхлэхгүй байлаа. Энэ бүгд түүний 9-р хүүгийнх нь байгуулсан гавьяаг нуун дарагдуулж, түүнийг хуурсан гэсэн үг.

-"Бүгд 9-р ханхүүгийн ямар сайхан сэтгэлтэй, эелдэг нэгэн гэдгийг мэднэ. Тэр ард иргэдэд ч энэрэнгүй хандана. Угсаа залгамжлагч болсоноороо эзэнт улсын ард иргэд их адислал хүртэж байгаа хэрэг юм"

10-р ханхүүг дэмжигчид хааны өмнө гарч ирцгээж Хуан Гуогийн саналыг дэмжихээ мэдэгдсэн юм. Учир нь тэдний үхлийн дараа бүгд Му хатан 7-р ханхүү нараас айцгааж байсан билээ. Хуан Гуогийн үг тэдэнд боломж олгож байгаа хэрэг.

-"Хаантан минь, 7-р ханхүү титэмт ханхүү болоход хамгийн тохирох хүн. Та мөн ач хүүхдүүдээ бодолцох хэрэгтэй" хэмээн Зай Чиг хэлэхэд Хуан Гуо

-"Хаантаан, би ч бас таныг ачаа анхаарах нь зүй гэж бодож байна"

-"Хуан Гуо чи сая юу гэв?"

-"Баяр хүргэе хаантаан. Хэдэн сарын дараа та ач хүүтэй болох болно"

-"Хуан Гуо, чи яахаараа надад баяр хүргэдэг билээ?"

-"Үнэндээ саяхан бэрүүд маань 9-р ханхүүгийн эхнэр дээр зочилж бие давхар болсон байхыг надад дуулгасан"

-"Үнэн гэж үү?"

-"Хаантаан, хэрэв надад итгэхгүй байгаа бол эзэн хааны отчыг илгээж байдлыг шалгаж болно шүү дээ"

Хаан Хуан Гуогийн үг үнэн эсэхэд эргэлзэж байгаа ч гар нь салгалж байлаа. Яаж эхнэрийнхээ жирэмсэн болсныг нууж зүрхэлж байна аа.

7-р ханхүү дүүгийнхээ эхнэрийг жирэмсэн гэдгийг сонсоод цочирдох нь тэр. Хатан ээжийнх нь оточ түүнийг жирэмсэн болоогүй гэж хэлээгүй гэж үү. Эсвэл тэр бас худал ярьж зүрхлэв үү.

Гол өргөөн дэх чимээ шуугиан тавгүйтүүлж эхэлсэн тул хуралдайг цуцалж бичгийн өргөөндөө ирээд Ху ноёныг дуудууллаа.

-"Ху, 7-р ханхүү 9-р ханхүү нарын хэн нь тохиромжтой гэж чи бодож байна?"

-"Хаантан та хэн нь тохиромжтой гэдгийг мэргэн ухаанаараа болгоосон биз ээ."

-"Надад үнэнийг хэлээтэх. Шударга байх аваас би чамайг шийтгэхгүй"

-"Хаантан минь 9-р ханхүүг гэж би итгэнэ"

-"Яагаад?"

-"Хаантан минь, би тэдний хэнтэй нь ч дотно биш гэдгээ тангараглаж байна. Мунхаг ухаандаа дулдуйдаж буйг минь өршөөнө үү?"

-"За яахав, чи чөлөөтэй ярьж болно"

-"Хаантаан, 9-р ханхүү шударга, нигүүлсэнгүй нэгэн тул угсаа залгамжлахад хамгийн тохирох нэгэн"

-"Ойлголоо. Явж болно" гэхэд Ху ноён өргөөг орхин гарлаа.

Буцах замдаа Ху ноён зургаан жилийн өмнөх хэргийг нэхэн саналаа. Тэр жил өөрийн охиныг 7-р ханхүүтэй байхыг Минсогтой хамт олж мэдсэн юм. Түүний охины завхайрлыг Минсог эзэн хаанд мэдэгдээгүй. Хэрэв өршөөл үзүүлээгүй байсан бол аль зургаан жилийн өмнө ордонд өөрийн байр сууриа алдах байсан биз. Энэ удаад тэр хариуг нь барихыг хүссэн билээ.

Талийгаач охин нь амьд ахуйдаа мунхаг нэгэн байсан биз. Тэр жаахан л ухаантай байсан бол их хатан болох байсан. Хэдийгээр тэр үед яагаад тэгэж бодсоноо мэдэхгүй ч Минсогийг л эзэн хаан болно гэдэгт итгэдэг байсан билээ. Хүч чадал, эрх мэдэлгүй түүнийг түшмэдүүд дэмжиж эхлэнэ гэж ч төсөөлж байгаагүй юм.

***

Zoyaaa: Эртэя шувуухайнуудад 😘

Нөхөр минь, Эрхэмсэг бай [COMPLETED]Where stories live. Discover now