4-р хэсэг ( Бяслагтай бялуу )

5.9K 338 30
                                    

Тэр хэдий сонсохгүй ч түүнд сайхан амраарай гэж хэлээд дулаан хөнжилдөө шурган зүүдний ертөнц рүүгээ яаравчлана.

~~~~~

Өглөө эхний цагтаа хоцрохгүй гэсэндээ эртлэн босох төлөвлөгөөтэй байсан ч сэрүүлэгээ унтраан унтаад өгчиж. Үсээ боож , нүүрээ багахан будаад гэрээс гарч ирэн цахилгаан шат дуудахдаа багахан сандралтай зогсоно.
Түүнтэй таарвал гэсэн бяцхан итгэл өвөртлөн зогсход цахилгаан шат нээгдхэд тэр байсангүй!
Сургууль дээр ирж эхний цагийн лекцэн дээрээ унтахгүйг хичээн суусаар арай ядан дуусгаж гарч ирээд кофе авхаар давхарын машин дээр ирхэд Бэкхён сонбэ зогсож байлаа. Түүнтэй мэндлээд кофегоо авхад
Бэкхён: ямар хичээлтэй байсын
Би: эдийн засаг
Бэкхён: аан. Нээрэн энэ амралтаар тэннисний тэмцээнтэй чи ирэх үү?
Би: яаж ч магад. Хаана хэдээс гэдгээ хэлчих амжвал очий
Бэкхён: тэр талаар бас яг баттай мэдээ гараагүй болхоор би чам руу мессэж бичий надад утасны дугаараа өгчих гэж хэлээд утсаа над руу сарвайх нь тэр.
Түүнд утасны дугаараа бичиж өгхөд тэр нүүрэндээ томоос том инээмсэглэл тодруулан гүйгээд явчихлаа.
Дараагийн цаг дээр орж ирхэд Ина хамгийн арын ширээн дээр цүнхээ дэрлэн унтаж байхыг хараад инээмсэглэн түүн дээр очоод
Би: гэр орондоо очиж унтаач
Ина: шөнөжин аавтай бокс үзсэнээс болж байгаан *хошуугаа унжуулах*
Би: би ч яахав. Түүхийн багш чамайг харж үзэхгүй л байх шүү!
Ина: харин тэгээд л багш ирхээс өмнө бага ч болов унтаад авмаар байхад битгий юм яриад бай!
Би: за за энэ жинхэнээсээ сүүлийх нь хагассайн өдөр тэннисний тэмцээн үзэх үү? Бэкхён сонбэ намайг урьсан юм гэхэд түүний нүд гялалзан босож ирээд
Ина: бурхан минь хаана гэж байна.
Би: мэдэхгүйээ мэдээлэл нь гархаар хэлнэ гээд миний дугаарыг авсан.
Ина: наадах чинь зүгээр л шалтаг байна тэхүү? Тэннисний тэмцээн хагассайнд 4-р байрны зааланд болно *нүдээ эргэлдүүлэх* гэнэн амьтан гэж хэлээд цүнхээ дэрлэн унтаад өгөв. Би түүнийг харж өхөөрдсөөр багш орж ирэх хүртэл хөгжим сонсохоор шийдхэд narsh- i'm in love явж эхлэхэд тэр үед харсан Сэхүний төрх нүдэнд минь харагдаж , нүүрэндээ томоос том инээмсэглэл тодруулан сууна.
Эдийн засаг , түүх гэх мэт хичээлүүд орсоор цонхтой цаг минь болж КимБум багшид амласанаараа зааланд очход багш намайг харснаа
КимБум: өө Анна ирчихсэн үү? Удахгүй Сэхүн болон багийхан нь ирж бэлтгэл хийх болхоор чамаар хийлгэх юм байна гэж хэлээд намайг суулгаад
КимБум: энэ семистэр биеийн тамир үзэж байгаа хүүхдүүд эхний бие даалтаа бичгээр хийж байгаа чи тэднуусийг шалгаж аваад журнал дээр тэмдэглэгээ хийнэ шүү за. Гэхэд нь би толгой дохиход багш намайг заалны баруун жигүүрт байрлах сандал дээр суулган журнал өгчихөөд яваад өгөх нь тэр.
Удалгүй Сэхүний багийхан ирсэн ч Сэхүн орж ирсэнгүй! Тэдний араас бие даалт өгөхөөр 1-р курсийн оюутанууд орж ирцгээж байлаа.
Орж ирсэнээсээ хойш 5 хүүхдээс бие даалт аваад , чөлөөтэй байхдаа Сэхүний багийнхны бэлтгэлийг харан сууна. Удалгүй хаалгаар Сэхүн орж ирэхийг хараад өөрийн эрхгүй инээмсэглэж Сэхүн харчих вий гэсэндээ доош харлаа. Сэхүн багийхантайгаа мэндлээд хувцас солих өрөө рүү явах замдаа над руу харан
Сэхүн: дахиад таарах шив. Сайн уу?
Би: харин тэглээ. Сайн сайн уу? Гэхэд тэр толгой дохин инээмсэглэсээр хувцас солих өрөө рүү орчихлоо.
Удалгүй Сэхүн орж ирхэд түүнтэй зэрэгцэн оюутанууд орж ирэн бие даалтуудаа өгч , багийханы яриаг сонсход тэд 2 хуваагдаж тоглохоор болох нь тэр.
Оюутанууд олноороо орж ирэн бие даалтуудыг нь хурааж авчихаад хархад тоглолт нилээн явсан байлаа.
Удалгүй бөмбөг Сэхүний гарт очход тэр өөрийг нь хааж байсан хүнээс бултаж 3-с шидэж гооль оруулчихаад томоос том инээмсэглэл тодруулан над руу хархад нь би түүнээс ичин доош харан инээмсэглэв. Удалгүй бэлтгэл тарж тэд хамтдаа хооллохоор болж КимБум багш намайг явж болно гэхэд би заалыг тойруулж хархад Сэхүн байсангүй!
Багшийн бие даалт болон журналыг өрөөнд нь оруулж тавиад гарч ирэхдээ Аритай таарчихлаа. Хэрвээ түүнтэй таараагүй бол сүнс минь хорогдоод тэр хавиар эргэлдээд л байх байсан биз.
Аритай уулзан Ина Эми 2г тархыг хүлээн суутал Бэкхён найз нартайгаа явж байгаад намайг харснаа над дээр ирэн
Бэкхён: тараагүй байгаа юм уу?
Би: тарчихсан. Найз нарыгаа хүлээж байна. Та тараагүй юм уу?
Бэкхён: тарчихсан. Найз нартайгаа нэг тийшээ явах гээд л ...
За за би явлаа. Дараа таарий гэж хэлэн далалсаар найз нар луугаа яваад өгөв. Түүнийг явж амжаагүй байтал Ина Эми 2 ирэн
Эми: сая Бэкхён сонбэ байсан уу?
Би: мхн.
Ина: угаасаа Бэкхён сонбэ Аннаг тоочиглоцон байх
Би: ЯА ТИЙМ БИШ
Ари: гэхдээ тэр чам руу арай өөр хараад байсан шдээ
Эми: үнэн юм шиг байнааа. Ари иймэрхүү юм яридаггүй шдээ
Би: яг одоо энэ яриаг орхихгүй бол би уурлана шүү!
Ина: за за. Явцгаая!
Хэдий тэд тэгж хэлсэн ч Ина Эми 2 хоорондоо шивнэлдэж заримдаа зөөлхөн инээлдэж байгаа нь намайг тавгүйтүүлж бухимдуулж орхилоо.
Бид саяхан нээгдсэн бялууны кафед орж ирж бялуугаа захиалан ширээнд суугаад бялуугаа амсаад бүгд уулга алдхад
Би: хөөх энэ яг Сэхүн шиг юм.
Ина: бурхан минь та 2 үнсэлцээ юу? Гэхэд нүүр минь улайж анх удаа л ийм эвгүй байдалд орж үзлээ.
Эми: бурхан минь чи үнэхээр тэрэнтэй үнсэлцээ юу?
Би: үгүй ээ, би Сэхүн сонбэтэй тийм харилцаанд ороогүй! Тухтай ярилцаж ч үзээгүй гэж нэг амьсгаагаар дуржигнуулхад
Ари: Аннагийн дурласан төрх хөөрхөн юмаа гэхэд хацар минь улам улайчихлаа.
Эми: харин тх. Чамд дурлах нь байна
Ина: эгдүүтэй юмаа. Тэгхээр бид Сэхүн сонбэг чийс кэйк гэж нэрлэх хэрэгтэй бололтой тиймүү Анна гэж хэлээд жуумалзахад нь би гараа савчуулан
Би: үгүй ээ би тэгж хэлэх гээгүй шдээ
Эми: тэгвэл Бэкхён сонбэг ямар бялуу гэж бодож байнадаа Анна ...
Би: битгий л дээ охидоо *уйлагнах*

Тэднээс болж улайж ичсэн сэтгэлээ хэвийн болгох гэж их удсан ч тэдэнтэй байх гоё байдаг юм.

Биднийг бялууны кафенаас гарч ирхэд 8 цаг өнгөрсөн байлаа. Бид тал тал тийшээ тарцгааж Эми бид 2 нэг автобусанд сууж замдаа олон зүйлийн тухай ярилцаж , Эмигийх манайхаас 4 буудалын цаана байдаг тул би түрүүлж буусан юм.

Автобусны буудалаас дээш байр луугаа алхахдаа Сэхүний гооль оруулаад над руу инээмсэглэсэн төрхийг бодож тэнэг юм шиг инээмсэглэлээ.
Байрны гадна ирхэд хүн цөөхөн харагдах бөгөөд яг орц руу ордог шатны наана саарал өнгийн гөлөг зогсож байлаа. Тэр гөлөгийг хархад гудамжных биш харагдаж би түүний өмнө явган суун түүний хүзүүнд хүзүүвч байгаа эсхийг шалгатал байсангүй!
Тэр гөлөг гарыг минь долоон надад эрхлэхэд нь би цүнхнээсээ ууж дуусаагүй усаа гаргаж ирээд алган дээрээ хийж өгхөд тэр ухаангүй долоож гарав.
Сэхүн: хөөх тэр чинийх юм уу?
Би: үгүй ээ эзнээсээ төөрсөн бололтой гэж хэлээд босож зогсон түүн рүү хархад тэр өмнөхөөсөө бага зэрэг өөр харагдаж байхыг хараад
Би: бие чинь өвдөө юу?
Сэхүн: үгүйээ бид хэд бага зэрэг пиво уусан юм гэж хэлээд арагшаа нэг алхам ухрах нь тэр.
Бид юу ярихаа мэдэхгүй зогсож байтал байрны нөгөө талаас 8 орчим насны охин гүйж ирэн өнөөх гөлгийг хараад
: ЧАРЛИ гэж орилосоор бидэн дээр гүйж ирээд удалгүй гөлгөө тэврээд авав. Охин гөлөгөө тэврээд үнсэж үнсэж бид 2луу харан
: манай нохойг харж байсанд үнэхээр их баярлалаа
Би: ийм хөөрхөн нохойгоо сайн харж байгаарай за юу гэж хэлхэд тэр бидэн рүү томоос том инээмсэглэн гүйгээд явчихав.
Тэр охинг явсаны дараа би орц руугаа орхоор эргэхэд Сэхүн миний гарнаас барин
Сэхүн: хүлээгээч , чамд хэлэх юм байна гэхэд нь би түүнрүү эргэж харахдаа түүнийг миний зүрхний цохиолтыг сонсох вий гэхээс айж бас миний гаранд хүрсэнээс болж хацар минь ягаарч байгааг мэдэрч байлаа.
Би түүний нүд рүү нь ширтэн түүнийг ам нээхийг хүлээн зогсход
Сэхүн: энэ амралтын өдрөөр кино үзэх үү? Юу л даа өнөөдөр манай найз гоё кино гарч байгаа гэж хэлээд би чамтай үзвэл зүгээр юм байна гэж бодсон юм. Гэхдээ байдаг л зохиолтой ч чамд таалагдана гэж бодож байна гэж нэг амьсгаагаар хэлхэд нь би инээмсэглэн
Би: тэгий гэхэд тэр дахиад л өнөөх сэтгэл татам инээмсэглэлээ тодруулах нь тэр.

***

Орон дээрээ суун түүний хүрсэн гар луу харан суухдаа яг л тэнэг хүн шиг инээмсэглэж байлаа.
Удалгүй утасны вибратор мэдрэгдэн утсаа үзхэд танихгүй дугаараас мэссэж ирсэн байв.

Сайн уу? Бэкхён байна. Теннисны тэмцээн маань хичээлийн 4-р байрны зааланд болно. Чамайг ирвэл би их баярлана шүү! Сайхан амраарай
Тиймээ би Сэхүнээс болоод түүний тэмцээнийг мартчихсан байна шүү дээ.

---MN4EVER---

♦ Our times ♦ [Complete]Место, где живут истории. Откройте их для себя