Chapter 80

370 64 12
                                    

Эзэн хаан их хатан, титэмт ханхүү нарын өргөөгөөр зочлоно.

Хэзээ ч их хатандаа хайртай байгаагүй тул өөрийг нь алах вий гэх айдас ч байсангүй. Харин тэдний дундах цорын ганц хүү. Хаан 10-р хүүдээ дэндүү хайртай байсан. Хэзээ ч өөрийнх нь хоолойд хутга тулгаж байгаагүй тийм сайн хүү. Гэсэн ч одоо тэдний хэн нь хажууд нь алга.

Титэмт ханхүүд өргөмжлөгдсөн бүгд үхэх тавилантайг ойлгохгүй юм. Түүний 10-р хүү ч 7-р хүү ч нас барлаа. Одоо ганцхан 9-р хүү нь л үлдэж. Үхэхээсээ өмнө залгамжлуулж үлдээх цор ганц ханхүү.

Минсогийг харах бүрт өөрийнх нь залуу нас бодогдоно. Тэр ч бас залуудаа эрх чөлөөтэй, амар тайван амьдрах дуртай байсан тул ихдээ хоёрхон л албат үйлчилдэг байж.

Хаан тэр нэг цэлмэг шөнийг эргэн дурслаа. Уран бичлэгийн өргөөндөө өргөх бичиг уншаад сууж байтал гэнэт бие нь халуу шатаж, толгой өргөн харахад залуу шивэгчинг цай асгаж байхыг харлаа. Босож очоод ширээ лүү түлхэн.........түүнийг сэрэхэд тэр эмэгтэй хэдийнээ явсан байлаа. Түүнийг ордны үйлчлэгчдийн нэг л гэж бодсон.

Хожим хаан эмийн ургамал уусанаа мэдэж хааны отчууд баталж өгсөн юм.

Хоёр сарын дараа ордны үйлчлэгчдийн нэг түүнд чухал зүйл хэлэхээр хүлээж байхтай нь тааралдлаа. Энэ өнөөх шивэгчин байсан юм. Тэр бие давхар болжээ. Түүнд хууль ёсны эхнэр, олон ч татвар эмс байсан ч 7-р хүү нь л амьд үлдсэн билээ. Тиймээс л тэр өнөөх шивэгчинг үлдээж өрөө хүртэл бэлдэж өгсөн юм. 

Ордны дорд шивэгчинг бие давхар болгосондоо өөрөөсөө ичиж байсан ч хэрэв хүү төрүүлж өгвөл түүнийг эхнэр хэргэмд өргөмжилнө гэж бодож байсан ч тэр шивэгчин бодсон шиг нь эелдэг нэгэн байсангүй. Хар муу санаатай эм байж.

Дөрвөн сартай жирэмсэн байхаасаа эхлэн эзэн хааныг татвар эмстэй нь хамт байлгахыг хүссэнгүй хэвтэрт байлгахаар шийдэж хоолонд нь маш бага хэмжээгээр хор хийж эхлэхэд нь хааны оточ илрүүлсэнээр ийн эзэн хааны итгэлийг алдсан юм.

Сүүлийн таван сар тэр эм гэмшсэн дүр үзүүлж юу ч хийсэнгүй. Хүү төрүүлж өгөхөд нь гэм бурууг нь өөрчилнө гэж бодсон юмсан. Гэтэл хаан хүүхдээ төрүүлсэн хойно нь ална чинээ төсөөлөөгүй юм.

Одоо эзэн хаан тэр эмийн ямар дүр төрхтэй байсныг ч санахгүй. Гэсэн ч түүний эелдэг үзэсгэлэнтэй нүд хүүд нь өвлөгдөж. Минсог. Бүгд Минсогийн ээжийг хүүхдээ төрүүлэх үедээ нас барсан гэж бодоцгоодог. Гэхдээ урвагч эмийг хаан л алсан. Өөрөөс нь урвасан хэнийг ч хажуудаа байлгахгүй. Хэдийгээр эхийг нь алсан ч үрийг нь алж чадаагүй. Гэр бүлийн нөлөөгүй эгэл эмэгтэй байсан тул Минсог түүнд нөлөөлж чадахгүй гэж бодсон юм.

Нөхөр минь, Эрхэмсэг бай [COMPLETED]Where stories live. Discover now