2-р хэсэг ( Хувь тавилан )

7.1K 367 21
                                    

Гэртээ орж ирсэн ч гүн шокноосоо гарч чадсангүй! Гэхдээ тэр энд юугаа хийж явсан юм бэ? Арай энд амьдардаг юм биш биз.
Ах: Анна чи яачихаа вэ?
Би: би зүгээр болхоор санаа зовох хэрэггүй ээ гэж хэлэн өрөөндөө орж ирэн шууд л Ина руу залгаж болсон бүх зүйлийг ярьж өгхөд тэр чив чимээгүй сонсож байснаа орилон
Ина: бурхан минь Анна нэг юм үнэртээд байнааа. Сайн ч бай муу ч бай тэр чиний царайг тогтоогоод авсан гэдэг чинь л хангалттай
Би: тийм гэж үү?
Ина: тиймээ санаа зоволтгүй за гэж хэлхэд нь санаа амарч байлаа.
Хагассайн өдрийн хувьд бүтэлгүйтсэн тул бүтэнсайн өдөр гэрээсээ гарсангүй!

~~~~~

Чөтгөр алгад. Энийг хийх гэж байгаадаа итгэж чадахгүй нь. Итгэлгүйхэн хөлөө чирсээр биеийн тамир ордог заал руу алхаж байлаа. Үнэндээ биеийн тамирын багш өөрт нь туслах хэн нэгэн хэрэгтэй байгааг мэдсэн тул түүнд туслахаар явж байгаа минь энэ. Ина хэлэхдээ тэр багш Сэхүний дасгалжуулагч гэсэн болхоор энэ солиотой зүйлийг хийхээр явж байна.
Түүнийг Ким Бум гэдэг бөгөөд үнэхээр залуухан бас царайлаг нэгэн байлаа. Сагс тоглогч бас дасгалжуулагч 2лаа солиотой царайлаг юм. Одоо л нүд минь нээгдэх шиг болж байна. Эргэн тойронд минь драма дээрхи шиг царайг залуучууд байгааг анзаарч байна тийм үү?
Багшийн өрөөнөөс гарч цонхтой цагаараа юу хийх тухайгаа эргэцүүлэн алхтал араас хэн нэгэн ХӨӨЁ гэх сонсогдож эргэж хархад өмнө бүфэтэнд кофе асгадаг хөвгүүн зогсож байлаа. Тэр амьсгаадан урд минь ирээд
: намайг санаж байна уу? Нөгөө бүдүүлэг гэж хэлээд шилэн хүзүүгээ маажих нь тэр.
Би: тиймээ гэхдээ ямар хэргээр ? Гэхэд тэр халаасаа ухаж тэр үед үлдээсэн тэмдэглэлийн цаасыг өгөөд
: үлдээчихсэн байна лээ
Би: баярлалаа гэж хэлэн инээмсэглэхэд бид 2н дунд чимээгүй эвгүй байдал ноёрхож байтал өнөөх хөвгүүн гараа сунган
: намайг Бэкхён гэдэг.
Би: намайг Анна гэдэг
Тэр уучлалт хүсэж намайг амттангаар дайлхыг хүссэн тул бид сургуулийн кофе шопоос латте аван сургуулийн гадаах ширээн дээр сууцгаан тэр өөрийнхөө талаар ярьж эхлэв. Түүнийг 4-р курс гэдгийг сонсоод сандалаасаа босож 90градус бөхийн
Би: муухай харьцсанд уучлаарай сонбэ
Бэкхён: өө хэрэггүй дээ. Би л бүдүүлэг болхи зан гаргасан шүү дээ гэв.
Бэкхён сонбэтэй хамт байсан болхоор цонхтой цагаараа уйдсангүй!
Дараагийн цаг англи хэл. Ина Ари болон Эми бид 3 хамтдаа суудаг юм.
Тэр 3т Бэкхены тухай хэлхэд
Ина: хүлээж байгаарай чи арай бизнэсийн 4-р курсийн Бюн Бэкхёны тухай яриад байгаам биш биз.
Би: тиймээ
Ина: 4 жил тасралтгүй ширээний тэннисээр оюутаны аврага болсон тэр Бэкхён уу? Гэхэд нь мөрөө хавчин
Би: тэр талаар надад хэлээгүй шдээ гэхэд тэр намайг тэврэн
Ина: охидоо тэр нийгэмшиж нүд нь нээгдэж байгаад баяр хүргэж өнөөдөр амттан идэцгээе гэх нь тэр.
Тиймээ амттангаас бол татгалзахгүй шүү!!! Хэн ч амттангаас татгалздаггүй юм. Англи хэлний лекцний дараа нь семинар орж дуусахад дөнгөж 5-р цаг дууссан байлаа.
Ина Эми 2н хувьд өнөөдөрийн хичээл дууссан Ари бид 2 тус тусдаа өөр хичээлтэй байв. Миний хувьд 7-р цаг дээр математиктай бол Аригийн хувьд үргэжлүүлэн эдийн засгийн лекцтэй байлаа.
Ариг эдийн засаг дээр яаж суудагийг бид хэд харсан юм шиг л мэдэж байв. Хичээлдээ анхаараагүй юм шиг сууж байхыг багш нь хараад самбарт гаргах боловч багш нар сүүлд нь андуурсанаа ойлгодог юм. Тооны машин л гэсэн үг!!!
Ина Эми 2той хамтдаа байж байгаад математик орох анги руу орж ирхэд хүүхдүүдийн талаас илүү хувь нь цугларсан байх нь тэр.
Намайг орж ирэн суусанаас хойш 10хан минутын дотор лекцийн танхим дүүрчихлээ. Мэдээж шүү дээ энэ чинь Мин багшийн хичээл болхоор тэр байх. Мин багшийн хувьд энэ сургуулийн математикийн хамгийн сайн бөгөөд оюутнуудаа хичээлдээ унахгүй байх тал дээр маш сайн анхаардаг юм. Аль сэргэлэн нь Мин багшийн цаг дээр математик үздэг нь тогтсон дайны талбар болсон гэхэд хэлсдэхгүй!
Энэ ангид бараг 300 оюутан сууж байлаа. Ина Эми 2н хувьд тэд дараа жил илүү чармайлт гаргаж Мин багш дээр математик үзхээр шийдсэн юм. Аригийн хувьд тэр ямар ч багш дээр үзсэн +А авах нь тодорхой шүүдээ.
Удалгүй багш нүүр дүүрэн инээмсэглэлтэй орж ирэн , нэрс дуудаж эхлэх нь тэр.
Эхлээд 1-р курсийхэнг дуудаж бүртгээд дараа нь 2-3 курсийхэн гэсэн дараалалтай явж байгааг би анзаарсан юм. Нэрийг минь дуудхад БАЙНА гэж бүртгүүлэн утсаа ширтэн хий дэмий зураг үзэж байтал ангийн хаалга нээгдэх сонсогдон удалгүй багш
Мин: ноён У Сэхүн та хоцорлоо гэх сургаар би чихэндээ үл итгэн самбар луу хархад тэр тамирын том цүнхтэйгээ сэтгэл татам инээмсэглэлтэйгээ зогсож байв.
Мин: тэмцээндээ амжилттай оролцсон болхоор одоо хичээлдээ анхаарна шүү! 2дох удаагаа унаж болохгүй биздээ гэхэд Сэхүн бөхийн баярлалаа гэж байн байн хэлсээр сул суудал дээр суух нь тэр.
Мин багшийн хичээлийн цаг хангалттай биш байсан болхоор оюутанууд маш их хүсэлт гаргаж даваа гаригийн 7-р цаг лекц 8-р цаг семинар болж хангалттай оюутанууд бүргэгдсэн юм. Үнэндээ кредитийн мөнгө бас хугацаандаа төгсөх л гол асуудал болхоос биш хэр орой болтол хичээллэх нь чухал биш байв.
Нүд минь Сэхүн рүү байн байн гүйсэнг тооцохгүй бол математикийн хичээл гайхалтай үргэжлэсэн юм. Семистэр эхлэсэнээс хойш Сэхүн тэмцээний бэлтгэлээс болж чөлөө авсан юм байна лээ. 7-р цаг завсарлаж , дараагийн цаг орох анги руугаа явах замдаа сургуулийн үүдэнд байрлах урлаг спортын цом зураг байрлуулдаг газар ирхэд Сэхүн болон түүний багийнхны нэр бичигдсэн олон талархалын бичиг бас байр эзлэсэн өргөмжлөлүүд байх нь тэр.
Түүнийг 100 зуун охид харж байхад тэр намайг тоох нь юу л болдоо. Яадаж байхад түүнийг гэсэн лаг лаг охидууд байхад бол бүр ч боломжгүй! Зүгээр л түүнтэй ийм ойрхон байх л хангалттай. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байцгаая гэж хэлээд 8-р цаг орох анги руугаа яарна.
3-р давхарт ирэн сэминар орох ангид орж ирхэд хүүхдүүд байраа эзлэж ганц Сэхүний урд талын суудал эзгүй байв. Харах төдийд л сандарч үхэх гэж байхад яаж түүний урд суух болж байнааа.
Анги руу орох эсэхдээ эргэлзэн зогсож байтал
Мин: орохгүй юм уу? Гэхэд нь сая ухаан орж итгэлгүйхэн түүний зүг алхаж байлаа. Гарын алга хөлөрч , хараа минь бүрэлзсээр түүний урд суухад тэр азаар анзаарсангүй!
Бүхэл бүтэн цаг 30минутын турш маш эвгүй биеээ барьсаар суусандаа итгэж чадахгүй нь ...
Энэ маягаараа би математик дээрээ В авбал их юм болох байх!
Багш хичээлээ орж дуусаад дүн гаргах тухайгаа тайлбарлаж эхлэлээ.
Мин: дараагийн хичээл дээр сорил-1 аваад бие даалт-1 өгөх болно. Нийт 2 бие даалт хийж 30 оноог цуглуулана бас нийт 2 сорил өгч 30 оноо авч үлдсэн 10оноо бол ирц байгаа. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье гэж хэлээд гараад явчих нь тэр. Сэхүн багштай зэрэгцэн гараад явхад нь л тайвширч гүнзгий амьсгаа аван дэвтэр номоо хураан гадуур хувцасаа өмсөн автобусны буудал руу алхсаар ирхэд автобусны буудал дээр цөөхөн хэдэн оюутанууд зогсож байлаа. Автобусны буудал дээрхи хүмүүсийг тойруулан хархад зам руу ойртон зогссон хөвгүүн Сэхүн гэдгийг шууд л таних нь тэр.
Түүнийг харах төдийд мэдэрдэг энэ мэдрэмжийг хараал идэг. Түүнийг хараад байж ядан сандарч байхад тэр юу ч мэдэхгүй зогсож байгаа нь шударга бус юм. Удалгүй миний автобус ирж би хурдхан шиг автобусанд суун ард талын суудал дээр суув. Бараг сүүлийн автобус болхоор хүнгүй шахуу явж байлаа. Цүнхнээсээ чихэвчээ гаргаж ирэн урагш хархад Сэхүн орж ирхийг хараад
Би: бурхан минь миний хажууд л битгий суугаарай гэж амандаа бувтнаж байтал тэр яг урд талын минь ганц хүний суудалд суун цонх руу харан гадаах орчинг ширтэнэ. Автобус хөдлөхөд би түүнрүү ширтэнгээ чихэвчээ хийхэд Narsha-I'm in love явж байх нь тэр.

(Сонсоод уншаарай аймар гоё дуу шүү)

Яг энэ нөхцөлд гайхалтай тохирсон дуу явж , би түүнээс харцаа салгаж чадсангүй! Түүний өндөр хамар цагаан царай үнэхээр төгс юм.
Дуу дуусхад буух буудалд минь зогсох дөхсөн байв. Гар утсаа далд хийн буух хаалга руу дөхөж очоод Сэхүний зүг хархад бид харц тулгарчихлаа. Хэдхэн сэкунд үргэжлэсэн ч намайг хангалттай доглуулж орхих нь тэр.
Ашгүй автобусны буудал дээр ирж , хаалга нээгдхэд хурдхан шиг буун гэрийнхээ зүг хурдан хурдан алхахдаа нүүрэнд минь инээмсэглэл тодорно. Түүнтэй харц тулгарахдаа сандардаг ч би өөрийн эрхгүй аз жаргалтай болж байв. Орц руугаа орж ирхэд ашгүй цахилгаан шат 1 давхарт байлаа. Цахилгаан шат руу орж хаалга хаагдахын даваан дээр хэн нэг ХҮЛЭЭГЭЭРЭЙ гэхэд нээх товчин дээр дархад Сэхүн амьсгаадчихсан зогсож байв.
Тэгхээр бид нэг байранд амьдардаг гэсэн үг үү?
Хүлээгээрэй бид 2лахнаа цахилгаан шатанд суух хэрэг үү? 
Галзуурмаар юм. Энэ яг л хувь тавилан шиг санагдчихлаа.
У Сэхүн чи миний хувь тавилан гэж үү? Хэн нэгэн надад тодорхой хариулт хэлээч гуйж байна.

~~~~~

Түүнтэй 2лахнаа цахилгаан шатанд явсанаас болж бяцхан зүрх минь галзуу юм шиг л цохилож байлаа. Өрөөндөө орж ирэн орон дээрээ хэвтэн зүрхээ дарлаа. Өнөөдөр хангалттай хурдан цохилож , зүрхний хэм хангалттай алдагдсан байх.
Утсаа аван оруулахад хүлээж уншдаг өгүүллэгний маань дараагийн хэсэг орсоныг хараад сандарсангүй зүгээр л бага зэрэг баярлана. Үүнээс илүү олон зүйлтэй тулгарчихсан шүү дээ.

Би: тийм ээ, ийм зүйл болхыг би гадарлаж байсан юм энэ өгүүллэг лав сайхан төгсөхгүй байх. Гэхдээ Сэхүн бид 2н хувьд яах бол ?

---MN4EVER---

♦ Our times ♦ [Complete]Место, где живут истории. Откройте их для себя