Chapter 20 (Part 1)

390 56 4
                                    

Ордны хамгаалагчид хөлсний алуурчдыг баривчилахад хэлэн дороо хор нуусан байж тааран даруй түүнийгээ залгин амиа егүүтгэцгээсэн билээ.

Эзэн хаан хэн тэдгээр алуурчдад зааварчилгээ өгч ордонд нэвтрүүлснийг олох тушаал буулгаад эргэн 7-р ханхүүг эмчлүүлэхэр өргөө рүүгээ явахыг тушаасан юм.

Цайллагын үеэр 7-р ханхүү эзэн хаантай ойр суугаагүй ч ордонд дайралцаан болж буйг сонсонгуутаа эзэн хааныг аврахаар ирэхдээ алуурчны хурц сэлэмний ирийг биеээрээ халхлан аварсан аж.

Эзэн хааны өргөөн дотор эзэн хааны оточ нар ухаангүй ханхүүг тойрон зогсоцгооно.

-"Хэрэв 7-р ханхүүд ямар нэгэн зүйл болвол бүгд хамт булшинд нь орцгооно гэж мэдээрэй."

Эзэн хаан ийн уурсахад Му хатан орны хажууд зогсоод ухаангүй хүүгээ харан нулимс дуслуулан сууна.

Их хатан харин гаднаа ханхүүгийн ирээдүйд санаа зовж буй дүр эсгэх ч дотроо үхчихгүй яав дээ хэмээн харуусах нь аймшигтай. Гэсэн ч ханхүү сэргэж эзэн хаантай харилцаагаа бэхжүүлчихвэл хүүгийнх нь угсаа залгамжлах байр суурь ганхаж ирэх нь ойлгомжтой шүү дээ.

Титэмт ханхүү эхийнхээ хажууд зогсон энэ нөхцөл байдлын талаар тунгаан бодох аж.

Ла хатан нойрсох бяцхан ханхүүг тэврэн сууж байтал эзэн хааны чанга дуунд бяцхан ханхүү цочин татвалзаад, толгойгоо өргөн ээжийнхээ цээжинд улам наалдах агаад ямар нэгэн зүйл харахыг хүсэхгүй зөвхөн үргэлжлүүлэн унтахыг л хүснэ.

Минсог харин бүх хүмүүсийн биеийн хэлэмж, байдлыг дотроо ажиглаж байлаа. Эзэн хааны дуунд цочсон 13-р ханхүү ээжийнхээ энгэр лүү улам шигдэхийг ч харж хажууд нь ядарсан эхнэрээ ч мөн хараад хурдхан шиг л 7-р ахыгаа сэргээд танхимд цугларсан олон тарцгаан харьж амрахыг хүснэ. Үнэндээ Минсог 7-р ахынхаа хувь тавиланд санаа зовсонгүй. Ийм амар нүд анивчихдал 7-р ханхүү биш болно шүү дээ. Харин ордонд нэвтэрсэн алуурчид л хачирхалтай.

Хөлсний алуурчид ордны өнцөг булан бүрийг мэддэгээс гадна эзэн хааны гэр бүлийнхэн цугларах энэ үдшийг сонгосон байна. Алуурчдыг хөлсөлсөн нэгэн л тэдэнд хэзээ отолт хийх тохиромжтой цагийг зааж өгсөн байж таарна. Энэ ордонд байсан хэн бүхэн гэм буруугүй гэх баталгаа үгүй.

Минсог ээлжлэн эзэн хаан, их хатан, татвар хатдууд, хан хөвгүүд, эзэн хааны оточ нарыг харлаа. Гэсэн ч тэдний илэрхийлэлээс юуг ч олж харсангүй.

-"7-р ханхүүгийн буян заяа түшиж аврагдлаа. Одоо хэсэг хугацаанд амрах ёстой билээ." хэмээн оточ эцэст нь хэлээ.

Эзэн хаан, Му хатан нар амьсгаагаа сая гарган Их хатан харин хүйтнээр инээмсэглэлээ.

–"Шиао Хёг шархадсан тул эдгэрэх хүртлээ энд байж болно" хэмээн эзэн хаан хэлэхэд бүгд түүний үгэнд цочирдсон харагдана. Ханхүү титэмт ханхүү ч биш байтал ордонд үлдэхийг зөвшөөрсөн нь тун хачирхалтай нөхцөл байдал юм.

Эзэн хааны нүд өргөөн доторх бүхий л хүмүүсийг ээлжлэн ажиглаж байгаад эцэст нь Ян Хэран дээр тогтоод толгой дохин бүгдийг явцгааж болно гэлээ.

Тэргэл сарны дор сүйхэндээ Минсог Хэраныг тэврэн явах аж. Хэран дургүйцээгүйгээр барахгүй харин ч аюулгүй мэт мэдрэнэ. Дайралцааны үеэрх түүний хэлсэн үг ямар их тайвшруулсаныг бодно.

Битгий ай, би дэргэд чинь байна.

Хэран түүний хажууд байхдаа хэзээ ч айж байгаагүй билээ. Түүнийг зургаан настайдаа дээрэлхүүлж байхад, 12 настайдаа нохойд хазуулахад ч, 18тайд дайралтанд өртөхөд ч бүгдэд Минсог дэргэд нь байж хамгаалж байсан.

Хэраны нүд анилдаж эхэллээ. Үргэлж дээрэлхэж байсан ч хамгийн их санаа тавьж хамгаалж байдаг хүн бол нөхөр нь гэдгийг тэр мэдэх билээ.

-"Яагаад уйлаад байгаа юм?" хэмээн мөрөн дээр нь нойт оргиход ийн асуухад Хэраны мөр чичирч эхлэн Минсогийн хүзүүгээр тэврэн авлаа.

Хэран Минсогийг сандраасан учир нь түүнийг хоёр дахь удаагаа түрүүлж тэвэрсэн явдал байсан юм. Өмнөх удаад нохойд хазуулсаныхаа дараа түүнийг харангуутаа л уйлаад тэвэрсэн билээ.

Минсог хариу тэврэн -"Эхнэр минь, цээжинд минь наалдасныхаа дараа юу хиймээр байна?" хэмээн тоглоом хийхэд Хэран зөрүүлэн цээж рүү нь зөөлхөн цохилоо.

Минсог эхнэрийнхээ зөөлхөн уруулыг арьсан дээрээ мэдэрснээс тэр доор анд нь сэрэн, сарны гэрэлд түүнийхээ царайг харахын тулд тэврэлтээ сулруулаад үнсэхээр ойртлоо.

Гэнэтхэн сүйх зогсож тэднийг гэртээ ирснийг дуулгахад Хэран нөхрийнхөө урам хугарсан царайг харан инээхэд Минсог Хэраны дэлбээ рүү нь хөнгөн алгадаад -"Санаа бүү зов, өнөө шөнө их урт шөнө байх болно" хэмээхэд Хэран инээхээ больсон юм.


Zoyaaa: Амалсан ёсоор шинэ хэсэг. Та нар юу хийхээ мэднэ дээ ☺️

Нөхөр минь, Эрхэмсэг бай [COMPLETED]Where stories live. Discover now